Улс даяар шатахуун хомсдоод сар гаруй болж байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад шатахуун олдохоо больж малчид уруудсан малынхаа араас явж чадахгүй сандарч сууна. Харин нийслэлд шатахууны төлөө нэгнийхээ биед халдах боллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан үйлдэл гаргажээ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.
"Шатахуун орж ирсэн. Нөөц хэвийн байна. Удахгүй хэвийн болно" гэх мэдээллийг албаныхан хэвлэлээр удаа дараа мэдээлж байгаа ч хараахан үр дүнд хүрсэнгүй. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефьтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. "Толгойт өртөөнд 15:30 минутад ирж, техникийн үзлэг хийгээд буулгалтынхаа салбар замууддаа өнөө шөнөдөө тавигдана. ОХУ-аас орж ирж байгаа нефьтийн бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийгээд 18:00 цагт багтааж ирүүлэх ажлыг УБТЗ шуурхай зохион байгуулж ажиллаж байна. БНХАУ-аас арванхоёрдугаар сард 30-нд мянган тонн дизел түлшийг нарийн царигаар хүлээн авч шилжүүлэн ачилт хийж, хүрэх өртөө рүү нь явуулах ажлыг зохион байгуулж байна.
Арван хоёрдугаар сарын 5-ны өдөр эхний 44 вагон шатахууныг "Шунхлай" компани оруулж ирсэн. Арван хоёрдугаар сарын 8-нд "НИК" 45 вагон оруулж ирсэн. Гурав дахь цуваа буюу Шунхлай компанийн 46 вагоныг өнөөдөр орой 22 цагт Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт 545 вагоноос 136-г нь өнөөдрийн байдлаар хүлээн авч ажиллаж байна” гэв.
Гэвч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж. Энэ тухай иргэн М.Мөнххишиг “Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчмын 10 гаруй шатахуун түгээхээр орлоо. Шатахуун өгөхгүй байна. Зүүн талаар буюу БЗД-т олгож байна гэж байна. Тийшээ явж бензин авахаас" гэсэн юм.
Өвөлжилт хүндрэх магадлалтай аймгууд шатахуун нөөцөлж эхэллээ
Ховд аймгийн ихэнх суманд шатахууны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станц нэг сар гаруй хугацаанд дизель түлшний нөөцгүй байна. Иймээс шатахууны нөөц бүрдүүлэх асуудалд аймгийн удирдлагууд анхаарч, тодорхой зохицуулалт хийж эхэллээ. Тодруулбал, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын баг өнгөрсөн сард ОХУ-ын Бийск, Барнаул хотод томилолтоор ажиллаж, бензин шатахууныг тогтмол нийлүүлэх тухай холбогдох хүмүүстэй ярилцан, гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу "Оюу мандал" компанийг түшиглэн ОХУ-аас сар бүр 2000 тонн шатахуун худалдан авахаар болсон байна. Тус компани дизель түлш болон АИ-92 авто бензинийг татан авч, нөөц бүрдүүлэх ба Ховд аймгийн сумдад хуваарийн дагуу хүргэх юм. Одоогоор Чандмань, Эрдэнэбүрэн суманд шатахуун тээвэрлэн хүргэсэн. Үргэлжлүүлэн Мөст, Булган сумын чиглэлд шатахууны тээвэрлэлт хийх гэж байна. Цаашид Ховд аймгийн зарим суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна. Иймээс эрсдэлийг тооцож шатахууны нөөц бүрдүүлэх нь чухал гэж үзэж байгаа ажээ.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Данх худал мэдээ тарааж залилан мэхэлж, ажлаа хийж чадахгүй байгаа сайдууддаа арга хэмжээ авч чадахгүй байна.Сайдын суудлыг зараад мөнгийг аваад идчихсэн болоххор арга ч үгүй биз.
еврей дерипатский баян өлгий увсаас авахуулаад дорнот аймаг хүүртэл 108 эрхний тоотой том шатахуун нефтийн төв байгуулаяа гэхэд тэр үеийн нөхдүүд эсэргүүцсээр байсан Малчид ард түмн бариулна гэж зүтгээд дийлээгүй
Оросын боолын амьдралаас хэзээ нэг салж айл шиг айл болнодооо...
Новшийн оросуудаа сайн таньж ав хэрэгтэй уед чинь гацааж тоглоод бн
тэр новшийн америк украйнаасааа аьахгүй хэдэн жил дайн эхлээд байаад юу хийж байваа малаа
орос албатай биш шатахуунаа өхгүй байсан ч болно шүү
Оросоос болоогүй.МАН-ын сайдын албан тушаал худалдаж авсан хэдэн махан толгойтой авлигачин луйварчин хулгайч нараас болж байгаа..