Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 2 иргэнийг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тайланд болон Швед улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тайланд улсаас албадан авчирсан этгээд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авчирсан байна.
Мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авчирсан.
Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл12
Tom hulgaich naraa avch irj chadahgyu baij uyn sur sur uym boldog uym be???? Buusund hutga gargav gegch bolj dee chaavaas......
НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЯАСААН? ХЭЗЭЭ ЧИРЧ ИРЭХ ҮҮ?
Ногооо хогжлийнибанкнаас 4 тэрбум зээлээд гадагшаа оргомон нохрийг хайхгуй байж оор хунд ял огсон байна шидээ Энэ тэгээд шударга шуух уу
Олон хүн авчирлаа,хариуцлага тооцсон нь хэд юм бэ?
Гэмт хэрэгтэнүүдийг авчирч байгаа нь сайн боловч, жинхэнэ ард түмний дайсан Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаан жаргал нарыг аваад ирж чаддагүй юм байхдаа
Удаан жаргах сайхан билэг баригдаад ирсэн үү. Овоо доо. Жижиг тарвага хөеө сайтай вм даа.
монгол улсын цагдаа нар бургэд, тас, ёл нуудаас айгаад дандаа болжмор, чогчиг, хэрээтэй л ноцолдоод байх юм. дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!
sine ond Tarbaga saihanbileg hoyoriig albajuulan abchirah ni todorhoi doo!!!!!!Amerikchyyd haraandaa abchihsan baigaa?.....................
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт луйварчин, авлигач, шантаажчин Дулаанжаргалыг АТГ баривчилсан уу?
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт луйварчин, авлигач, шантаажчин Дулаанжаргалыг АТГ баривчилсан уу?
Элбэгээ Сайханбилэг хоёр ичдэггүй амьтадыг хвяираачээ. Ичих нүүргүй амьтад. Урвагчид.
Ochij ochij halaasniihaa hulgaichuudiig gadnaas zaldag boloo yu ? yostoi l buusund hutga geech onigoo bolj bndaa .