
Хятад судлаач Д.Болдбаатар бид хоёрын дараагийн ярилцлага онц сонирхолтой, бас хэний ч санаанд буугаагүй сэдэв! Эх оронд маань яг одоо хэрэгтэй тийм сэдэв. Нүүрс манай улсад элбэг байна. Нүүрс, зэсийн экспортоор манай улс эдийн засгаа авч явна. Гэхдээ уурхайн нүүрс шүү дээ. Түүн дээрээ үхэлдэн тэмцэлдэж, улс төрчид нь ч ханцуй шамлан уурхай руу ордог практик хэвшсэн. Нүүрс тойрсон улс төр. Тэр тухай бид хоёр ярилцах гээгүй. Тэгвэл юу тухай вэ?
-Гарчигт хэлээд өгчихлөө. Нүүрс гэснээс шатаасан нүүрсний үнсэн дотор нөгөө алдартай газрын ховор элемент дүүрэн байдаг тухай өөрөө ярьдаг бичдэг. Түүнийг чинь л уудлах санаатай цахимаар ярилцаж байна. Шатаасан нүүрсний үнсний овоолго манайд хааяагүй. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсанд (аймгийн төвүүд, сумдад) хөглөрөөд хог болоод овоолготой байж байна. Эрүүл мэнд, агаар орчин, эко ертөнцийг маань шатаасан нүүрс, дээр нь хог, лаг, нүхэн жорлон ёстой нэг сөнөөж өгч байна. Үнэндээ залхмаар. Тийм үү?
Харин тэр тухай л ярих гэж би бэлтгэсэн. Шатаасан нүүрсний үнс шүү дээ. Үнс гэхлээр сайн нэр байхгүй л дээ. Харин XXI зууны хөгжлийн хурдны энэ эрин үед шинжлэх ухаан-технологи, инновацын ачаар тэр их үнсийг мөнгө болгож хувиргах арга зам нээгдсэн тухай ярих гэж байна.
-Бизнесийн өнцгөөс хоёулаа үнс нурманд шинжилгээ хийх үү? Өвөр Монголын нүүрсний уурхайнуудын нүүрсний үнс эдийн засгийн ашигтай, өндөр агууламжтай байдаг гэх мэдээлэл би уншиж байсан. Бугатын ховор шорооны орд, орд түшсэн хүрээлэн, Болд төмрийн үйлдвэр гээд олонтаа зочилж явахад тэр тухай дурдан ярьж байсан нь бас тодхон санагдаж байна.
Яг тийм болчихоод л, бид монголчууд хоцрохгүй байхсан даа гэсэндээ Тантай ярилцаж байгаа маань энэ. Тэгээд ч Та гарчгаа ийм сонин содон өгүүлбэрээр авъя гэсний чинь зөвшөөрөхөөс аргагүй мэт санагдлаа. Ингэж л цочтол нь хэлж ойлгуулж мэдрүүлэхгүй бол манайхан нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаж чадна. Би бүр “Тэр үнс чинь мөдхөн алт болж хувирна” гэсэн этгээд сонин дэд гарчиг өгчихмөөр санагдлаа.
-Та бид хоёр монголын сошиалд бараг анх удаа ийм асуудал тавьж байгаа байх аа? Хаанаас олж уншлаа даа, санахгүй байна. Ер нь 5 чухал элемент үнсэнд байдаг гэсэн санаа. Одоо хэрүүлийн алим болчихоод буй уран бол үнс нурманд баталгаатай байдаг юм гэсэн. Чухам их үү, бага уу гэдэгт л асуудал байна.
Би АНУ-д аж төрж байна, энэ улсад мэдээллээс их юм алга. Чадлын хэрээр олж хүртэхийг хичээдэг. Үндсэн хятад судлалын мэргэжлээ дагаад хятадын, тайванийн, хонконгийн гээд хэвлэл мэдээллээс бололцооны хэрээр олж уншиж мэдээлэл цуглуулан анализ хийдэг. Тэр утгаар л би шинэ санаагаа монголчууддаа хүргэх гэж, Төр-засагтаа шинэ санаа оноогоо дэвшүүлэх гэж Тантай ярилцаж байна. Таны үндсэн сайт–baabar.mn, Тантай хамтран ажилладаг sonin.mn, ikon.mn сайтуудад тавьчихад олон түмэнд хүрнэ гэсэн итгэлтэй байна.
-Харин би тийм учраас л өөртэй чинь ярих гэж зүтгээд байна. Нүүрсний үнсийг алт болгодог арга туршлага, Монголд ямар гарц байгааг ярих гэж яараад Таныг унтуулахгүй чаатлаад байна. Танай тэнд одоо шөнө болж байгаа, энд Улаанбаатарт өглөө 09.00 цаг. Энэ өдөр ажилдаа ирээд Та бид хоёрын ярилцлагыг уншаасай гэж би зориуд ажлын шинэ өдрийн өглөөг сонгож авсан хэрэг шүү дээ.
Дахин давтая. Үнэндээ шатаасан нүүрсний үнс чинь тэр чигтээ мөнгө юм байна. Газрын ховор элементтэй нүүрсний үнсний овоолго Монголоор дүүрэн байна. Өвөрмонголчууд ховор шороо гэдэг гэлээ шүү дээ. Та. Хятадын хэвлэлд бичжээ. Жишээ нь 10 000 тонн нүүрсний үнснээс 1 тонн галли ялган авах хялбар технологи Хятадад бүтээгдэж гэнээ. Нэг кг галли олон улсын зах зээл дээр 1000 доллараар зарагддаг.
-Тэгвэл Хятадтай хамтраад хэрэгжүүлж болмоор том төсөл бэлэн зэлэн байгаа юм биш үү, манай улсад? Би гарчиг сонгохдоо тэгж л уриалан дуудаж Төр-засгийнхаа сонорт хүргэе гэсэн юм л даа.
Харин тийм. Тэр тухай ярьж байна. Ер нь ойлгогдож байна. Ойлгуулах гэж өөрсдийгөө махлах хэрэггүй. Улаанбаатарын цахилгаан станцуудын нүүрсний үнс сая сая тонн тонноороо зөөлгүй хэвтээд байгаа нь хөрс, ус, агаарын маш том бохирдлын голомт гэдгийг захын хүн мэднэ. Тэгж л үздэг.
Муу нэртэй луу данстай энэ их нүүрс маань их шидтэй эд болох нь байна, удахгүй. Дотроо 5-10 төрлийн газрын ховор элементийн өндөр агууламжтай. Та “5” гэсэн нь бас баталгаагүй, цаашаа “10” хүрч мэдэхээр юм билээ. Нэг үгээр боловсруулж чаддагсан бол боломжийн том мөнгө тэнд шингээстэй. Тэр дундаа амтай болгоны ярьж хэлэлцээд байгаа ураны агууламж тодорхой хэмжээгээр байж байдаг гэлцэх. Нүүрсний үнс бол их цацраг идэвхит шинжтэй юм билээ. Хялбаршуулаад ойлгуулъя л даа. Нүүрс шатахлаар газрын ховор элемент, мөн уран баяжмал болоод туначихдаг гэх үү дээ.
Нэг тиймэрхүү шил шиг зүйлд барьцалдаад хадгалагддаг. Түүнийг задлаж авах асуудал үүсдэг. Үүний тулд хүчлийн уусмалаар задлах хүчил шүлтийн биотехнологийн арга сүүлийн үед боловсруулжээ. Жижиг микробоор задлуулдаг арга.
Түүнийг манай урд хөршид бүтээчихээд туршиж хэрэглэж байгаа бололтой. Энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний жижиг алба, эрдэмтэд манайд ч бий болсон. Зарим нь Та бид хоёртой холбогдсон. Одоо Төр-засгийн сонорт хүргээд албажуулаад Монгол-Хятадын хамтын ажиллагааны эрдэс баялаг-уул уурхайн хамтын бизнес болгоод цааш нь хөгжүүлэх тухайд л Та бид хоёр мөрөөдлөө яриад байна л даа.
-Манайд тэр нь одоохондоо хол байна. Гэхдээ алгуурлаж болохгүй. Мега төсөл болгоод дайрах хэрэгтэй. Монголчууд бүгд уран судлалын мэргэжилтэнгүүд болчихоод Улаанбадрах сумын хоёр толгойтой ишиг хурганы талаар халаглаж суух нь холгүй байна. Үнэндээ Улаанбадрах сумаас илүүтэй Улаанбаатар хот маань ураны маш том бохирдлын цэг болсныг дээр доргүй анхаараасай гэж би үздэг. Нүүрсний үнс, бас бус ахуйн үнс нурам дотор ураны агууламж байгаа тухай эрдэмтэд ярьж анхааруулдаг шүү дээ.
Ердийн жишээ гэх үү дээ. Бидний оршин суудаг байшин барилгын бүтээн байгуулалтад цемент нэн ихээр шаардагддаг. Тэгвэл ийм баримт байна. Ерөөсөө цацрагийг саармагжуулаад цементэд холих, замын асфальтад холих түгээмэл арга байдаг юм байна. Цемент үйлдвэрлэлээр Хятаддаа Өвөр Монгол айргийн тавд яваа. Заримдаа тэгж саармагжуулахгүй шууд хольдог явдал ч бий.
“Өвөр Монголын цементийн үйлдвэрүүд саармагжуулалгүй шууд цементэнд холиод байгаа шүү” гэдгийг хятадын хэвлэлд ил тод шүүмжлэн зарладаг. Гэтэл манайхан хямдыг бодож амарчлаад тэр хямд цементийг нь оруулж ирсээр байна гэж би харддаг.
Өвөр Монголоос орж ирж байгаа цементнээс тэгж дутуу саармагжуулсан үзүүлэлт гарсан гэж манай холбогдох албаныхан ч ярьж байсан нь санаанд бууж байна. Тэр л аюултай. Дутуу саармагжуулаад цементэд хольбол цацрагийн хөнөөл их болно. Тийм цементээр боссон барилга байшинд бид сууж, амьдарч, ажилладаг гээд төсөөлөөд үз л дээ. Цацраг идэвхит хордлогын голомт дотор бид сууж байна гээд!
-Манайхны улс төрийн хов шүү дээ. П.Цагааны “Ачит эх”, Н.Багабандийн “Эрдмин” компанийн ашиглаж байгаа Эрдэнэтийн овоолгыг хүн болгон мөрөөддөг, бас атаархдаг, өмч хөрөнгийг нь хувааж авахыг шаарддаг бол түүнээс дутахгүй баялгийн том агууламж бүхий овоолго Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотын цахилгаан станцын үнс нурман дунд дарагдаад тоох эзэнгүй торойгоод хэвтэж байдаг гэсэн үг болох нээ дээ?
Байхаар барах уу? Цахилгаан станц нүүрс шатаах явцад газрын ховор, ураны агууламжууд 5-6 дахин баяжаад тунаад үлдчихдэг гэлээ шүү дээ. Бөөн баяжмал. Дахин давтаж хэлье, 10000 тонн нүүрсний үнсийг шүүхэд 1 тонн галли нэртэй газрын ховор элемент гаргаж авах боломжтой. Тэгж ялгаж шүүж авдаг технологи Хятадад байна. Тэгвэл Улаанбаатарын 4-р цахилгаан станцын 20 сая тонн үнсний овоолгоос хичнээн олон тонн галли ялган авах боломжтой байх вэ? Нэг тонн галли олон улсын зах зээл дээр 1000 доллараар зарагдаж байна. Үнэ нь цаашид улам өсөх төлөвтэй.
-Энэ олон сая тонн нүүрсний үнснээс газрын ховор элемент гаргаж Монголын ард түмнийг цэнгэлийн манлайд хүргэх нь тийм ч биелэгдэшгүй үлгэр биш л дээ. Гол нь тэр их үнсийг нэн яаралтай боловсруулж, худалдааны эргэлтэд оруулах хэрэгтэй.
Саармагжуулаад барилгын материал, бүр тодорхой хэлбэл цемент, асфальтын хольц болгож болдог гээд дээр ярьчихлаа. Харин хортой цементийн тухай дээр цухас дурдсан, бас нэг хөндлөнгийн баримт орон нутгийн иргэдийн аман ярианаас олж сонссон санагдана. “Баян Базараа”-гийн нууц ресортыг давахуйц илүү нууцлаг ресорт “Голомт”-ынхон Хөвсгөл аймагт байгуулахаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн гэж байсан. Тэндхийн цемент зуурсан нүхний уснаас уусан 30 үхэр газар дээрээ чадхийсэн бололтой. Гучийн гучин үхэр газар дээрээ нам болно гэхээр мөн хүчтэй хор байж таарна аа даа. Би тэр тухай Хөвсгөлд очоод нутгийн иргэдээс сонссон мэдээллийг сошиалд оруулсан боловч манай ураны эсрэг эх орончид даан ч нохой хуцсан чинээ тоогоогүй л дээ. Энэ бол уран судлаачид байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байхаар ноцтой асуудал байх учиртай бус уу?
-Энэ тухай Та дараа хөндөж ярина уу. Харин Хятадад буй болсон шинэ технологийг Монгол руугаа яаралтай татан оруулж, Хятадын бизнесийн сонирхлыг нүүрсний үнсэн дээр төвлөрүүлбэл мөн ч их ирээдүй харагдаж байна санж. Одоо Трамп гэх бүтэлгүй нөхрөөс болж даян дэлхийгээрээ худалдаа-тарифын эцэс төгсгөлгүй дайнд татагдаад орчих шиг боллоо. Монгол маань тэр дайнаас сугараад үлдсэн нь аз юм. Гэхдээ тэр аз хэр удаан үргэлжлэх вэ? Манайтай хамгийн ойр эдийн засгийн түнш улсууд нэг эвсэл болоод нэг ёсондоо бараг худалдааны дайны холбоотон болчихлоо. Хятад, Япон, Өмнөд Солонгос гурав. Яваандаа тэд нэгдсэн зах зээлийн тухай яриад эхэлнэ. Тэгэхлээр Хятадтай хийх худалдаа-бизнесийн хамтын ажиллагаа маань цаашаа Зүүн Ази руу өргөжин тэлээд явж өгнө гэсэн үг биш үү?
Харин би тэр тухай л мөрөөдөж явдаг нэгэн байгаа юм. Газрын ховор элемент манай хөрсөн дор булаастай байж байна. Тэр тухай дараа ярилцаж болно. Харин Та бид хоёрын өнөөдрийн хөндсөн сэдэв бол шатаасан нүүрсний үнсэн дотор хэдэн арван сая тонноороо дарагдсаар хураагдсаар байгаа чухал нууц баялаг юм.
Баялгаа олж ялгаж авч чадахгүйгээс хойш тэр тоолонд хөрс, ус, агаар, монгол хүн нь хүнд элемэнтээр хордож бохирдсоор. Энэ бол гамшиг. Улаанбаатарчууд өвөл хавар зуны турш ханиад, харшлаас салдаггүй. Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаагийн учир шалтгаан юуных вэ?
Энэ бүхнээсээ салахын тулд Хятадын шинэ технологийн ач тусыг үзэж, ашгаа тэнцүүхэн хувааж, болж өгдөгсөн бол гэр хорооллын айлуудын үнс нурам, хог хаягдлыг худалдан авч төвлөрүүлэн боловсруулдаг үйлдвэртэй болж, тэд үнсээ зарж баяжих арга ухаанаа сийлбэл ямар вэ, монголчууд аа?
-Ярилцлага хийсэн Танд баярлалаа. Дараа нь сонин содон сэдэв бид хоёрт бишгүйдээ гарч ирнэ дээ. Дараагийн ярилцлага хүртэл баяртай!
Д.Баярхүү
Сэтгэгдэл25
Mash Chuhal sanaachlaga baina, ene talaar bas urid n jaahan sudalj baisan. 10 aad jiliin omno ylgaj avah technology n ih unetei baisan
Манай уранчид гадны санхүүжилтэй болхоос улсаа бодоогүй л дээ хятадтай хамтраад хийвэл гоё л санаа бна мояачууд урагшина явуулахгүй гэх бхдаа
Хэргийн учир нь Орос биш Францын компани байгаад учир байгаам. Оросын компани байсан бол хэн ч юу ч дуугарч чадахгүй гөлөг царайлна.
Иймэрхүү шийдэл аль эрт байсан шүү маш үнэтэй үр ашиг муутай гэж яригддаг байсан дээрээс тэр технологи маш хортой хүхрийн хүчлийн нуур үүсгэх шаардлагатай болно дээрээс нь ажиллах боловсон хүчин байхгүй шүү тэгээд байгаль орчинд ураны ордоос илүү хортой шүү дээ жоохон юм уншиж байж яриач
Naaduul chin tegj eregtsuulj bodohgui.
Ярьдаггүй байсан юмыг ярьж байгаа нь сайн. Юм бүхэн 100% төгс цэцэн мэргэн байна гэж байхгүй шүү дээ.
Мэргэжлийн хүмүүс үгээ хэлэг Хятадуутай нийлж нутгаа хүчлийн нүүр болгож болохгүй Мал аж ахуйгаараа баяжих боломжтой
Zvgeer l Sanaa baina
Ха ха. Баярхүү тоо бодож чаддаггүй юм. 10 тонн үнс шүүгээд 1000 долларын орлого олно гэнээ. Гэтэл 10 тонн шүүх зардал 10 мянган доллар болно шүү дээ. 9000 долларын цэвэр алдагдал болж байна. Хэл, гуманитарный хүмүүс тооцоо хийхдээ маш тааруу
64 настай эмгэн 14, 15- тай 2 ачтайгаа нийлээд өдөртөө 4 тонн улаан буудай өлхөн цэвэрлэдэг.. цэвэрлэгээний машинаар. Тэгэхээр наад 10 тонн үнсийг гар аргаар хийнэ гэж битгий бод
Баярхүү хүмүүсийг байнга басамжилж доромжилдогоо болимоор юм аа. Тэр хятад судлалаар томоохон бүтээл судалгаа хийвэл дээр сэн. Өөрийн мэргэжилээ хаячихаад бүх л салбарт мэдэмхийрж салбар болгоны мэргэжилтэнгүүдийн гэдэнг хөдөлгөх юм бичихдээ ичдэггүй юм байхдаа. Баабар гэж микробиологч хүн бас мэргэжилээ хаячихаад баахан хятад судлалаар солиороод явдаг. Хятадын түүхийг монголын түүхтэй холиод бүр хоёр улсын түүх болгоод нүүдэл суудал буюу нүүдэлчид ба суурин иргэдийн холимог түүхийн ном бичсэн байна лээ. Мэргэжлийн түүхчидийн гэдэн нь хөдөлдөг байхдаа. Уг нь баабарын оронд баярхүү нүүдэл суудал номыг бичсэн бол их л суурьтай бүтээл болох байсан байх. Монголд сэтгүүлч эрүүл мэндийн сайд болцон ч байх шиг жинхэнэ бантан гэж энийг хэлэх байхдаа. Мөхөж байгаа улс нэгиймэрхүү байдагийн байна
Сайхан доромжилж байгаа шүү ! Ингэж хүн доромжилж сурах юмсан !
Үнсийг яаж мөнгө болгож баяжихав. Үлгэрийн юм ярьж хөөрхий улныханы сэтгэлийг хөөргөх хэрэггүй.
дулааны станцийн шаар гэж гардаг. Үнснээс гардаг. байшин дулаалвал янзын
Галлий до́рог, в 2005 году на мировом рынке тонна галлия стоила 1,2 млн долларов США. В связи с высокой ценой и с большой потребностью в этом металле очень важно наладить его полное извлечение при алюминиевом производстве и переработке каменных углей в жидкое топливо. Около 97 % мирового производства галлия идёт на различные полупроводниковые соединения[2
1 тонн нь 1,200,000 америк доллар !?
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр энэ хүн хэл, зохиолоо л ярина биз. Сүүлийн үед сонин сонин юм яриад, агуу ихийн дэмийрэл тусаад байх шиг. Олон талд олон гажиг юм яриад явах юм. Байгалийн шинжлэх ухаан руу л битгий ороорой. Онигооны нэмэр. Онигоо нь ажил болбол, эсвэл ядаж л ард түмнийг мунхруулаад эхэлбэл эх орондоо лай дуудсан хэрэг болно шүү.
Хэрэлдэж өлөнтөж суухаар суусн газрынхаа үнсийг янзлаад өөдлөөч гэхээр бас өө олоод бүтэхгүй талаас нь мушигаад бх юм. Энэ үхэр мнглууд угаасаа л ингэж дорд явах заяатай даа. Бэлэнчлээд өөлөөд өлөнтөөд хэвтэж бх одонд төрсн нь үнэээн
Bayar huu bagsh aa jaahan yamar hiih shig boloo tsatsragii bodistoi hol ih bolomjgui shuu dee Noyon bold baatar buruu oilgoson bololtoi Baigaliin tsatsrag idevhiin. talaar oilgoltgui bololtoi. Ehleed tsemiin phisicchidtei zuv level zugeer baij dee
кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!!
Өвөр Монголоос орж ирж байгаа цементнээс тэгж дутуу саармагжуулсан үзүүлэлт гарсан гэж манай холбогдох албаныхан ч ярьж байсан нь санаанд бууж байна. Тэр л аюултай. Дутуу саармагжуулаад цементэд хольбол цацрагийн хөнөөл их болно. Тийм цементээр боссон барилга байшинд бид сууж, амьдарч, ажилладаг гээд төсөөлөөд үз л дээ. Цацраг идэвхит хордлогын голомт дотор бид сууж байна гээд!
малчид арьс ширээ зараад баяживуу???
Шархадны хоёр зайлаач ээ?
Хэрэгжвэл мөн ч сайхан санал байна. Д.Баярхүү анд одоо боломжтой юм чинь ЕС,Е, Сайд нарт биечлэн дуулгамаар юм байна даа. Одоо нөгөө Ояа-нууд нь сөрөөд орооод ирэх вий дээ.
Манай эхнэр Барилгын Эрдэм Шинжилгээний Институт гэж байхад 1980-аад онд тэнд ажилладаг байсан. Тэд үнсийг цементтэй холиод"Үнсэн блок" гэж юм хийгээд түүнийгээ түүгээрээ байшин барьж туршсан гэдэг. Гэтэл тэр нь Uranium ялгаруулдаг тул уг төслийг зогсоосон гэж ярьдаг. Тэгэхээр үнсэнд тийм бодис байгааг манайхан аль тэртээ 1980-аад онд мэдсэн хэрэг. Одоо хурдан ашиглах нь олон талын ач холбогдолтой байна даа...