Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.
УМ гэдэг нь бие,хэл, сэтгэлийг билэгддэг. Бие, хэл, сэтгэлийн нүглээ ариусгахыг билэгддэг. Ма Ни гэдэг нь Чандмань эрдэнийг илэрхийлнэ. Эрдэнэ гэдэг нь асрал, энэрэл, боди сэтгэлийг бэлгэддэг.
БАДМЭ гэдэг нь лянхуа цэцгийг илэрхийлдэг. Лянхуа цэцэг намаг шавар дундаас ургадаг ч гэсэн бохирын гэмээр халдагдаггүйн адил хүний оюун билигт буруу бүгдээс ангижрах хүч буй гэсэн утгатай. ХУМ гэдэг нь хүн өөрийн гэмийг арилгахад арга, билиг хоёрыг шүтэх хэрэгтэй. Боди мөрийн замд орж ариун бус бие, хэл, сэтгэлээ бурханы мөн чанарт урвуулах хэрэгтэй гэсэн утгатай.
Товхондоо энэхүү агуу зүрхэн тарни бол Жанрайсиг Бурханыг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч Та намайг болон Хамаг амьтанд Асрал, Хайр, Энэрэн нийгүүлсэхүй болон Боди үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх" хэмээн урин дуудаж байгаа утгатай ажээ.
Маань уншихдаа зүгээр л уншаад, эрхи эргүүлээд өнгөрөх бус, дараах бясалгалыг хийх нь зүйтэй. Маанийн тус эрдмийг сайтар санаж, сансрын зовлонгийн хүрдэнд эргэлдэж буй хамаг амьтны эгээрэл хүсэл бол амар амгалантай учрах мөн тул хамаг амьтанд туслах нь миний үүрэг хэмээн боди сэтгэлийг үүсгэж Жанрайсиг бурханыг бүтээн бясалгах нь зүйтэй.. Ум Ма Ни Бад Мэ Хум гэсэн Жанрсайсиг бурханы зүрхэн тарнийг уншваас тухайн хүний өмнөх төрлүүддээ болон энэ насандаа үйлдсэн тоолшгүй арвин хилэнц арилж, буяныг хэмжээлшгүй үйлдвээс мөнх бусыг үзүүлсний дараа Сухаавадын оронд төрнө. Гал, ус, салхи, цаг бусын үхлээс аврагдах болно. Хутга мэс, хулгай, дээрмийн аюулд өртөхгүй. Хүсэл тачаал, уур хилэн, мунхагийн нисваанист живэхгүй.
Маанийг уншсаны ач тус:
Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын 6 нисванис арилна:
Ум үсгээр Мунхагийн харанхуй
Ма үсгээр Уур
Ни үсгээр Харам
Бад үсгээр Тачаал
Мэ үсгээр Атаат сэтгэл
Хум үсгээр Омогт сэтгэлийг арилгах болно.
Ум - Дээд шид бүтээлийг олно
Ма - Нийтийн шид бүтээлийг
Бад үсгээр Нас буян арвижихын шид бүтээлийг
Мэ үсгээр Хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг
Хум үсгээр Дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно.
Энэхүү тарнийг тоолон уншвал 6 Барамидын номыг төгсгөж болно:
1.УМ-аар Өглөгийн брамидын номлол
2.МА-аар Шагшаабадын ёс суртахууны
3.НИ-ээр Тэвчээр хатуужлын
4.БАД-аар Хичээл зүтгэлийн
5.МЭ-ээр Даяаны
6.ХУМ-аар Билгийн чанадад хүрэх номуудыг төгсгөж болно.
Боди сэтгэлийг үүсгэхгүй бол Бурханы шашны ямар ч тарни, бясалгал, үйл хоосон хэв загвар болчихдог. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурлан буй болдог. "Бодисадва" гэдэг үгийг монгол руу хөрвүүлвэл "баатарлаг сэтгэлтэн", "гэгээрсэн сэтгэлтэн" гэсэн үг. Боди сэтгэл бол гэгээрлийн замыг заагч хөтөч болдог. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байдаггүй. Боди сэтгэл бол хязгааргүй. Боди сэтгэлийг ганц жилийн дотор олдог хялбар зүйл биш. Боди сэтгэлийг дор хаяж арван жил сайн лам багшаар хөтлүүлж бясалгаж байж олдог. Энэ хорвоогийн хүн бүр боди сэтгэлтэй байсан бол энэ хорвоо диваажингийн орон байх сан. Боди сэтгэлтэй байж л хүн амар амгалан, аз жаргалтай болно. Боди сэтгэл бол сүсэгтэн хүнийг Бурханы оронд хөтлөөд аваачдаг гэдэг.
Нэгэн сударт: "Сүсэгтэн хүн Боди сэтгэл, Хоосон чанар гэсэн хоёр далавчаараа нисч Диваажингийн оронд очдог" хэмээн бичсэн байдаг. Боди сэтгэлийг бясалгахын өмнө эхлээд мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Үхэл, мөнх бусыг сайтар бясалгах хэрэгтэй. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж номын аньс нээгдэнэ.
Паадамба Богд: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаараа ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана. Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг ч өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй. Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм.Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла. Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” хэмээн айлджээ.
Боди сэтгэлийг бясалгахад урт хугацаа орно.Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс оронд суугаа Сэрлинба багшид шавь орж 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг.
Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэхгүй. Боди сэтгэлээс Бурхан төрнө. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм.
Лам багш нар: Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна. Нэгд, Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”, хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн сударт өгүүлжээ. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь Үлэмж санаанаас, үлэмж санаа нь Нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь Асралаас, асрал нь Ачийг нь хариулахаас ,ачийг хариулах нь Ачийг дурдахаас, ачийг дурдах нь Эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой.
Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, Ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг.
Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ. Бодисадын мөрд суралцаж бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ. Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө.
Эдгээр билиг барамидын ач тус нь:
Нэгд, Өглөгөөр ядуу хоосонг арилгана,элдэв эд хөрөнгөнд үл шунана,харамын сэтгэлийг арилгана,
Хоёрд, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал,алгасралыг боомтолно,
Гуравт,Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно,
Дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна,
Тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана,
Зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилдаг ажээ.
Бурханы номын хөрөнгө бол Боди сэтгэл гэдгийг сүсэгтэн бид сайтар ойлгох хэрэгтэй. Тэхлээр сүсэгтэн хүн бүр Мааниа ч уншиж бясалгах хэрэгтэй, Боди сэтгэлийг ч үүсгэх бясалгал хийх хэрэгтэй. Судар, тарний номыг хослуулан эзэмших хэрэгтэй. Хамаг амьтан Боди сэтгэлийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл45
Zuv
Тангадаар уншиж байгаа юм чинь ямар элэнцэгээ ойлгохов дээ
Украйнаа л бичээчдээ, бас юу солиороод унав
Ард түмнийг мунхаглалд оруулах гэсэн новшийн хулгайч вэ.
чамд бодь сэтгэл байхгүй байна түүнийгээ хөгжүүл
Harin ih saihan ym bichjee
Маань уншиж маанайж сууснаас Марксын сургаалыг уншиж гэгээрсэн нь дээр байх аа.
Марксын ном уншвал орос шигээ хүчирхийлэгч болно Марксын оронд бодь сэтгэлээ хөгжүүлж олон төрлийн хүмүүстэй эвтэй найртай амьдарсан дээр
🫄🏼🤧 🐛🦋🪰🪳🦟🦗🕷
Ум ма ни бад мэ хум! Төвдийн энэ 6 үсгийг нас барагсдын хөшөөнд бичдэг, хойд төрөлд сайн хүн болж төрөхөд, уншдаг!маани гэж ойлгож байв...ккк
Буддын шашныг Буддагаас нь илүү сайн мэддэг энэ Сүхээ ламыг Гандангийн Жавзаа хамба анхааралдаа авч нэг албан тушаал өгөөчээ ! Төв Азид байхгүй ийм лут хүнийг авч ашиглахгүй бол алдас болно ! Ум маани бадми хум
Боди гэвэл бодибилдинг спорт, бодь гэвэл шашны ойлголт болно. Бодьмөрийн явдал, бодьсад, бодьсадва гм.
Huuhed shig jijighen bie danhar tolgoit hugshun tugtsug zarimdaa soliorch balairah uymaa.....
Арай хэтэрнэ. шашны бурхан гээд бодитой байгаач ээ.
энэ монголчуудын 400 жил дух өвдгөө цоортол сэгсийсэн үстэй эх эцэг сэмэрхий хар гэртээ зул хүж асаан мөргөсөөр сөнөхийн даваан дээр монгол хүний аз хий морь гийж баатар цагаан хааныг багш ленин түлхэн унагааж хаан төрийг устгаж харц ардыг зиндаанд тавьж том толгой феодал ноёд гамин чандруу цагаантны дээрэмчидийг устгаж ардын засаг ялав хойт насандаа сухомадын оронд биш сүхбаатрын оронд төрнө туульсын жангарын улаан баатар ПУТИН үүлсийн дээгүүр орешник нисгээд кийвийн тэнгэрт униар татан хийсээд южмаш уналаа Тэнгэрийн сум ЧИНГЭСИЙН СУМ ҮНЭН АЛДАРТНЫ БҮРХНЫ ХҮЧ ХЕРСОНЕЦ
Хар тангадын хэлээр чалчаад яахав, эцэг өвгөд, уул усаа дээдлэн шүтвэл болоо бишүү
чамд бодь сэтгэл байхгүй байна түүнийгээ хөгжүүл
Шашны суртал ухуулагч болжээ энэ хун Монголчуудын зарим нь дэндуу мухар сужигт автаж байгаа шуу Тэр маш муу Идэвхгуй оортоо итгэлгуй болно Хумуунлэг узлийг зовхон шашин дэлгэруулдэг юм биш Энэ сонин сайт ч хачин юмаа Эзэн нь хэн бэ
чамд бодь сэтгэл байхгүй байна түүнийгээ хөгжүүл
Украйны сэдэв явцгүй болонгуут сэдвээ өөрчилж байгаа царайн энэ юм байх даа,хөөрхий
Энэхүү тарнийг тоолон уншвал 6 Барамидын номыг төгсгөж болно: 1.УМ-аар Өглөгийн брамидын номлол 2.МА-аар Шагшаабадын ёс суртахууны 3.НИ-ээр Тэвчээр хатуужлын 4.БАД-аар Хичээл зүтгэлийн 5.МЭ-ээр Даяаны 6.ХУМ-аар Билгийн чанадад хүрэх номуудыг төгсгөж болно.
Хэн тэгж байна?Яаж мэдсэн юм бол? Судалгаа баталгаа гэж хангалттай биз дээ?
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
СОЛИОР, тэнэг эргүү хог
алаа барьж мастурбаац хийг лам хулгайч
сүхбаатар чи сайн шүү ингээд
сүхбаатар чи сайн шүү ингээд
эхэнд ямар ч м алга ард бас ямарч м алга
😄😮 🤱🏼🤧👨🏻🍼d🤱🏼h a u
Syhbaatar bol ene byddiin talaar ta naraas tasarhai medlegtei hynb meddegee bichej bolohgyi yu?....yuch medehgyi hyiten tolgoinuudad medyyleh oyunii ender orchijn suu!!!!Byddagiin sasing ikhe erdemten kbantiin onoliig yndeslegch Albert Einstein delhiin hamgiin sydlyystai sinjleh yhaanch sasin gej todorhoilsoniig sana......ergyy tolgoitoogoo hedhen jil ch zyyraldaaad tolgoinii ergee garahgyi yheh chag irne suu!!!!!
Маань уншиж суухын оронд бичиг үсэгтээ тайлагдаж зөв бичээд сурчих.
planck thermodinamics prana-гаа ихэсгэж хөлдүүгээ ❄️🥶 арилгаач марилгаач гэнээ
Энэ хүн яана даа. Улам л эргүүтээд байх юм.
лениний марксын капитал үншаа эсвэл гурван үндэс уншаад л дэлхийг ойлгоно лоохуузын орчуулсан хар хавтаст диалектик материализм туухийн материалиизм улс төрийн эдийн засгийн хаан 3 -ыг уншсан бол дээд сургууль төгссөн гэж бодоорой чи бзх мэрэгжлийг амархан эзэишинэ бүхнийг шүү
маркс семинарист шашнически. манифест бол шүтэн барилдлагын хэдээс хэддүгээрх хүртлэх юм
फोड़ा utsav utsa (glorious peu) (ө.утас)
Сөнөж байгаа төвд цагаан толгойн үсэг л байна
… па де хаум. битүү шөлний жор байсан байна шдээ. тэр d’ яагаад хаалтлаад. хэт гурилдаад бузарсаду манус балая болжээ дээ. д-н үзүүр у-н үзүүр ма-н үзүүр 🌀 дум (дом). па _ Ⓜ️🪂🏂👝👛👜💼🧳🎒Ⓜ️. 🚗
Kkkkkkkkkkkkkkk
Kkk kkk
Kkk kkk
Намайг ЗХУлсад сурч байхад шашингүйн үзэл гээд хичээл орж байлаа. Манай сониуч орос оюутан багшаас та хэлээч хамгийн дэвшилтэт шашин ямар шашин бэ?. Гэж асуухад шашингүйн үзэл заадаг багш маань - дэвшилтэт шашин гэж нэрлэх нь юу юм , харин шинжлэх ухаанд хамгийн ойр шашин нь буддын шашин гэж хэлж билээ. Одоогийн хүмүүс Бурхан багшийн сургаальд итгэхгүй мөртлөө сэтгэцийн өвчтөй худалч дээрэмчин тонуулч хулигаан шаар шавхруунуудын хов үзэл ядалтыг дамжуулан ярьдаг их нүгэлт тэнэг хүмүүс болжээ.
энэтэгийн ядуус монголын хар гэрт байнаа ядуус цөм адилхан юм байна Монгол аялагч залуугийн энэтхэгийн захын хорооллоор орчуулагчийн хамтаар явж байхад тарвачны майхан шиг юман хэвтэж гадаа бие засч хавирга нь тоологдсон ясан хэдрэг шиг хүмүүс ам хамраар нь яр шарх ялаа шумуул шавчихсан маш муухай амьдаараа өмхий махны үнэртэй тэр хэдэн мянган хүн гаднаа гурван туйпуу тулчихсан хоол хийж шарж идэх өөр юуч гүй хэдэн арав зуун хүүхэд дагачихсан гуйлга гуйсан явж байх юм монголын байгалын баялагийг зараад дуусна монголын үр хүүхэд ирээдүйд шашинд мунхарч шулуулсан шалдан юу чгүй хүмүүс болно мал юу ч үгүй устана гэдгийг мэдэхгүй байгаа монгол гэр морин хуур маанийн ном монголын нууц товчоо авдар дээрээ зоож монгол дээлт гэснээс цаашгүй анли америкийн боол байсан энэтхэг шиг англиар ярьхаас цаашгүй дорой улс болж сөнөж байгаа юм байна өвөлд хүйтэн зуны халуунд шатам гэр хэрэггүй буриад шиг байшин надо
Zarim teneg doroi yzeltei Mongol hel medeed baigaa doroitson yhaantnyyd aa!!ta nar menh bis?....jaahan yhaan syyj ahmadyyd Mongoliinhaa ireedyig bodoj munhagiin haranhyigaasaa salj erdem medleg gegeereliig olj abaach!!!!Syhbaatar ta nart heregtei yum bichej eglee,enyyniig ylam labsryylaad gyn medleg olj abahiig bodooch!!!!ta nariin eldeb vedioonoos olj absan medleg haralgan sohor nebtryylegiin chansaa yamar hamaa baina.zebhen Mongoldoo yaj chadbarlag yhaalag byrhanlag hynleg amidrah be?...ene heden nasiig gej oilgoj yab!!!!!!bysadiig byy byryytga!!!!!!!bysadiin hereg chamd yamarch hamaagyi ee!!chi eeriigee l abch yabahiig hichee?.....................
Энэ новшоо тэгээд Монголоор нь бичиж болоогүй н байхдаа. Заавал Төвдийн утга нь мэдэгдэхгүй элий балай юм бүвтнэж байхаар. Ер нь тэгээд наад шарын шашин ч дээ, монголчуудын тархыг угааж сүйрүүлсэн хог