
КОЛУМБУС, 2025 оны хоёрдугаар сарын 27 /OptMatX/. Америкийн Охайо муж улсын Их сургуулийн эрдэмтэд гэрлийн туяаны тусламжтайгаар цацраг идэвхт хаягдлын гамма цацрагийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг батерей зохион бүтээжээ. Энэхүү технологи нь цацраг идэвхт хаягдлыг устгахад чухал алхам болж магадгүй байна.
Уг батерей нь цацраг туяаг шингээх үед гэрэл ялгаруулдаг синтилляцийн талстууд ба ялгарсан гэрлийг цахилгаан болгон хувиргадаг нарны зайнаас бүрддэг ажээ. 4 куб.см хэмжээтэй батерейг туршихдаа цезий-137, кобальт-60 гэсэн цацраг идэвхт хоёр изотопыг ашиглажээ.
Цезий-137-г ашиглах үед батарей 288 нановатт эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Харин кобальт-60 изотопын үед хүч нь 1.5 микроватт болж нэмэгдсэн бөгөөд энэ нь өчүүхэн хэмжээтэй мэдрэгчийг ажиллуулахад хангалттай хэмжээ юм.
Ийм батерейнуудыг цөмийн хаягдал хадгалах байгууламж, сансрын хөлөг, далайн гүн дэх хайгуулын систем зэрэг цацрагийн түвшин өндөртэй газар ашиглах ажээ.
Эл технологи нь туршилтын эхний шатандаа байгаа хэдий ч түүнд асар их ирээдүй бий. Эрдэмтэд батерейны хүчин чадал, ашиглалтын хугацааг уртасгахын тулд бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Цөмийн цахилгаан станцнаас нүдэнд үл үзэгдэх хорт хий эсвэл хорт бодис агаарт цацагдаж байгаа.
Shahmal tulshnees yalgarch bui ugaariin hii ch nudend uzegdehgui uchraas medregch geechiig tavij baigaa yum l daa Ug ni medregch ch hereggui ail buriintooniin hurden deer salhiar ergedeg sens tavichihval ugaartsan ch amia aldahgui shuu dee zochin guia mini ee