Шатар 2000 жилийн түүхтэй гэх боловч яг хэдийд, хаана /аль улс оронд/ анх үүссэн тухай гарал үүслийг нь нарийвчилъя гэвэл хэд хэдэн улсын хэл мэдэж, олон ном, судар сөхөж, удаан хугацаанд гүн гүнзгий судалгаа хийх шаардлагатай. Шатар сонирхогч би монголчуудынхаа бичсэн цөөнгүй ном, тогтмол сонин хэвлэлийн нийтлэлүүдээс шатрын гарал, үүслийн талаар олж мэдсэнээ “Далайд дусал нэмэр” гэгчийг санагалзан нийтлүүлэхээр ийнхүү эрээлэв.
Шатар гэгч энэ гайхамшигт урлаг спортын гарал үүсэл нь одоогоор тогтоогдоогүй Энэтхэг, Монгол, Перс, Иран, Арабын аль нэг байх магадлалтай гэх таамгаас цаашгүй бүдэг хэвээр.
Нэрт судлаач, түүхийн ухааны эрдэмтэн И.Линдэр гуайн “Шатар хаана хэдийд үүссэн, хэн нэгэн зохиосон уу, ардын наадам, наадгайн хувьслаар тогтсон уу гэдгийг одоо хэр тодорхойлж чадсангүй” гэсэн байх ажээ. Монгол Улсын түүхч, эрдэмтэн Х.Дарамбазар агсан “Шатар Монголоос эх авч Маия /Египет/, Хараппа Сүмэр соёлд угшиж, Энэтхэг рүү нэвтэрч, Арабаар дамжин Европт гарсан байх магадлалтай" гэжээ. Эрдэмтэн Ч.Эрдэнэ гуай өөрийн “Их гурвалжин” гэдэг бүтээлдээ “Шатар Энэтхэгт биш Монголд үүссэнийг судалгаагаар олж нотолсон байна. Мөн түүхч эрдэмтэн А.Тунсаг, эрдэмтэн Н.Балжинням, А.Батзориг, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий судлаач Л.Үржиндорж, зохиолч Ц.Данзан зохиолч, сэтгүүлч Б.Галаарид, олон улсын сэтгүүлч, профессор Х.Чойжилжав, улс төрч, доктор Н.Цэрэн нарын зэрэг цөөнгүй нөхөд “Шатар өнө эртний Монголоос үүсэл, гаралтай” гэж үздэг бөгөөд энэ үзэл санааг нэлээд шатарчид, ахмад настан дэмждэг билээ.
Ардчилал, зах зээлийн энэ үед хориотой буюу байхгүй байсан бүхэн сэргэж буй болсноор “Шатар Монголоос гаралтай” гэж эрдэмтэн судлаачид дуугарч, ном, сонин, хэвлэлд бичих боллоо. Энэ бол сайн хэрэг, цаашид өрнөн үргэлжлэх үйл явц байгаасай.
Монголчууд шатрыг эрт дээр үеэс өөрсдөө янз бүрийн мод, чулуугаар /зорж/ төрөл бүрийн металь /зэс, гууль, хөнгөн цагаан, тугалаг, мөнгө/-иар /цутган/ урлан бүтээж, айл бүр шатартай, бараг бүгдээрээ шатар тоглодог байсан нь шатар Монголоос гаралтайн нэгэн илэрхийлэл ч юм шиг. Энэ бүхнийг ажиглавал эзэн шатарчид, эх нутаг, эгэлгүй уран хийцтэй үндэсний шатар гурав гурвуулаа монголынх байх нь бас л нэгийг хэлэх ажээ. Монгол ардын аман зохиол, үлгэр туульс, зүйр цэцэн үг, хүүрнэл, яриа, оньсого, тааварт шатрын болон шатарчны тухай олонтаа өгүүлсэн байх нь шатар Монголоос гаралтайн нэг баримт юм. Үндэсний шатрын бүлийн зургаан гишүүн -“ноён, бэрс /хатан/, тэмээ, тэрэг, хүү”-ий нэр нь ч яах ч аргагүй оюуны тулааны нэр, бүтэц байдаг. Монголчууд бүр дээр үеэс төрсөн биеийнхээ ухааныг булаалдах, дөрвөлжин тив дээр төрөө булаалдах, “Усгүй талд хүнсгүй цэрэг цусгүй байлдах тэр юу вэ" гэж оньсого таалгадаг байсан нь шатрыг цэрэг, тулааны үйл явдалтай зүйрлэсэн хэрэг юм. Үндэсний болон нийтийн /дэлхийн/ шатрын бүлийн бүх нэр томьёо бусдаас зээлдмэл буюу орчуулгын биш цөм л язгуурын монгол нэр, үгс байдаг нь шатар Монголоос гаралтайн нотолгоо юм.
Дэлхийн буюу нийтийн шатрын бүлийн нэр томьёонд монгол хэлний шах, жид, мад, ноён, хатан, бэрс, морь гэх зэрэг үгс монголоороо буюу ялимгүй гажсан /бэрс -фэрд/ эсвэл тухайн улс орон өөрийнхөө хэлэнд орчуулсан /тэрэг-ладъя-завь/, тэмээ офицер-түшмэл, хүү-щенок-гөлөг гэх мэт/ байдалтай байгаа нь ч бас анхаарал татдаг ажээ.
Киданы үеийн булшнаас ширмэл хөлөгт модон шатар олдсон нь шатар Монголоос гаралтайн бодит баримт. Яагаад гэвэл энэ нь археологийн нотолгоо. Мөн Кис хотын ойролцоогоос монгол үндэсний донж хийцтэй шатар олдсоныг XII зууных гэж тогтоосон нь шатар Монголд үүсэж, Араб, Орос, Европ тив дамжин тархсан байх магадлалтайг харуулж байгаа хэрэг юм. Дурдсан баримтуудаас ургуулан дүгнэвэл шинэ эрин, цаг тооллын өмнөх үеийн эртний шатар Монголоос гаралтай нь мэр сэр нотолгоотой ч юм шиг. Хүний оюун ухаан, зөн совин, авьяас билгийг өдөөн хөгжүүлэгч шатар “Эртний Монголоос гаралтай” гэдгийг манай түүх, эрдэмтэн, археологичид нарийвчлан судалж зохих хувь нэмрээ оруулаасай.
Т.ДАШДЭЛЭГ
/Сонирхогч, идэвхтэн бичигч/
Сэтгэгдэл12
ЗААВАЛ БҮХ ЗҮЙЛ МОНГОЛООС ҮҮСЭХ АЛБАГҮЙ.
Харин тийм. Оркууд улс төрийг хүртэл монголоос үүсэлтэй гэж шаадаг.
za demii saraachihaa bolio6 nuudelchin mongol hangalttai sn bsn
битгий украйн шиг юм ярьж тархиндаа эргүүтэй мал
Шатар манай эриний өмнөх 300 онд Энэтхэгт анх үүсжээ ! Тэгээд Иран Араб ру дамжсан ! Монголд манай эриний 700 оны хавьд ирсэн байх !
Шатар бэйсбол хөлбөмбөг зэрэг монголоос үүссэн нь нотолгоотой шүү
бас хөнгөн атлетик, волейбол монголоос гаралтай гэсэн шүү, бокс ч гэсэн
Энэтхэгээс гаралтай
Шатар Монголоос гаралтай. Хаан, жанжин, тэмээ, морь, тэрэг энэ бүхэн бол монгол санаа. Бас нэг нотолгоо нь өрөөл морины нүүдэл. Чөдөртэй морь гэдэг ойлголт өөр газар ховор. Хүү нөгөө талын захын шугаманд хүрвэл юу ч болж чадах байгаа нь бүр гайхамшиг.
Монголоос гаралтай юм гэвэл боодог л байх
Шатар гэдэг бол монголоор шат арга гэдэг үг хэлбийгээд шатар болсон. Монголчууд эрт дээр үеэс сэтгэшгүй (8*8=64 буюу 10-ын 64 зэрэгт сэтгэшгүй хэмээх монгол тоо) хэмжээх оюун ухааны орон зайд шат шатаар оюунбилэг, мэлмийгээ хөгжүүлж ирсэн уламжлалт гүн ухаан юм.
Shag mad l lav angli helnii check mate ugnees garaltai yum shg sanagdsan.