Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) бүтэн 2.5 жил буюу 866 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс америкийн The New York Times сонинд хэвлэгдсэн оросын армийн хохирлын тухай мэдээлэл, мөн украины Freeдom ТВ-ийн мэдээнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Кристофер Каволийн мэдэгдсэнээр, Оросын арми нь Украины зэвсэгт хүчнээс 5 дахин том, сумны үйлдвэрлэлээр НАТО-гийн орнуудын сумны үйлдвэрлэлээс 3 дахин их байгаа нь Орос ялагдаж өгөхгүйгээр хүний нутагт зууралдан байлдаж байгаагийн цаад шалтгаан ажээ. Тэгэхдээ энэ нь энэ дайнд Орос ялна гэсэн баталгаа бас биш.
Америк, британи болон бусад барууны орнуудын тагнуулын мэдээгээр өнгөрсөн 5 дугаар сар Оросын армийн хувьд үхлийн аюултай сар байжээ. Орос нь Украинд ганцхан сарын дотор өдөр бүр 1000-аас давсан үхэл хорогдолтой сарыг туулжээ. Британийн цэргийн тагнуулын мэдээгээр хоногт дунджаар 1200 цэргээ алджээ. Хичнээн их хохирол амссан ч Орос нь тэр сард 25 000-30 000 шинэ цэрэг татаж фронт руу илгээсэн, цэрэгт татагдсан ба алагдсан цэрэг нь тооны хувьд тэнцсэн сар байсныг америкийн албаны хүмүүс ажигласныг The New York Times сонинд бичээд, украины батлан хамгаалалтыг хүн давалгаагаар сэтлэх гэж оролдсон хэмээн тэмдэглэжээ.
Дайны энэ арга үеэ өнгөрөөсөн. Орос цэргээр хүн давалгаа хийлгэж, махны машинд хэрчүүлдэг тэр аргаа оросын командлал огтоос үл хайхран, зөвхөн давш, ял гэсэн хатуу тушаал буулган оросын явган цэргийг ёстой нэг хядуулах шиг болжээ.
Учир нь Орост ийм тактик ялалт авчирсан туршлага бас бий. Дорнод Украины Авдеевка, Бахмутад оросын арми ялалт хангахдаа хүний амиар л хангасан. Украинчуудыг залхтал, алж ханалаа гэтэл нь хэдэн сарын турш цэргээ давшуулан байж тэр хоёр хотыг балгас болгон авч тугаа мандуулсан, гэхдээ бүрэн авчихаагүй байна. Энэ оны хавар Харьков руу тийм аргаараа давшиж олон мянган цэргийн үхдэлтэйгээр гацаад зогсож байна. Путин яагаад ийм тактик хэрэглүүлэн байлдуулах болов? Америкийн цэргийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Путин оросын цэргийг их бууны зуушинд хаяхдаа хилийнхээ дагуу буфер зон (бүс) буй болгож, эх орон руу нь Украины зэвсэгт хүчин цохилт өгөхөөс сэргийлэхийг чухалчилсан гэжээ. Үй олон орос цэргийн цогцсоор тийм буфер жийргэвч бүстэй болчихвол Украин яаж ч чадахгүй гэж үзжээ.
Харьковоос 40 бээрийн зайд буй Волчанск хотыг Орос газрын хөрстэй тэгшлэх дөхсөн, хотын дотор хяналтаа тогтоохоор байлдсан. Гэхдээ анги салбар нь маш их хохирол амсаж буй тухай оросын цэргүүд өөрсдөө ярьж байна. Дроны довтолгоон, пулемёт, артиллерын галд орос цэргүүд үлэмж ихээр хохирсоор байна. Оросын хүн давалгааны тактик зогсохгүй үргэлжилж байгаа нь Орос нь Украинаасаа хүн амын тоогоор үлэмж давуу, маш том резерв нөөцтэй. Гэм нь давшилтаа тасалдуулахгүй, өнжүүлэхгүй гэсэндээ татаж авчирсан шинэ цэргүүдээ олигтой сургаж бэлтгэж амжихгүйгээр фронт руу оруулан олноор нь алуулж байна. Шинэ цэргүүдийг бэлтгэдэг бүтцийн баазууд хангалтгүй, цэргээ дэндүү хурдан эргэлтэд оруулж байгаагаас хохирол өсч байна. Байлдах чадвартай анги салбар бий болгох боломж Орост хязгаарлагдмал, орчин үеийн дайнд илгээж байгаа цэрэг нь бэлэн биш. Дроны талаар анхны ойлголтгүй, сум, мина, кассетны галт хэрэгсэлтэй ажиллаж чадахгүйгээс амиа алдах, эрэмдэг болох явдал түгээмэл байна.
Ингэхэд Путины тушаалаар бүрэн хэмжээний дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш ОХУ яг хичнээн цэргээ алдсан бэ гэдэгт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Ж.Остин хариулахдаа дор хаяж 350 000 цэргийн албан хаагч гэсэн бол британийн үнэлгээгээр алагдсан шархадсан нь нийлээд 500 000-аас давсан, харин саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд Жо Байдены хэлснээр 500 000 болжээ.
АНУ тооцоог гаргахдаа хиймэл дагуулын гэрэл зураг, нийгмийн сүлжээнд тавигддаг сэтгүүлчдийн сурвалжлага, мэдээлэл, мөн Орос, Украины албан ёсны олон мэдээллийг харьцуулан тэгж мэдээлжээ. 2022 оны 9 дүгээр сард Орост хэсэгчилсэн цэрэг татлага явуулж эхлэхэд олон зуун залуус Орос орноо орхин гадаадад дүрвэсэн. Барууны тагнуулын судалгаагаар бол Орос нь иймэрхүү хэсэгчилсэн дайчилгаа 2024 онд явуулахгүй, явуулах шаардлагагүй гэж үзэж буй. Тэгэхдээ цэргийн нөөцөө бүрдүүлэхдээ хорих лагериудын ялтан хоригдлуудыг цэрэгт дайчлах, мөн Африкт алба хааж буй оросын хөлсний цэргүүдээ татан авчирч магадгүй. Энэ онд фронтын байдал төдийлөн өөрчлөгдөхгүй, гэхдээ АНУ-аас 60 тэрбум долларын тусламжийн шинэ багц ирэх тул сумаа хэмнэнэ гэхгүйгээр Украин байлдах биз. Орос нь урьдын адил сум, хүний тоогоор илүүрхэх боловч хүчтэй давшилт хийж чадахгүй. Украины байршил ч бэхжсэн, бэхлэлтээ сайжруулаад, мина булсан талбайг өргөжүүлсэн. Дайн ямар нэгэн байдлаар хориглогсдод ашигтай, довтлогчдод илүү хохиролтой үргэлжилнэ. Украин-Оросын хооронд Харьковын ойролцоо шинэ буфер бүс байгуулна гэдэг нь хоосон яриа болж өнгөрнө. Украин нь америкийн алсын тусгалтай зэвсэг ашиглан Оросын байрлалд цохилт өгсөөр байвал хилийнхээ гадна Оросын нутагт америкийн пуужингаар цохилт өгсөн түүх бичигдэнэ. Юуны өмнө эхлээд оросын артиллерыг жагсаалаас гаргахыг чухалчилна.
Оросын армийн ноён нуруу гэдэгт хүний нөөцөөс гадна зэвсэг техник, авиац гол үүрэгтэй. Радиоэлектрон дайны мэргэжилтэн Анатолий Храпчинский ТВ-ээр ярьж харагдав. ОХУ нь хагас жилд байлдааны 30 онгоцоо сөнөөлгөснөөрөө агаарт ноёлох боломжоо алдсан, мөн байлдааны нисэх онгоцны үйлдвэрлэл нь гацаж зогссон. 2018 оноос Орос нь жилдээ 10-12 нисэх онгоц үйлдвэрлэн гаргаж байсан бол хагас жилд 30-ыг алдана гэдэг нь том хохирол болно. Нисэх онгоцны үйлдвэрлэлд барууны эд анги, запас онц ихээр дутагдаж, хятадынхаар орлуулах гээд бүтэлгүйтэж байна. Одоо жилдээ 6 онгоц үйлдвэрээс гаргаж фронт руу илгээхийг л зорих ба Амар мөрний Комсомольск хотын нисэхийн аж үйлдвэрт хагас дутуу угсарсан “Су-35” онгоц 35 ширхэг хүлээгдэж байна. Гадаадад худалдана гэсэн боловч эд анги дутуу, эцэслэн угсарч болдоггүй, арга ядаад Хойд Солонгосын удирдагчийг аваачиж гайхуулах маягаар ганц үзүүлсэн–Храпчинский ярив.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл35
гадны гар хөл Дүгэржавын Номиндарь нөгөө л дебиль юмаа бичсээр, ха ха ха
Номиндарь дүү үнэнийг өгүүлсэн байнаа,,,,ажил амьдралд нь амжилт, сайн сайхныг хүсье,,,,
ФАШИСТ ПУТИН ХҮНИЙ ӨӨРИЙН ХҮНИЙ МАХАНД ЦАДАХГҮЙ НЭЭ ХҮНИЙ ҮХЛЭЭР ТААШААЛ АВДАГ ГАЖ ДОНТОН ӨВГӨН
ЧУЛУУГ ЧУЛУУГ УС ДИЙЛДЭГ ГЭЖ ! ӨС ХОНЗОНГ ӨС ХОНЗОН ДИЙЛЭХГҮЙ ГАНЦХАН ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛ Л ДИЙЛНЭ !
Укриан 800 мянган цэргээ алуулсан одоо ганц ч танк онгоц үлдээгүй ! их бууны сум дутмаг байна оросууд 10 буудахад хариуд нь ганцхан л буудаж байна ! Амёрикууд сүүлчийн укриан цэргийг үхтэл нь бөйлдуулах сонирхолтой байгаа болохоор холын пуужин болон бусад чухал зэвсгээ өгөхгүй байгаад байна ! Барууны бусад улсууд өгсөөр байгаад сүүлдээ байгаа жаахан юмаа харамладаг болсон ! Амёрикууд F 16 онгоцоо одоо болтол өгөхгүй сунжруулаад л байна 30 ыг өгнө гэсэн байдаггүй ! Нисэгчдийг ийм удаан сургана гэж байхгүй ! Трамп гарчихвал салаавч өгнө гээд байгаа ! Сүүлдээ олон улсын уур амьсгал Путины тал ру шилжиж байгаа шүү Номин авхай ! Энэ олон уулзалт айлчлалуудыг хар !
Мөрөөдөл юм даа
Эргүү өвгөн шаах юмаа. 1 ч онгоцгүй танкгүй армийг няцалдаг юм байгаа биз дээ. Шаагаад
Эргүү өвгөн шаах юмаа. 1 ч онгоцгүй танкгүй армийг няцалдаг юм байгаа биз дээ. Шаагаад
Эргүү өвгөн шаах юмаа. 1 ч онгоцгүй танкгүй армийг няцалдаг юм байгаа биз дээ. Шаагаад
БАДАРЧ ТАХАР ГЭЖ ХӨГИЙН НЭРТЭЙ ГАЖ ДОНТОН ПУТИНИЙ ЗУРГИЙГ ЖААЗЛААД ӨДӨР ШӨНӨГҮЙ МӨРГӨХИЙГ ЧИНЬ МОНГОЛД ХОРИГЛОХГҮЙ ХАРИН ДАЙНЫГ ТҮРЭМГИЙЛЭЛИЙГ ӨӨГШҮҮЛЖ СУРТЧИЛАХ ХОРИОТОЙ ХУУЛЬТАЙ Ш ДЭЭ ТЭНЭГ ӨВГӨН ГУАЙ
Oroz ganch hot ch ezelj diilehgui balarch baina da. Moyanuud ochoij Puyamagaadaa tuslaach
Орос ялагдсан гэсэн үг үү? Энэ Пү ер нь үүнийг ойлгосон шинж алгаа! Дурак чинь
Нохойн дуу ойртож байгаа, яг одоо Оросд орон сууцны зээлийн хүү жилийн 20%, автомашины зээл 25-30% , төв банкны суурь хүү 16%. Зээл төлж чадахгүй муу зээл сар бүр хурдтай өсөж бн, борлуулалтгүй зогссон орон сууц 1 сая м/квадрат. Ояачууд Оросын э/з өсөлттэй гэж итгэж бга, цэргийн аж үйлдвэрийг хасвал өсөлт бус уналт салбар бүрт. Нөгөө муу камазын үйлдвэрлэл 50% уналттай гэх мэт.
Амаараа алсан баавгайн арьсыг хувааж авцгаагаад барууныхан нээрээ баяжиж гүйцлээ. Манай санаа тавигчдад хувь оногдоосой билээ хөөрхий ха ха ха
Азийг доорд үздэг Орос Украйн ах дүүсийн аль нь орилоо хямдхан шоучид.Бөгснөөс нь гарах унгас нь хүртэл худлаа.
ялалт хангах гэдэг монгол үг байхгүй шүү
ДУУСЛААДАА,,,, ОРОС ОРОН,,,,
Bolioch joohon boditoi baigaach
Нөгее долоо хоногт ялна гээд байсан Оросууд чинь шоудаж байжээ.
Chi yagad ingeed hudlaa yrij shaagaad baidh
Юу л бичээд байна даа.орос улам л хүчирхэг болоод байгааг .мэддэгүй.уншдагүй.хардгүй юм уу.. Ийм сайт ч байх гэж харамсалтай.чи хүнийхээ хувьд. орост дургүй байж болох ч түмэнд зориулж ийм худал мэдээлэл өгөх.бичих нь буруу байх.
Баяраа балайраад байгаарай,,,эмээ уу,,,,
Дайн удаан үргэлжилэх ёстой. Олон сая украйнчууд үхэг. Монголчууд бид дундаас ашиг хийж байвал дуусахгүй байхаар чармайлт хэрэглэх нь зөв.
Яргачин путин
шаал даа бадмаа
Өө тэгээ юу ?… балай орон гаран бязда юм аа энэ номиндарь гэж нийтлэгч …. Хэзээ ч Орос ялагдахгүй & бууж өгөхгүй… энэ бол харин үнэн… украйн гэж улс байгаагүй үндэстэн л байсан.. тэгэг хар хог оо
Бөгспутин орос улаан алуурчин,,,,киевийн хүүхдийн эмнэлэгийг пуужингаар дэлбэлжээ,,,,олон хүүхэд амь насаа алдсан байнаа,,,
Бөгспутин орос улаан алуурчин,,,,киевийн хүүхдийн эмнэлэгийг пуужингаар дэлбэлжээ,,,,олон хүүхэд амь насаа алдсан байнаа,,,
Нефть газ нүүрс уран оросод л байна Европ д байхгүй Амеркд зарим нь байхгүй зарим нь байна гэж болно. Цаадуул нь оросоос харьцангуй ядуу гэсэн үг дээ. Украйн хаанаас бензин нтр авч оростой байлдах вэ дээ бүтэхгүй ажил. Ингээд дууссан. Гэхдээ Украйнд Оросоос холдож чадсан, Европд ойртож чадсан гэсэн нэг ялалт байна
УДАХГҮЙ ОРОС ТОМ ХОЙД СОЛОНГОС БОЛНО.
ЧУЛУУГ ЧУЛУУГ УС ДИЙЛДЭГ ГЭЖ ! ӨС ХОНЗОНГ ӨС ХОНЗОН ДИЙЛЭХГҮЙ ГАНЦХАН ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛ Л ДИЙЛНЭ !
ЧУЛУУГ ЧУЛУУГ УС ДИЙЛДЭГ ГЭЖ ! ӨС ХОНЗОНГ ӨС ХОНЗОН ДИЙЛЭХГҮЙ ГАНЦХАН ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛ Л ДИЙЛНЭ !
ОХУ н нурууг бүүр 2 жилийн өмнө хугалсан гээд байсан чинь одоо болтол хугараагүй байгаа юм уу.Цаашдаа хугалах санаа л байгаа болохоос хугалчих сачийтай улс байгаа юм уу.Энэ ч үлгэр бололтой.
TIIMEE
Orosiin tsereg cannon fodder