sonin.mn

Өнөөдөр 15:30 минут орчимд хорооллоос Баянбүрдийн уулзвар явах замд 4 машин мөргөлдсөн осол гарчээ. 

Тодруулбал, “Prius 20” маркийн автомашин урсгал сөрж, "Changan", “Alpha” маркийн 2 автомашинтай мөргөлджээ. “Prius-20” маркийн автомашины жолооч болон зорчигч нарын 3 хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай эрэгтэй хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ рүү хүргэсэн байна.


Мөн 17:00 цагийн орчимд СХД-ийн 2 дугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөн, “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. 


Хүн гэмтсэн учир цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилладаг тул хөдөлгөөнд нөлөө үзүүлж, гол гудамж, замуудад түгжрэл үүссэн байна.