Хууль бус үйлдлийг илчилсэн сэтгүүлчийг “нүүрсний машинтай” гэж гүтгэдэг болсон УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагад шалгуулах тухайгаа ERENNEWS.MN сайтын редакциас мэдэгдлээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн, судлах сонсголыг тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалсан. Тухайн үед тэрбээр “нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна” гэх ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байв. Хэрэв 40 сэтгүүлч нүүрсний машинтай бол бүтэн жилийн хугацаанд нэрсийг зарлах, хууль хяналтын байгууллагад шалгуулах боломж байсан.
Хууль зүйн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж явсан хүн сэтгүүлчид, бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд халддаг, үүнд нь хууль үйлчилдэггүй байж таарахгүй.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, 2 компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон. Тодруулбал Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар нь УБЕГ-ын байцаагчийн хууль тогтоомжид нийцсэн бүртгэлийг Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монгол Улсад ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно.
Сэтгэгдэл16
Нам худалч , хулгайчдыг бэлтгэх ажил эрхлээд удаж байна. Углуургаар нь үстгавал зүгээр.
ЭНЭ НҮҮРСНИЙ МАШИН ГЭДЭГ АШИГТАЙ БИЗНЕСИЙГ ҮНДЭСЛЭЖ АЙЛ БҮРТ НЭГ НҮҮРСНИЙ МАШИН ЗЭЭЛЭЭР Ч БОЛОВ ӨГӨӨД Л АМЬЖАРГААГ НЬ ДЭЭШЛҮҮЛЬЕ !!! ЯАГААД ЗАРИМ НЬ 100, 10, 20 - Н НҮҮРСНИЙ МАШИН ЯВУУЛААД БУСАД НЬ ХОХИРООД СУУДАГ ЮМ ВЭ ! ЭНЭ НЬ ХҮН ХИЙЖ ЯДААД БАЙХ БИЗНЕС БИШ БОЛОЛТОЙ ! ЭНЭ НЬ БУСАД ХАЛАМЖААС ИЛҮҮ ЮМ БИШ ҮҮ !
Шударга, зоримог улс төрч, хуульч Баттөмөрийн Энхбаяр руу хулгайчид, авлигачид, тэдний хань хамсаатнууд хөлсний бичээчдээр дамжуулан довтолж эхэллээ. Гэхдээ тэд үнэний өмнө сөхөрнө.
Үхсэн нохойн хар баас. Хий улин хуцахаас цаашгүй завьж нохой.Монголд ульдаг биш урдаг нохой хэрэгтэй.
Нуурсчид л сэтгуулчдийг Энэбачр луу дайруулаад байгаа юм Хятад кампани гэхлээр л монголчууд шигшинэ гэж бодож байгаа бололтой Харин ч манай монголчууд хятад болон бусад гадныхныг дарамталдаг шантаажилж монго авдаг тохиолдол зондоо шуу Хууль зуйн сайдадтхурсэнийг бодоход маргалдагч монголын буруу байсан байх Сэтгуулчид дандаа унэнийг ярьдаг бишээ Тэдний дунд шантаажлагчид олон байгаа
Төрийн захиргааны дээд байгууллага нь харьяа байгууллага/агентлагын буруутай шийдвэрийг өөрийн эрх мэдлийн хүрээнд залруулах эрхтэй, бүр үүрэгтэй, Эд хөрөнгийн улсын бүртгэлийхэн сүүлийн үед зөвшөөрөл олгож буй мэт хүнд сурталтай болсон бна лээ
Гаднын гар хөлүүд эрх барих түвшинд нэлээдгүй шургалсан нь тодорхой тэдний төрийн бодлого шийдвэрт гадныхны захиалгатай ажилладаг байж ч магадгүй гаргасан үйлдлээс ажихад
Гар хөл болсон ийм өмхийрсөн гичийнүүдийг хэмх нүдээд шидэх хэрэгтэй
Сэтгүүлчид санаатай өс хонзон санаж бүлэглэн дайрч байна.Энэ сэтгүүлчийг сайн шалгах хэрэгтэй.Шударга,эс шийдэмгий,зоримог Б.Энхбаярын ард түмэн бид хамгаалан,өмгөөлөх болно .
МАН-р дүүрэн хятадын эрлийз Бээжингийн тагнуулууд язганалдаж байгаа..
Enkhbayariig khuuli zuin saidaarni butsaan tabiya.
Энхбаяр худал хэлэх хун биш сурвалжлагч нар сурвалжилж чадахгуй хун гутгэх болоод удаж бг
УБЕГазар,Хил хамгаалах газрын ажилтнууд ажлаа хуулийн хүрээнд хийсэн гэтэл Сайд Энхбаяр илтэд хууль зөрчин шүүхээс илүү даалгавар өгөх нь илтэд Хятадын компанид давуу хандсан байна
Энхбаяр сайд шиг шудрага хуулийн сайд дэлхийд байхгүй. Энэ хүнийг хаанач дэмжинэ. Энхбаярыг муулж байгаа хүмүүс бол эдийн засгийн гэмт хэрэгтнүүд л байгаа.
Нүүрсчин Амарбаясгалангийн хийж байгаа ажил.
Нүүрсчин Амарбаясгалангийн хийж байгаа ажил.