
Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал:
Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,
Төгрөгийн дансуудаар:
- 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
- 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл8
За өмөөрөөд байсан хүмүүс юу хэлэх вэ?
Захын наймаачны дансаар орж гарсан гүйлгээ нийлээд 10 тэрбум бол юу ч биш. Ядуу коммунист гуйлгачид хоногийн хоолоороо МАНд саналаа өгдөг оркуудад тэнгэрийн тоо байх нь аргагүйлдээ хэхэ.
Тэгж л таарна
10 р ангиа дөнгөж төгсөөд л баньд нар мөнгө хийдэг болчихсон байна ш дэ ! Атаархсан хэдэн хөгшин цагдаа нар араас нь хөөцөлдөөд амжилт олж байна уу ! Ямар охидууд ру утастаж байна тэрийг нь л мэдчихвэл амархан да !
Хүн тэнэг байж болноо, энэ бол ТАНЫ эрх. Харин тэнэггэдгээ бусдаас нууж явбал наанадаж өөрт чинь цаанадаж үр хойчид чинь хэрэгтэй
кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!
Засгийн газар огцор гээд сэвээд байсан нөхдүүд эд нар байна дээ. Ер нь МСS ийг сайн шалгах хэрэгтэй. Гэмгүй царайлж байгаад хамгийн аюултай хэргүүдийг хийдэг бус уу, 7.1 ний хэрэг, чимээгүй аллагуудыг MCSийг хардаж шалгах хэрэгтэй.
Чимээгүй аллага ч гэх шиг. Хэн алуулаадахав. Чи сайн мэдэж байх шив. Өөрөө сэмхэн алаад булаад байдаг юм биш биз дээ.