sonin.mn

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас Н.Учрал тэргүүтэй, АН-аас Х.Болормаа тэргүүтэй зургаан хүн тус тус нэр дэвшиж буй.


АН-ын хувьд Х.Болормаа, Ч.Өнөрбаяр, Ц.Баатархүү, О.Баасанхүү, Д.Бадарсан, И.Мөнхжаргал гэсэн зургаан хүн нэр дэвшиж, өөрсдийгөө "Зөв зургаа" хэмээн нэрийдсэн юм.


Эдгээрээс И.Мөнхжаргал нь Ц.Элбэгдорж, МАНАН бүлэглэлтэй холбоогүй, нэр цэвэр улс төрч бөгөөд АН-д анхан шатнаас нь эхлэн зүтгэж ирсэн туршлагатай нэгэн ажээ.

Түүнчлэн АН хоёр хуваагдах нэн хэцүү үед намын гишүүдийнхээ олонхийн талд зогсон, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хариуцлагатай албыг хашсан гэдгийг олон нийт сайн мэдэх биз ээ.


С.Сарнай