sonin.mn

УАУЭСКТ-ийн Богд-Уул сувилал дээр яг одоо буюу 2025.04.29-ний 18.00 цагийн үед ажлын цаг дууссаны дараа Хотын дарга Х.Нямбаатарын төлөөний хүмүүс болох НЗДТГ-ын дарга ажилтай Д.Амгалан тэргүүтэй цагдаагийн алба хаагчид, хамгаалалтын “Цагаан соёот” компанийнхан очиж, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг хүчээр гаргах ажиллагааг явуулж байна. Ингэхдээ НЗДТГ-ын дарга ажилтай Д.Амгалан “Сувиллын үйл ажиллагааг бүгд хууль бус” хэмээн гүтгэж, өвчтөнүүдийг гаргах шаардлага тавьж байна.


Мөн утсаараа бичлэг зураг авах гэсэн ажилтнуудыг цагдаагийнхан болон хамгаалалтын албаныхан баривчилна гэж айлган сүрдүүлээд байна.  УАУЭСКТ-ийн Богд-Уул сувилал нь 35 жилийн хугацаанд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй.


 Менежмэнтийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхийн шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүйн дээр НИТХ Дээд шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гаргаснаараа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг зөрчсөн үйлдэл болж байна.  Улмаар УАУЭСКТ-ийн Эмийн үйлдвэрийг нь хүч түрэн нураасан, I хороолол дахь Уламжлалт эмнэлгээс их засвар хийх нэрээр өвчнүүдийг гаргаж тоног төхөөрөмжийг ачуулсан. Харин одоо Богд-Уул сувилал руу төрийн нэр барин дайрч, ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд болон тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй гэмт хэрэгтэн мэтээр харьцаж эмнэлгээс хүч түрэн хөөж гаргаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил, ардчилсан улсад байж боломгүй үйлдэл болж байна. 


Д.Дандар