
-Нийслэлээс Эмнэлгийн дансыг хааж, гүйлгээ хийх эрхгүй болгочихоод төлбөрөө төлсөнгүй гэж ус дулаан цахилгааныг тасалсан байна-
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмнэлгийн дансыг Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас хааж, бүх гүйлгээ хийх эрхийг зогсоосноос болж тус эмнэлэг нь аливаа ямар ч төлбөр тооцоог хийх боломжгүй байгаа талаар 2025 оны гуравдугаар сарын 19-нд тус эмнэлгийн Менежментийн багийн ахлагчаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад бичсэн захидал бичсэн байсан. Нийслэлийн зүгээс дансны гүйлгээ хийх эрхийг нээгээгүй атлаа ус дулаан, цахилгааны төлбөрөө төлөөгүй байна гэж өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны 16 цаг 30 минутын үед тасалсан байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь 100 гаруй өвчтөн хүлээн авдаг эмнэлэг. Гэтэл ингэж Нийслэлийн удирдлагууд эмнэлгийн үйл ажиллагааг зориудаар саатуулах, зогсоох үйл ажиллагааг явуулж, өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хохироож байна гэдгийг тус эмнэлгийн эмч хэллээ.
Мөн Эмнэлгийн зүгээс Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас санхүүжилтийг зогсоосон, дансандаа байгаа мөнгөөр ч гүйлгээ хийх эрхгүй, бүх эрхийг хаасан гэдгийг хэлж байна. Ийм нөхцөл байдалд эмнэлгийн тог цахилгааны тасалсанаас үүдэлтэй хор хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал энд гарч ирж байна.
УАУЭСКТ нь менежментийн хувьчлал явагдсан байгууллага боловч, өнөөг хүртэл хотын зүгээс хувьчлалыг дуусгавар болгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар хэвлэлээр удаа дараа гарч байсан. Хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэрийг хотын дарга гаргадаггүй атлаа, тус эмнэлгийн бүх данс гүйлгээг хааж, ажилтнуудыг, өвчтэй хүмүүсийг хохироож байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг олон газарт асуудал болон яригдаж байгаа. Гэтэл өвчтэй 100 гаруй хүн эмчлүүлж байгаа эмнэлгийн ус дулааныг хааж байгаа нь хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь насаар тоглож эхэлсэн үйлдэл болж байна.
Дашрамд дурдахад, тус эмнэлгийн харьяа эмийн үйлдвэрийг мөн ус дулаан цахилгааныг тасалж байлгаж байгаад эцэст нь цагаан сарын битүүний урд өдөр НИТХ-аас актлах шийдвэр гаргасан байдаг аж. УАУЭСКТ-ийн эмнэлэг дээр мөн ийм луйвар явагдах гэж байгаа юм биш биз гэдэг хардах нэг өнцөг билээ.
С.Солонго
Сэтгэгдэл24
Nyambaatar muu sda
ХАТАНБААТАР БОЛНОО, НАСААРАА БАРАХГҮЙ ЮМ ЦУГЛУУЛСАН НААД БАРИЛГАА ХОТОД НЬ ӨГӨӨД АМАР ТАЙВАН БАЙ
yagaad hudlaa yariad bgn zuw medeelel awchaad zuw yum biz
Жооиоо алах ... гээд гээч л болж дээ - Хатанбаатар гэж нэг найз ХУЛГАЙЧАА яаж ч чадахгүй л баларч байгаа хэрэг ...
Улсын барилгыг буцааж өг
Nyambaatar hulgailah gej baihad uu
Ulsad butsaaj ogohgui guriisnees bolj bga bish uu. Ulsiin ene olon bairiig olon jil unegui ashiglaj terbumtan bolson. Odoo boloo bish uu.
Chi Nyambaatariin troll uu
Ингэж олон хүн хохироож байхаар улсад нь өгсөн дээр шүү.Олон жил үнэгүй ашиглалаа
Nyambaatariin zahialgat troll mini buu hudal yari
Энэ нянбаатарын мэдрэл улам л муудаад эргүү солиотой үйлдэл шийдвэр удаа дараа гаргаад байх юм
Энэ нянбаатарын мэдрэл улам л муудаад солиотой Гажиг шийдвэрийг удаа дараа гаргаад байх юм
Та нар ажилчдаа боддог юм уу бүтэн жил гаран НДШ төлөөгүй аргаа бараад манай хүн шүүхдээд явж бна та нар харин яасан цайчихсан хүмүүс вэ чадахгшй байж наад улсын өмчийг өгөөч цайчихсан новшнууд өчнөөн ажилчид чинь хохироод явж байгаа шүү
Nyambaatariin troll huuramch setgegdel bichihee boli
Чи тэр нямбаатартайгаа зайлаарай та нар ер нь юу юм хүний амьдхалаар тоглолог чи тэр хатанбаатарынхаа бөгс долоогч нь уу
100 гаруй хүн эмчилж байгаа юм бол хэрэглэсэн тог бусад төлбөрөө яагаад төлдөггүй юм, хотын даргын зөв. Олон жил улсын юмыг хэрэглэсэн одоо буцааж өгөх болсон юм биш үү.
СОЛИОР гээд хэлчихье. Менежментийн гэрээгээр ажиллуулаад эцэст нь гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ХАТАНБААТАР гэж шуналын туламд хотын өмчийг өмчлүүлэхгүй шүү
Өө ямар сонин юм бэ энэ чинь өчнөөн хүн хэвтэж бга шүү дэ тэр хүмүүсийг яагад ирэсдэлд оруулж бган болоо энэ чинь өвчитөн хэвтдэг эмэнлэг болхоос ямар нэгэн үйлчилгээний газар ыиш биздээ арай хэтэрч бна !!!!
Davarch b. Ulsad butsaaj ug. Hotiin darga zuv alham hiilee.
troll Нэртэй учраа мэдэхгүй хэдэн бацаанууд мөнгө авч л байвал эцэг эхээ ч худалдахад бэлэн болсон арчаагүй хулгайчууд байх юм даа.
Хатанбаатар аа та нар хулгай хийж луйвардаж болсон бол одоо боль энэ хэдэн хамаатан садан хүмүүсээ тэжээж болсон бол улсын өмчийг өг үнэнээ бичсэн хүнийг троллоор дууддаг танай хэдэн хамаатнууд энэ эмнэлгийг чинь сүйрүүллээ ярьвал олон юм байгаа шүү танай ажилтны ар гэр. Наад захын жишээ танайд ажиллаж байсан жирэмсэн НДШ төлөөгүй гээд текритнийхээ мөнгийг ч авч чадахгүй яваа ш дээ ажилтнаа бодож мэддэгүй мал авгай нараа зайлуулаач
Хатанбаатар гэж шулмын бэрд буцааж өгөөч ээ
Эмнэлэгт хүн эмчлүүлэх гэж л хэвтэж бгаа гэтэл хэрэглээг хязгаарлаж өвчтнүүдийг хөөж явуулахтай адил үйлдэл хийдэг ямар хатуу сэтгэлтэнгүүд вэ Ямар төр засаг нийгэмд амьдраад бна даа бид
end door erun zuw yum bichsen hvn bnuu zuw medeelel awaagui bj ysn olon yum yardiin be hotiin dargal ged baihiin ter. hvnchin vnendee hogiin muu sanatai gar shdee ard ergdee shulj olson ed hurngun vr hvvhdeden yum bolhiin boluuda