УЛААН-ҮД, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /TASS/. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа тухай “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев Telegram хуудсандаа мэдээлжээ.
“Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж тэрбээр бичсэн байна.
Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын тийзний үнэ 9955 рубль байх ажээ.
Мөн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна.
Өмнө нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байжээ. Уг нислэгийг есдүгээр сарын 19-нд зогсоосон байна. Тасалбарын борлуулалт хангалтгүй, эрэлт туйлын бага байсан учраас Монголын компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл10
Оросоор бол гармаев Монголоор бол гарамжав юм уу даа ха ха оросдоо нэвт ууссан өөрсдийгөө Орос гэж онигоотдог өв соёлоо таг мартсан хөөрхий буриадууд..
Ээ оросын талын онгоц бол аюултай юм . Хоригоос болоод аюулгvй ажиллагаа нь доголдоод ослын буулт их хийж нислэгvvдээ ч танаж байх шиг байна. Вагон машин нь елзийтэй байхоо
Цах/түлшээр дарамтлаад эхэлсэн шүү иванууд.Өөрсдөө түлш цах /наа 100% хангадаг болохгүй бол дарамтаас гарахгүй нь дээ
Манайхаас асуухгүй шийддэг.аан.Оросуудаас хол бвал өлзийтэй.
Poor Putin yadarch dee
ОРОСЫН ОНГОЦУУД СЭЛБЭГ ДУТАГДААД НАЙДВАРГҮЙ БОЛСОН ЮМ ШИГ ЭЭ! АГААРТАА ГАЦЧИХАЖ Ч МЭДЭХ Л БХ. ГАЗРААР Л ЗОРЧСОН НЬ Л ДЭЭР ДЭЭ!
Дайнаас зугтсан дээрэмчин алуурчид ирж алхаар толгой хага шаана дэлгүүрт хүчин хийнэ дээ новш гэж
Буриадууд үндэстнийхээ нэрнээс Монголыг 1958 онд хасаж цоо шинэ орос хэлтэй Буриад үндэрстэн болсноороо байх хэрэгтэй.
Одоо МАН-ынхны алтаар сольшгүй ах дүүс болох Бээжингийн коммунистууд туслах байлгүй..
Новшын оросруу хэнч явахгуй нислэг нь дампууна биз