
9-р сарын 22-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ: "ТикТок"-ийн талаарх асуултад Гүө Жякүнь хариулахдаа: "ТикТок-ийн тухай асуудлаарх Хятадын байр суурь тодорхой, Хятадын Засгийн газар компаниудын хүсэл зорилтыг хүндэтгэж, компаниуд зах зээлийн дүрэмд нийцсэн үндэс суурь дээр арилжааны хэлэлцээ хийж, Хятадын хууль тогтоомж, ашиг сонирхлын тэнцвэржүүлэлтэд нийцсэн шийдэлд хүрч байгаад баяртай байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Америкт хөрөнгө оруулалт хийхэд бизнес эрхлэлтийн нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчин хангахыг Америкийн талаас хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0