(гадаадын судлаачдын нүдээр, бодлоор)
1975, 1976 оны үеэс нааш миний бие олон улсын Монгол судлаачидтай алба болон амины шугамаар холбоотой явж ирлээ. Монгол судлаачдын зарим их хурлын бэлтгэл болон зохион байгуулах хороонд томилогдон ажиллаж ч байв. Олон их хуралд нь оролцож, олон ч илтгэл сонссон юм. Зарим судлаачийн илтгэлийг оросоос монголд хөрвүүлж байлаа. Зарим судлаачидтай хамт хөдөөгүүр явж хамгийн алсын сумуудаар ч очиж байв. Эзгүй хээр майханд хоноглож Монголын эртний түүхийн асуудлуудаар шөнөжин шахам ярилцдаг, маргалддаг ч байлаа. Дээхэн үед ихэнх монгол судлаачид надаас 30-40 насаар ах хүмүүс байж билээ. Америк, Англи, Франц, Орос, Хятад, Унгар, Чехословак, Польш, Япон зэрэг орноос судлаачид ирдэг, зарим нь хөдөөгүүр их аялдаг байв. Тэд 1921 оноос өмнөх үеийн Монголын талаар ч их мэдээлэлтэй, бас 1921-1990 оны үеийн Монгол, монголчуудын талаар ч өргөн мэдлэгтэй хүмүүс байлаа. Харамсалтай нь 2000 оноос хойш ахмад судлаачид тун ч их цөөрчээ. Бараг л бүгдээрээ таалал төгсөцгөөжээ. Гэхдээ хэд гурав байнаа.
Ёстой л “Атан тэмээд шиг, амбан шарууд шиг” томчуудаас нь хүн үлдсэнгүй. Арга ч үгүй юм даа, нас бол нас шүү дээ, 90 орчмоос нь л аваад явчих юм. Дээрхэн үед дунд насныхандаа ордог байсан судлаачдаас үлдсэн хэдтэй би саяхан болтол л харилцсаар байв.
Одоо ч зарим нэгтэй нь холбоотой байгаа. Хааяа хааяа утсаар ярьдаг, зарим нэг нь зун, намрын эхээр Монголд ирээд буцдаг юм. Тэд надтай ний нуугүй, илэн далангүй ярьдаг болохоор яриа, үнэлгээ, дүгнэлт нь уншигчдад ч сонин байж болох ба бодох, тооцох, болгоомжлоход ч тустай байж мэдэх билээ. 1990 оноос хойш хот, хөдөөгүй, дээр дооргүй ажиглагдах болсон олон төрлийн, ил далд сөрөг үзэгдлүүдийн талаар тэд намайг бараг л байцаадаг юм. “Танайхан ёс суртахууны хувьд итгэмээргүй түргэн доройтлоо. Уламжлалт сайхан зан авираа ч гээх нь. Харийн бидэнд сайхан санагддаг байсан энэрэнгүй, шударга, тусархаг, зөөлөн, түвшин зан чанараа ч та бүхэн орхихнээ… Улаанбаатар ч ихэд хөдөөшчээ. Хотын дүрэм сахидаг жолооч ч цөөрчээ. Хааяагүй л тамхины ишээ машиныхаа цонхоор шидэцгээх болжээ… Авлига өгөх, авах нь бүр ердийн зүйл, байх ёстой зүйл мэт болчихжээ. Ялагуяа танай дарга нар авлига, залилан, луйвар, шахаа, чавчаа, хулгай, мөнгө хүүлэх, мөнгө угаах, иргэдээ дарамтлах талаар дэлхийд дээгүүрт ортлоо “суралцаж, боловсорчээ”. Яахлаараа энэ билээ? Танайхны урд өмнөх үзэл суртал, шашин, ёс суртахуун энэ бүхний эсрэг шүү дээ. Танай томчуудыг гаднаас, ямар хүмүүс, ямар аргаар муу муухай бүхэнд сургачихваа?” гэх мэтээр асууж шалгаадаг.
Монгол хүний ааш авир, зан төрхөнд гарсан өөрчлөлтийн шалтгаан, нөхцөл, мөн эрх баригч намын удирдах бүлгийнхний гэмт үйлдлүүдийн шалтгаан, нөхцөл монгол судлаачдад тун ч ойлгомжгүй байдаг юм байна.
Монголчуудын түүхэн уламжлал, ёс суртахуун, гэр бүлд олгогддог хүмүүжил, зан заншил, өвгөдийн нь үлдээсэн соёл их ч хүчтэй, өргөн ч нөлөөтэй гэж харийн судлаачид тооцдог юмсанжээ. Гэтэл ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын дарга нараасаа эхлээд л “авлигын идэш” болцгоочихжээ. Харьцангуй залуу хүмүүс нь ч цаашдын нэр, нүүрээ бодолгүй хулгай, луйварт холбогджээ. Тэдний ихэнх нь баярхах, тансаглахын эрүүл бус сэтгэлд автагджээ. Энэний учир, шалтгаан нь монгол судлаачдад ойлгомжгүй байдаг бололтой. Гайхмаар томоор идэж, завшицгаасан, хууль бус орлогоороо гадаад орны хамгийн тансаг орчинд орон сууц худалдан авсан, Их хурал дахь олонхи нь цөөнхтэйгөө хуйвалдаж байгаад том том авлига авцгаасан нь цөөхөн хүн амтай Монголын нийгмийн хувьд арай ч дээ гэмээр муухай үйлдэл, муухай хүмүүс болж харийнханд жигшигддэг, үнэлэгддэг ажээ. Тэд судлаачид юм болохоор үзэгдэл бүхний л учир, үндсийг олох, мэдэхийг хичээдэг. Тэгээд л намайг байцаагаад байгаа юм.
Ардчиллын уриа, лоозон, тунхагаар ард түмнээ хуураад ар хударгаар нь хулгай, луйвар хийж байсан хүмүүсийн гарал, үүсэл, үзэл санааны нь үндэс, чухам хаанаас тэд ийм увайгүй зан төрхийг олсон, халдааж авсныг танин мэдэх, тогтоох гэж зарим нь хүсдэг юм байна.
Монголыг судалж байгаа болохоор нийгэм дэх муу муухайг ч гэсэн сонирхох нь зөв л дөө… 2017 оны зун би нэгэн өвгөжөөр монголч эрдэмтнээс “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний хувьд ямар ямар өөрчлөлтийг та олж харж байна вэ?” гэж асуусан юм. Наадмын өмнөхөн л болсон яриа л даа. “Олон өөрчлөлт гарчээ. Юуны өмнө танайхны малгай, бүч 1921 оныхоос өмнөхтэйгөө ижил болсон юм шигээ. Дээр үеийн отго, жинс, тогосын өд мэт болжээ. Олон, цөөн зураастай, урт далбагар бүчтэй малгайтай хүмүүс олширчээ. Учрыг нь лавлахаар тэд чинь бөхчүүд, харваачид, уяачид гэх юм. Ноёд, түшмэдүүдийн зэрэг, зиндаа шиг, цэрэг эрсийн мөрдөс шиг… Хэргэм, зэрэг, дэс, зиндаа, одон, медальд их дуртай болоо юу даа… Бүгд л энд тэндээс элдэв бараа оруулж ирээд хоорондоо солбиж худалдаалж аж төрдөг болоо юу гэж ч бодогдохоор байна. Танайхан үйлдвэрүүдээ бүгдийг нь зогсоочихсон гэдэг үнэн үү?...” гэхчилэн олныг надаас эргүүлээд шалгааж билээ. Заримыг нь энд дурдахад ч эвгүй, ичмээр зүйлүүд яригдсан юм. “Олон ургальч үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлын талаарх онол, сургаалтай зэрэгцээд барууныхны зарим бурангуй суртал ч танайхруу орж ирээд байгааг та нар анзаардаг уу? Жишээ нь Гитлерийн “Миний тэмцэл” номыг танайхан орчуулаад хэвлэчихэж, олон хувиар тараагдчихаж” гэж надаас нэгэн эмэгтэй монгол судлаач асууж байв.
Тэр эмэгтэй Гитлерийн номыг манайхны ардчиллын алтан хараацай гэгдэгч залуусын санаачилгаар орчуулагдсан болохыг ч мэдчихсэн байж билээ. Монголч эрдэмтдийн зарим нь тун ч хянуур, гярхай, бидний мэдээгүй, мэдрээгүй олон зүйлийг олоод харчихсан байдаг байв…
Нацизм, фашизм, милитаризмын талынхан ч гэсэн ардчиллын уриа, лоозонг ашигладаг юм гэж тэр эмэгтэй надад хэлсэн юм. “Польш, Чех, Румын, Герман, Унгар, Украинд суралцаж байсан залуусааас Оросыг, социализмыг, ахмад үеийнхнийгээ үзэн ядах, үл тоомсорлох үзэл, хандлага гарахгүй байна гэж үү?” гэх асуултыг надад хоёр ч судлаач мөн тавьж байв. Өнгөт хувьсгал, энэ тэр гэж яригдахаас өмнөхөн шиг санагдаж байна. Нийгэм судлаач хүмүүс эерэг болон сөрөг үзэгдлийг үнэрч нохой мэт л холоос мэдэрчихсэн байдаг болохоор тэдний асуулт, болгоомжлол бас ч гэж ортой, илрэл ба үр дагавартай л байсан юм шүү…Энэчлэн яриад, дурсаад байвал олон олон сонин хачныг өгүүлж болох хэдий ч ингээд зогсоё доо. Ухаалаг, гярхай, Монголд элэгтэй монгол судлаачдаа урьж, сонсож, хүндэлж, дурсаж байх журамт үүрэг бидэнд бий юм шүү!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл19
Шаал дэмий юм уншиж эхэлж. Хайран цаг
Өвгөн санаанаасаа зохиогоол шааж өгж дээ
Судлаач, профессор Д.Чулуунжав гуай үнэхээр зөв зүйтэй чухал асуудлыг хөнджээ. Өмнөх үеэ муулдаг улс аль ч оронд байдаггүй юм шүү! Шүтэн дууриадаг Америк Европ Япон хүртэл бүгд өмнөх үеэ хүндлэн, тэдний үлдээсэн сайн сайхан бүхнийг улам сайжруулж, муу муухайг нь засаж залруулдаг, аль нь манайхан шиг өмнөх үеэ муулж төрсөн эцэг эхээ нулимдаггүй!
Өмхий эрээнд ураг барилдсан чарлалдаад орилолдоод хүн хог болж төрсөн ШЭЭС
Агуу орос улсын сургуульд дэлхийд байхгүй профессор цол хүртсэн Монголын их эрдэмтэн Чулуунжавын үг түмэн зөв Тиймээ орос ялна Агуу орос мандутгай Хужаагийн эрлийз Украйны фашистуудын дунд Чулуунжавын үг алт шиг гэрэлтдэг Ура ура ура орос ялна Путин мандутгай
Ямарч ач холбогдолгүй, юуны ч тухай биш хов хоосон ийм юм бичиж чадаж байна гэдэг чинь бас "авьяас" юмдаа .
Ёс суртахууны хувьд асар хурдан доройтсон доо. Яана даа энэ улс, цаашид оршин тогтнож чадах нь уу
Манай өвгөн ч хааяа хааяа зохиогоод бууддаг шүү !
Wow finally feel such mgl simb poor booboo
Нарийн яривал ерөнхийлөгч Н.Энхбаяр, Элбэгдорж нарын үед л үндэсний үйлдвэрлэл тагзогссон, ажилчин ангигүй болсон шүү дээ. Зөвхөн уул уурхай гэдэг нэр л яваад бсан. Тэнд нь монголчууд биш гадныхан л ажилладаг, залуучууд нь гадагшаа явж боолын хөдөлмөр эрхэлдэг болчихсон. Одоо ч үргэлжилсээр бна. Ерөнхийлөгч болсон хүн нь урьд нь Хадгаламж банкнаас их хэмжээний мөнгөөр гадны казинод очиж тоглоод алдчихсан. Одоо тэдний бүлэглэл л ордон сууж төр удирдаад сууж бна даа. Урд нь эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авч өмсдөг бсан. Тэд ч орчин үетэйгээ хөл нийлүүлж эрэлт хэрэгцээгээ хангаж чаддаг байж...Өнөөгийн үзэл суртал гэж онцлохоор юм юу бна? чамлалттай....
dund ueiihen evdersen, Ahmad ueiihen buduuleg. Zaluu ueiinhen bvvr hunii unergui lalruud bolson bna
халбага сэрээгээ ч хийж чадахаа больсон ядаж чүдэнз хийж байгаа юу өөх ихтэй болохоороо лаагаа нэг юм жижигрүүллээд хийж байгаа юм шиг байна даа үртсэн хавтан мод модон материал мебель тавилга бүгдийг хийдэг байв шүү одоо хятад орсоос хавтан авчирч зүсдэг болоо шивбетон үйлдвэрлээд 1,2,3 ,4 р хороолол за бүх угсармал барилгын бетон үйлдвэрлээд барьчихсан хаалга цонхны үйлдвэртээ плита керамик гээд бүгдийг хийж чадаж байсан хадаас боолт резво зордог гутал хувцас утас даавуу гээд пуужингаас буслыг хийж байсийн бишүү хөгжил аймаар ухарсан үнэн шүү.баахан цементэн ширэнгэ боссон өөр юу ч алга
Манай монголчууд чинь ерөөсөө л асар их шуналтай, ямар ч ёс зүйгүй, гадаад хүмүүст долигномтгой, урвагч, хуйвалдагч мөн чанартай хүмүүс юм байна. Соц-ын үед хууль хэрэгждэг байсан учраас хазаарлаж байсан байна. Ардчилалын үеэс шүүхтэйгээ хамт хуйвалддаг болсон учраас ямар ч дүрэмгүй хулгай луйвар хийдэг болсон. Энэ эх захгүй байдал нь бүх давхаргад нөлөөлөөд бүгд ёс зүйн хувьд уналтад орчихсон. Монгол хүнд угаасаа үндсэн баримтлах ёс зүйн дүрэм гэж байгаагүй юм бишүү?
Нуралтын ( шилжилтийн) 30 гаруй жилд хохирсон залуу үкийн хохирол тэдний хүмүүжсэн засаглалгүй, авилгалын 30 жил хэцүү дээ. Тийм болоод энэ үкийнхэн зөвхөн мөнгө $ боддог үе болсон. Хүн суурьтай нийгэм дараагийн ( одоогийн цэцэрлэг сургуулийнх баых болно!
1991 онд монголд авилгачдын хувьсгал хулгайчдын эрх ялсан ба одоо улам бүр цэцэглэн хөгжиж байна. 1991 оны хувьсгалын үр дүнд Монголчуудын ёс суртахуун ухамсар хүнлэг сэтгэл хүмүүний шинж чанар хүний нийгмээр амьдрах утга агуулга устаж алга болсон. Зөвхөн хар амиа бодож баяжих бүх муу аргаар хуурч мэхэлж мөлжиж амьдрах ганцхан зорилготой болсон. Энэ бол сүйрч сөнөх улс үндэстний шинж тэмдэг.
Энэ хэвийн биш өвгөн Сонин мн-ын идэвхитэй бичээч, аягүй бол энэ сайтад хүүхэд хамаатан нь байдаг байх. Дээр үед философийн хүрээлэн гэж байхад тэнд доогуур гүйцэтгэгчээр ажиллаж байсан энэ өвгөн хаанаасаа ямар том жижиг монголч эрдэмтэдтэй ажиллаж байв гэж. Лав ямар ч гадаад хэл мэдэхгүй, муу хан орос хэлтэй байх. Бичиж л байвал өөртэйгээ зөрчидөж хэдхэн хоногийн өмнө бичсэнээ үгүйсгэнэ. Буддын шашиныг баахан хараадаг байснаа эргээд л магтана. Ямар ч баримт ишлэлгүй шууд л тууж өгнө. Бүх юманд гомдсон бүх юмыг эсэргүүцсэн бүгдийг нь харлуулсан ийм өвгөцүүл үхэж байж л нэг санаа нь амрана даа
Өөрсдийгөө Ардчлалын алтан хараацай гэж цээж дэлддэг нөхдийн дийлэнхи нь дутуу дундуур дулимаг боловсролтой Бат-үүл,Баабар гмсургуулиа орхисон гарсан сураагүй нөхдийг барууныхан судлан тэднийг онилж ивээлдээ авч энэ Хаос ардчлалыг эхлүүлсэн гэж хардаг,тэгээд л мордохын хазгай тэдний утсан хүүхэлдээнүүд системтэй,зохион байгуулалттай энэ их бусармаг үйл ажиллагаагаа явуулж,иргэдийн тархийг 100% угааж аж үйлдвэрийн орон болох зорилт тавиад явж байсан орныг Хятадын хэрэглэгч болгож хувиргасан,өмч хувьчлал нэрээр устгасан,хуулийг гууль болгосон,анархизмийг өөгшүүлсэн,боловсролын сиситемийг нураасан,эмэндийн салбарыг анхаарлын гадна орхисон тэгээд л өнөөдрийн Монгол бий болсон гэж хувь хүний хувьд боддог,Монгол орныг гадны нүдээр хардаг эрдэмтэдийн үгийг сонсоход ер нь буруудахгүйл болов уу дэмжиж байна.
Соц үед хатуу гараар дарж байсан нь чөлөөтөй болчихоор муу зан чанах нь ил гарч байх шиг байна даа...
Uheechee