ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 30 /sciencealert/. АНУ-ын Виржиниагийн Политехникийн их сургуулийн философийн профессор Даниел Хүүк 300 гаруй жилийн өмнө Исаак Ньютоны анхны хуулийг латин хэлнээс англи хэл рүү буруу хөрвүүлсэн гэдгийг нотолсон судалгааны ажлаа нийтэлжээ.
Хөдөлгөөний тухай Ньютоны анхны хуулийг орчуулахдаа "Бие нь хэрэв (unless) гадны хүчин үйлчлэхгүй л бол тайван байдаг эсвэл жигд хөдөлдөг" гэсэн томьёогоор илэрхийлсэн байдаг. Харин Хүүкийн үзэж байгаагаар, Ньютоны хуульд бүх биеийн хөдөлгөөнийг хязгаарласан "илүү хүчтэй, илүү ерөнхий зарчим" -ын тухай байгаа тул "nisi quatenus" гэсэн холбоос үгийг эх хувилбараас нь "unless" ("хэрэв") гэж орчуулах ёсгүй аж.
Тэрбээр анхны хуулийг “Биеийн хөдөлгөөний төлвийн өөрчлөлт бүр түүнд үйлчлэх хүчний нөлөөн дор болдог”, мөн “Биеийг зөвхөн хүчээр хурдасгадаг” гэж өөрчлөхийг санал болгожээ.
Судлаачийн бичсэнээр, ихэнх тохиолдолд Ньютоны бүтээлийг англи хэлт эрдэмтэд эх хувийг нь биш харин англи орчуулгыг нь уншдаг байжээ. Түүгээр ч барахгүй анхны алдаатай орчуулгыг Ньютон өөрөө хараагүй гэж Хүүк бичжээ. Учир нь энэ орчуулгыг эрдэмтэн нас барсны дараа хэвлүүлсэн юм.
Хүүкийн судалгаа 2022 онд "Philosophy of Science" сэтгүүлд хэвлэгдсэн байна. Гэсэн хэдий ч хожим нь түүний судалгааг АНУ-ын хамгийн эртний алдартай шинжлэх ухааны сэтгүүл болох "Scientific American" зэрэг бусад хэвлэлүүд анзаарч эхэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Хуук
Аа яа яа,манай Хүүк ч гарч өгчээ! Ямар ч мундаг хүнтэй яг адилхан нэртэй юм бэ ? Кофе Анан гу айтай уулзсан юм чинь,энэ хүнтэй очиж уулз, уулз ! Нэр нэртэй юм чинь, яадагийн !!!