Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 350 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 263 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 29 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Сэтгэгдэл1
Өнөөдөр хот даяар төрийн түшээдийн хотхон, хороолол нэртэй хэдэн мянган “мөнгөний машин” ашиглалтад орж байна. Ц.Анандбазарын “Бага тэнгэр”, С.Бямбацогтын “Хан төгөл”, Б.Чойжилсүрэнгийн “Хурд”, “Хүннү”, Ж.Ганбаатарын “Энканто”, “Оргил”, С.Амарсайханы “Ботаник центр”, “Зайсан скуэр”, “Скуэр резиденс”, Х.Нямбаатарын “Неверланд таун”, “Хамаг монгол”, О.Цогтгэрэлийн “Скай гарден”, “Альфа зоне”, “Палм спринг”, Х.Ганхуягийн “Жаргалант гарден”, Б.Энх-амгалангийн “Мишээл резиденс”, Ж.Мөнхбатын “Жаргалант хотхон”, Т.Аюурсайханы “Ар гүнт вилла” гэх мэтээр үргэлжилнэ. БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан л гэхэд орон сууцны газрын наймааны “овжин шагчин”. Зөвхөн одоо төрд байгаа нь тэд. Гишүүн, сайд асангуудын хотхон, хорооллуудыг дурдвал, цаг, цаас эс хүрнэ