10 дугаар сарын 8-нд, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэньтао АНУ-ын Худалдааны яамны сайд Жина Раймондо нар утсаар ярив. Хоёр тал Хятад, Америкийн Ерөнхийлөгч нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд анхаарч, хоёр тал харилцан сонирхож буй эдийн засаг, худалдааны асуудлаар илэн далангүй, гүнзгий, ажил хэрэгч яриа өрнүүлжээ. Утсаар хийх ярилцлага бол хоёр улсын худалдааны байгууллагууд хоорондын механизмын шинжтэй харилцааны зохицуулалт гэнэ.
Ван Вэнтао АНУ-ын зүгээс Хятадад чиглүүлсэн хагас дамжуулагчийн тухай бодлого болон Хятадын интернетэд холбогдсон автомашинд тавьсан хязгаарлалтын талаар маш их анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.
Тэрээр онцлохдоо, эдийн засаг, худалдааны салбарт үндэсний аюулгүй байдлын хил хязгаарыг тодорхой болгох нь туйлын шаардлагатай бөгөөд дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн системийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд бодлогын сайн орчин бүрдүүлэхэд тустай юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн онцгой анхаарал хандуулж буй асуудалд анхаарлаа хандуулж, Хятадын компаниудын эсрэг тавьсан хориг арга хэмжээг түргэн цуцалж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Америк дахь бизнесийн орчныг сайжруулахыг Хятад улс АНУ-аас шаардаж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Африкийн эдийн засгийн хүчирхэг гүрэн Нигер БРИКС-ийн дээд хэжээний уулзалтын өмнөхөн Нигер улсын түүхий нефтийг ам долларыг тойрч, өөрийн улсын мөнгөн тэмдэгт "найра"-гаар худалдаалж байх шийдвэр гаргажээ. 37 тэрбум баррель түүхий нефтийн нөөцтэй гэж үздэг Нигер улсын энэ алхам нь БРИКС-ийн эвслээр удирдуулсан дэлхийн санхүүгийн өөрчлөлтийн дохио болж байна. Буркино Фасоийн ерөнхийлөгч Ибрахим Траоре уул уурхай,алтны нөөцөө Үндэстэн дамнасан корпорациудын гараас буцааж авах шийдвэр гаргажээ. Энэ нь Лондоноос Сидней хүртэл түгшүүрийн дохио дэлдэж байна. Буркино Фасо-ийн урдны үе үеийн эрх баригчид баялгийнхаа нөөцийг үндэстэн дамнасан корпирацуудад атгуулаад нүдээ аниад суудаг байсан бол Ибрахим тэгсэнгүй. Түүний энэ зоригтой алхам баялагтаа эзэн болж, хамгийн гол нь Тусаар тогтнолоо бэхжүүлэх зорилготой ажээ.Тус улсын алт Нью-Йорк, Лондон,Сиднейгийн бирж дээр зарагдаж, Буркино Фасо-д өчүүхэн хэсэг оногддог, ядуурал хэвээрээ, байгаль орчин сүйрсэн зэрэг асуудлуудыг өөрлөхөөр болжээ.