“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Би удирдлагад нь ажиллаж байгаагүй, сургаар, хэвлэлийн мэдээгээр эчнээ таньдаг, тэр эрхмийн тухай Мэдээлэл радио телевизийн улсын хорооны орлогч дарга Д.Чимиддорж гуай ихээхэн ярьж хуучилдаг байснаас би бас зохих мэдлэгтэй болчихсон байсан л даа. Д.Чимиддорж гуай бол мөн л Цэдэнбал даргын спийчрайтер, 1960-аад онд ГЯЯ-ны орлогч сайд, 1970-аад онд МАХН-ын Төв Хороон хэлтсийн эрхлэгч, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга явсан, бас л домогт сэхээтний нэг. Ёндон сайдтай би 2001 он хүрч байж танилцдаг юм. Нью Дели дэх томилолтоосоо буцаж ирээд Гадаад хэргийн яаманд бодлого төлөвлөлт эрхэлсэн зөвлөх болоод удаагүй байв.
ГХЯ-ны шугамаар зохиогдсон нэгэн арга хэмжээний (хурал чуулган) дараа бидний хэсэг нөхөд Ханброй дугуй ресторанд (хуучнаар Бамбарууш кафе) сууцгаахад ахмадуудаас Ёндон сайд, ахмад Элчин сайд Б.Дашцэрэн, Г.Эрдэнэ, З.Эрэндоо нар, залуучуудаас С.Болд, би, өөр хэн хэн ч байлаа, нэг их олуулаа биш. Тэгэхэд Дашцэрэн гуай намайг Ёндон сайдад хэргээр хэлж өгч танилцуулж, бид ч хундага тулган халуун яриа өрнүүлж билээ.
“Ёндоон, наад Баярхүү чинь эрдэмтэй хүү шүү” хэмээн Дашцэрэн сайдын хэлж захисан нь ёстой нэг огшуулсан, ямар ч дээд шагналаас илүү, үнэ цэнтэй шагнал мэт надад буусан даа. Дашцэрэн найзынхаа үгэнд ч үнэмшсэн байх, тэгээд ч анзаарсан юм байлгүй, Ёндон сайд маань сүүлдээ миний идэвхтэй уншигч болчихсон, миний нийтлэлүүдийн талаар надтай хүүрнэн хэлэлцэн ярилцдаг номын садан минь болсон доо. Бас нэг дурсамж. 2001 оны 11-12 дугаар сард Дипломат албаны 90 жилийн ойн тэмдэглэх ажлын хэсэгт бид хоёр хамтран ажиллаж байснаа дурсая. Гадаад хэргийн музей байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд цуглаад ярилцаж байхад Д.Ёндон гуайгаас сонин сонин санаа гарч байсныг би мартдаггүй юм. ГХЯ гэж ганц дүнзэн байшин, 2-3 гэртэй, зарлага нь чөдрийн ганц морьтой, одоогийнхоор бол Чехийн ЭСЯ байгаагийн хавьд шургааган хашаанд байсан болов уу гэхчлэн Ёндон гуай хуучилж байсансан. Гарчигт өгүүллээ. Юун захиас билээ? Бид хоёр хааяа хааяа буу халнаа. Гэрийнх нь ойролцоох ресторанд орж шар айраг ууна. Эсвэл байрных нь гадаа нарлаж түүх хүүрнэнэ. Хожим ном болгож эмхэтгэсэн хөрөг нийтлэлийн тусгай дугааруудаа би Ёндон сайдад өргөн барина. Бид хоёрын нэг удаагийн ярианд тэр захиас нь шингэсэн юм. Одоо ил болгон буулгачихъя.
Захиас гэдэг нь надаар уламжлан гадаад бодлогын түүх судалдаг нийт судлаач эрдэмтэд, улс төрчид, дипломатчдад хэлсэн чухал үгс нь юм л даа. Тэр юун тухай вэ? 1959 онд юм болов уу. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн баярт очихдоо нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбал гардуулсан байх магадлалтай нэгэн чухал захидал бичгийн агуулга юм. Ёндон сайд өдөр судрыг эргэж санадаггүй, тэр хавьцаа, төдий үед л болов уу гэж ярьсан нь бас ч учиртай биз.
Одоогоос 64 жилийн өмнөх үйл явдал. Тэр үед ямар канон энэ тэр гэж байсан биш, хувилаад хувьдаа авна гэх ойлголт үгүй, маш нууцын зэрэглэлтэй захидлын агуулгыг задлах эрх хэнд ч байхгүй, 60 орчим жилийн дараа надад ярьж хэлж бичүүлж байгаа хэрэг л дээ.
Захидлыг ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев, ХКН-ын Төв Хорооны дарга, Хятадын удирдагч Мао Зэдун нарт илгээн “гарт нь” гэж хаяглаж гэнээ. Захидлын агуулга нь:–Манай гурван ах дүү улс социализм байгуулах их бүтээн байгуулалтаа хийж байна. Ах дүү Зөвлөлт, Хятад хоёр БНМАУ-д ах дүүгийн тусламж үзүүлж социализм байгуулах үйлсэд маань гар бие оролцож туслаж байна. Гэвч БНМАУ нь хүн ам хэт цөөн, ажиллах хүчний боломж муу, бүтээх үйлс их, тавьсан зорилт өндөр тул Танай улсаас ажиллах хүчний хүний нөөц хүсч байна. Танай эрхэм улсад оршин суугаа монгол туургатан ахан дүүсийг минь БНМАУ-д шилжүүлэн суурьшуулж Монголын харьяат болгон манай социалист бүтээн байгуулалтад оролцуулбал ах дүү гурван улс социалист бүтээн байгуулалтдаа амжилт олох болно. Бидний хүрэх эцсийн цэг нэг (коммунист нийгэм) учраас энэ дээр Та шийдвэрээ гаргана уу гэсэн утга бүхий хэмээн Ёндон сайд надад ярьсан даа. Бүр нарийвчлан “Танай улсад суугаа буриад, халимаг, тува иргэдийг”, “Танай улсад сууга өвөрмонголчуудыг” гэж хоёр тусад нь хандан бичсэн санагдаж байна гэж тодруулж хэлж билээ.
Захидлын эх боловсруулахыг МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайхан гуай (БНХАУ-д Элчин сайд, ГЯЯ-ны сайд асан), Сайд нарын Зөвлөлийн даргын туслах Д.Ёндон нарт нөхөр Ю.Цэдэнбал даалгажээ. Захидлыг орос хэлээр боловсруулжээ. Захидлын эхийг боловсруулаад Цэдэнбал даргадаа өргөн барьжээ. Тэрээр эцэслээд цааш нь авч оджээ.
Хэсэг хугацааны дараа Мао Зэдуны хариу захиа иржээ. Ёндон сайдын надад ярьснаар Мао дарга ингэж хариулжээ. “БНХАУ нь мөн л социалист бүтээн байгуулалтын их зорилтуудыг шийдэж байна. Хийх ажил их байна. Иймд ажиллах хүчин БНХАУ-д ч нэн ихээр дутагдаж байна. Бид ах дүү өвөрмонголчуудыг Танай улс руу шилжүүлэн суурьшуулж болохгүй байна. Тэд явчихвал Өвөр Монголд хэн үлдэх юм бэ? Мал сүргийг нь хэн маллах юм бэ? Манай үндэстний цөөнхи бол нутаг орондоо олон зуун жилээр идээшин дассан, дор бүрнээ аж ахуйгаа хөтлөн явуулж хэвшсэн, бас нутаг орноо эзэнгүйдүүлэхгүй, хил хязгаараа манан эзэн суусан тул бид БНМАУ-д өвөр монголчуудыг шилжүүлэн суурьшуулж Танай улсын харьяат болгож болохгүй байна” гэжээ.
“Харин Н.С.Хрущевын хариу захидал гэдгийг бид олж үзээгүй, бараг хариу өгөө ч үгүй байх, бодвол их гүрний ихэрхэх зангаар үл тоогоод өнгөрсөн байх магадлалтай, эсвэл Цэдэнбал даргад амаар хэлж амыг нь таглаад түүнийг нь дарга бидэнд хэлээгүй өнгөрсөн байх” хэмээн Ёндон сайд надад ярьж бичүүлсэн дээ.
Тэгээд ингэж захисан. Чин сэтгэлийн захиас нь:–Залуус Та нар болж өгвөл тэр захидлыг олж тодруулж олон түмэнд ил болгоорой. Одоо нууцлаад байх зүйлгүй. Түүхэн чухал баримт шүү. Монголын түүхэнд бичигдэх ёстой. Заавал олж илрүүлээрэй, ажиллаарай! Д.Ёндон сайдынхаа энэхүү захиасыг хуучраагүй дээр нь ил болгож, гадаад бодлого судлаач, түүхч, архивч нөхөддөө би хандаж байна. Миний энэ нийтлэлийн мөрөөр Та бүхэн сонирхон ажиллана уу!
Д.Баярхүү
Сэтгэгдэл34
Хэн нэгэн монгол хэлээр жаахан л аялагтай яривал манайхан хужаа гээл доромжлоод эхэлдийшт.
Тэгвэл зөв монголоор яриач. Бусдыг өөрчлөх гэж биш өөрийнхөө буруу ярьдаг хятад соёлоосоо сал.
Хэрэв үнэн өол зайлуул нэг үзээд л алдаждээ
Амжилт хүсье
Мао дарга зөв хариу өгч ! Хэдэн зуун мянган өвөр монголчууд ороод ирвэл дунд нь мөн хэдэн зуун мянган хятадууд цуг орж ирээд ар Монгол нь өвөр Монгол болчих байж !
Энэ Тэнэг тахар Дандаа хар мал юм бичнэ
Мао дарга ямар ч байсан хариу өгч, харин Хрущёв дарга хариу бичихээ мартчихсан юм болов уу даа ...
Бадарч тахар гэж нэг тэг юм. Путин зөвлөсөн энээ тэрээ гэж өөрийгөө дөвийлгөж барьж тэнэгтдэг юм
Сонин түүх байна, цаашид иймэрхүү сонин түүх олныг бичиж байхыг эрхэм судлаач танаас хүсч сайн сайханыг хүсье
назарбаев шиг зөв сэтгэжээ казакуудаа өгөөд монголыг сольж авах байжээ
Сайхан туух бн уе уеийн Монголчуудын мереедел юмаа
СОНИРХОЛТОЙ Л ЮМ. бАЛ ДАРГА ТЭГЭЭД ГАЗАР НУТАГГҮЙ,МАЛ СҮРЭГ БАЯЛАГГҮЙ ТЭР ХҮМҮҮСИЙГ ОРУУЛЖ ИРНЭ ГЭДЭГ НЬ МУНХАГ Л БАЙНАДАА. ХАРИН ХЭРЭВ ГАЗАР НУТАГТАЙ НЬ НЭГТГЭХ ҮНДЭСЛЭЛИЙГ ГАРГАЖ ТАВЬСАН БОЛ МЭРГЭН САНАА БОЛОХ БАЙЖДЭЭ..
Тэнэг
Одоо халх дөрвөдөөрөө мөн хасаг буриадаараа хоорондоо таарамжгүй улс чинь цэдэнбал даргын бодлоор болсон бол халимаг дагуур хорчин дөрвөдөөрөө өчнөөн олон талцаад хэрэлдээд шуудайнд хийсэн үхэрийн эвэр шиг болох биз. Сүүлдээ орондоо унтах завгүй албан тушаалаа их аврагаа олзлолдон булаалдах биз
Very Good job. Well done. Interesting subject which is now no longer classified one I think.
Domog bolson Jinhene Elite Said nartai ue baijee. Eo said ene zurgan deereesee ch goe tsemtsger tansag, ug hel ni tsegtstei, mash goe ineemsegledeg, denduu "protokoltoi" goe ch hamjaargatai huvtsasladag, uchuhen namaig Huugee turuulehed Moskva-giin Diplomat Emnelegt hevtuulj ugch blaa. Buur suuld tursun udur min Germanii Berlind tohiohod tend taarch Elchingiin Joloochiig sarnai tsetsegt yavuulaad avchirahad ni terniig ni golj dahin Elchingiin Esloliin ajiltang yavuulj bas golood Uuriin Bieeer 3 dahi udaagaa yavj Mash Goe Undur Namaar ni 1 sm- iin ch Zuruugui Jigdhen booson Nudtei Um shig namaig shirtsen Sarnain Baglaag uuriin Garaaraa hicheenguilen siilj bichsen kart- tai ugch bilee. Bayarllaa gej heleh gesen chin margaash ni uureer Mongol ruu nischihsen baiv.
Chimiddorj said-iig maani tuhain erin ueiin Analitik Uhaantan gedeg baiv. Ih urgun tsaraa hureetei Shiidveriig Neg l udaa zangaragtai gargadag, tuuneesee uhardaggui shuluuhan zantai gej diplomat uud yaridag. Yaasan ch mundag dahin davtagdashgui Suutanuud bsn ch umb dee. New York-t baihdaa buten jil bolovsruulj, regional subregional - aar ch huleen zuvshuuruulj chadsan mongoliinhoo Togtooliin Tusuliig min Uuriinh bolgon bulaah gesen oros diplomattai eregchin emegchineeree duudaltsaj navs uzeltssenii tuluu Tsedenbal darga deer hurtel duudagdahad harin ch chimeegui demjij Eo said maani ch avarch togtool maani Mongoliin min nereer batlagdaj baivoo.
Нүүдэлчид нэгдэх чадваргүй гэдэг бол тосгоны Орос Буриад архичдын тархи угаалт. Монголчуудыг халх хужаа хасаг ойрд гэж турхирч хагалж ирсэн нь тэд. Зорилго нь ойлгомжтой.15-р зуунаас Казан Астраханийг ард түмнүүдийг устгаж эзлээд 16-р зуунаас Төв Азийн Түрэгүүдэд тусламж амалж Ойрдуудын эсрэг турхиран байлдуулж устган Өмнөд Сибирь,Төв Азийг өөрийн болгосон Оросууд ганц Монголчуудын ч биш бүх Азийн ард түмнүүдийн дунд яс хаяж өөрийнхөө эрхшээлд байлгадаг. 17-р зуунаас хоёрхон хөрштэй болсон харьцангуй бие дааж ирсэн Монголд Оросыг тэнцүүлдэг Хятадтай дайсагнахаар ганцхан тэдний "тэнэг дүү" болох зам үлддэг.
Буриад архичин гээд л хэлэхээр монголчууд хэзээ ч эвтэй байдаггүй хамгийн тод жишээ бас болчихож байгаам. Уг нь монголчуудын эв нэгдэлийн тухай хариулж бичтх гэсэн бололтой. Даана ч буриад архичин гээд хаоиултаа эхлэхээр л болдоггүй юм аа гээд дахиад баталчихаж байгаам даа. Төв халх голлосон яг опоогийн энэ монгол улс чинь яг болж байгаам
Зүгээр Цэдэнбал гээл хэлнэ биддэ. Нам засгин удирдагч гх шиг. Оркуудын өмнө жижгэрээл
тиймээ ЛЕНИН СТАЛИН СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛ ПУТИН НАМ ЗАСГИЙН УДИРДАГЧИД ЭХ ОРОНЧИД МӨН
Hudlaa l ym medemhiireed bhaa bolichih ! 1 alban tushaal goridoj ingej demiireh hereg bhgui , chi bol uee unguruusun <hhamlion tsagtaa EBIg dolooj yvj elchin said bolson durak bizdee ?
Цэдэнбал дарга минь ажиллах хүч авах нэрийн дор монголчуудаа авах санаа агуулсан бна.Хөөрхөн зальжин арга хэрэглэж мундаг асуудал дэвшүүлж бсан бна.
Үнэн худал нь мэдэгдэхгүй яригдаад байдаг байсан яриаг арай бодитой түвшинд гаргаж ирсэн сонирхолтой нийтлэл байна. Ю. Цэдэнбал дарга хятадын тусламжаар барих 40,50 мянгатын барилга болон бусад бүтээн байгуулалтыг хийхэд монгол улс хүн ам цөөдөөд байгаа тул Өвөрмонголчууд аас нааш нь явуулж социалист бүтээн байгуулалтын ажилд туслалцуулна уу гэж хүсэлт тавьж байсан гэсэн яриа яригдаад байдаг. Харин Мао Зэдун Цэдэнбалын социализмын бүтээн байгуулалт нэрийн дор монголчуудыг нэгтгэх арга хэмжээ авах санаатай байгааг мэдээд өвөрмонголчуудыг явуулалгүй хятадуудыг явуулсан гэсэн гээд яригдаад байдаг. Гэтэл тэр үнэн байж. Тэр байтугай Мао-д явуулах захидлын эхийг нь бэлтгэсэн хүн нь энэ Ёндон гуай юм байж. Орос руу бас тийм захиа явуулсан гэж бол бүр огт яригдаж ч байгаагүй юм байна. Халимагуудыг Сибирь лүү цөлөхөөр нь Чойбалсан харин авах гэж хөөцөлдөөд бараагүй юм гэсэн. Өмнөх үеийн агуу удирдагчид маань монголчуудаа нэгтгэчих санаа их л байж дээ хөөрхий.
Ene hujaa zaazuur r bariad asuudal shuudegne gj bdj bgaui
Pussy Tina hero overed my understanding stand for Tuva kkk Bayrhuu.Why
Чи бас долоогч болжээ зайлуулннннн холд х.. р миньээ
Ёндон сайд ингэж ярьсан нь үнэн гэдгийг нотлох арга байх уу,Тува бол монгол биш,,хаант орос хүчээр өөртөө нэгтгэсэн тувагийн цөөн хэсэг нь л монгол шүү дээ
Монголчууд минь бид чинь 3 хүн хамт байвал нэгийгээ гадуурхдаг, 2 хүн хамт байвал хоорондоо хэрэлддэг. Тархи нь биш ам нь л ажилладаг. Залхуу бас тэгээд атаач, шуналтай гэгддэг болоод 20 иод жил боллоо. Үүнээсээ хүн бүр өөртөө дүгнэлт хийж өөрчлөгдөе.
Монголчууд минь бид чинь 3 хүн хамт байвал нэгийгээ гадуурхдаг, 2 хүн хамт байвал хоорондоо хэрэлддэг. Тархи нь биш ам нь л ажилладаг. Залхуу бас тэгээд атаач, шуналтай гэгддэг болоод 20 иод жил боллоо. Үүнээсээ хүн бүр өөртөө дүгнэлт хийж өөрчлөгдөе.
Neeree l genen sonin huselt tavij dee Mao n zuv undesleltei hariu ugj gesnees ZHUd negdey gej 3 n udaa huselt gargasan barimt n haaguur olddog yum boldoo olj harah yumsan Minii harsnaar Bal darga ediin zasgaa iluu harj Marshal bol pan mongoliig iluu tulhuu zutguulsen humuus gej haragddag
дээр үед элбэгдорж еврейчүүдийг баян өлгийд оруулж ирье гэж байсан юм харин орост байгаа монголчууд болон орсуудыг монголд оруулж ирж бололгүй яах вэ үй түмэн хятадын монгол одоо монголоор дүүрэн байна монголд бас ираны арабыг оруулж ирэх тухай баярхүү өөрөө ярьдаг Бүх монголчууд гадаадт гарах ёстой гэж баярхүү ярьдаг Бүх малчид махаа хятад руу гаргах ёстой гэж баярхүү ярьдаг Баярхүү орсыг үзэн ядагч русофоб ард түмнээс хол бай
Бурят руссофилүүд хужаа гэж Монголчуудыг турхирч ганцаардуулаад толгойн дээр социализм шигээ суумаар байна уу? Еврей Арабуудаа яривал Азийг арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлаж үзэн яддаг Европ дээд төрөлтөн Оросууд чинь харин тэдэнд хөл алддаг байх шүү.
Baabar elbeg bayr enhsaihan da ganbold heden hujaa nar mongol ulsiig us hunzuntoi met horlon suitgeh ajilgaa 3 dah hursh nereer ot tamsag boroogold bugdiig gadnii erh shigt niitsuulen ugch baigaa