Тэр бол нуруулаг, зоригтой, зорилготой нэгэн. Хараагүй. Одоогоос хорь гаруй жилийн өмнө түүнийг хэсэг балмад этгээд хэрцгийгээр зодож бүрэн хараагүй болгосон. Харин тэр сөхрөөгүй бас шантраагүй. Чинбаагийн урам зоригийг үргэлж тэтгэж, байнга бахархалыг нь төрүүлж байдаг зүйл нь 1990-ээд оны эхээр Монголд өрнөсөн ардчилалын төлөөх хөдөлгөөн юм.
Чинбаагийн төрөлх хот Эрдэнэтийнхэн тэрхүү ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд явсан хүмүүс яах аргагүй мөн. Тиймээс ч Эрдэнэтийн унаган энэ хүү Монголд ардчилалыг дэмжигч хэн бүхний дунд “Эрдэнэтийн Чинбаа” нэрээрээ танигдан, өөрийн байр сууриа эзэлж чаджээ.
Монгол бол маш өвөрмөц онцлог бүхий гео-улс төр болон газар зүйн байршилтай далайд гарцгүй орон юм. Хойт талаараа Орос, өмнөд талаараа Хятад улсуудтай олон мянган километр газраар хиллэн эдгээр хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог орон. Монголын хоёр талд орших хөршид 20 дугаар зууны төгсгөл үеийг донсолгосон томоохон үйл явдал болсон нь шинэ эрин үеийн эхлэлийг тавьжээ. 1989 оны зургаан сард болсон Тианменийн талбайн хядлага Хятадыг донсолгож, 1991 оны арван хоёр сард Зөвлөлтийн далбайг Кремлийн оройгоос буулгасан нь тус гүрний төгсгөлийг зарласан юм. Гэвч Монголд 1989 оны арван хоёрдугаар сард эхэлсэн даруухан тэр улс төрийн үйл явдал тухайн орныг бүхэлд нь өөрчлөх хүч болон өрнөж, өдгөө ч уг бүс нутагт үр нөлөө нь үргэлжилсээр байна. Хахир хүйтэн өвлийн тэр нэгэн өглөө бидний эхлүүлсэн ардчилсан хөдөлгөөний үр дүнд Монгол дахь коммунист тогтолцоо данс дугуйлж, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан зарчимд тулгуурлсан шинэ улс төрийн үндэс суурь бүрэлдсэнээр Зөвлөлт гүрний дээрэнгүй үзэл, бурангуй дэглэмийн мөсөн уул бутран унасан юм.
Монголчуудын ардчилалд шилжих үйл явц өөрийн өвөрмөц онцлогтой байсан бөгөөд одоог болтол олны гайхшрал бахархлыг төрүүлдэг. Эрх чөлөөний төлөөх тэмцлийн гэрэлт бамбарыг баригчид бид нэг цонх ч хагалалгүй, дусал ч цус гаргалгүй, хэнтэй ч гар зөрүүлэхгүйгээр энэхүү хувьсгалыг хийж чадсан.
Тайван, яриа хэлэлцээний замаар өрнөсөн монголчуудын энэ хувьсгал зөвхөн улс төрийн төдийгүй нийгмийн, эдийн засгийн, эрх чөлөөний томоохон өөрчлөлтүүдийг нэгэн зэрэг авч ирсэн юм. Гэвч ардчилалын тулгуур тогтолцоог бүрдүүлэх, бүтээн босгох ажил үнэхээр амар хялбар биш байна. 1990 оноос хойш Монголд олон намын оролцоотой есөн удаагийн парламентын сонгууль явуулсан боловч Монгол Ардын Нам хэмээн нэрээ өөрчилсөн хуучны коммунист нам долоон удаа өөрийн ноёрхлоо хадгалж, ардчиллын төлөө хүчинтэй 34 жилийн хугацаанд зөвхөн 2 удаа л эрх мэдэл хуваалцаж засгийн бүрэлдэхүүнд хамтарч ажилласан байдаг. Чинбаагийн тодорхойлж байгаагаар шилжилтийн явцад өрнөсөн өмч хувьчлалын үр дүнд хувьчлагдсан олон өмчийг хууль бусаар эзэмших хуйвалдаанд "ардчилалынханыг бус коммунистуудыг" буруутгах ёстой юм. Учир нь тэд болж буй өөрчлөлтүүдийг алба тушаалаа овжиноор ашиглан зөвхөн өөрсдийн хувийн завшилт зувчуулалт болгон хувиргасан юм. Өмч хувьчлалын явцад эрх мэдэлд байсан коммунистууд нь улсын болон нийтийн аж ахуйн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгө, обьектуудыг давуу эрхээр хувьчлан авч олигарх капиталистууд буюу ноёрхогч бизнесийнхэн болон хувирсан юм. Мөн Чинбаа коммунистуудыг буруутгахдаа эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн арга хэрэгслүүдийг гуйвуулан ашиглаж өөрсөддөө хэт давуу байдал үүсгэсэн гэдэг. Чинбаа шиг олон хүмүүс энэ бүхнийг ил шүүмжилж хариуцлага шаардаж байгаа ч шинэ үеийн эрх баригчид байдлыг улам дордуулсаар байна. Монгол бол харьцангуй хүн ам цөөтөй, арваадхан жилийн өмнө 3 саяулаа болсон ард түмэн. Нэг танхимтай 76 гишүүнтэй парламенттай улс. 2000 оны парламентын сонгуулиар МАН дангаараа 76-н суудлын 70-ыг эзэгнэн суусан юм. Үүнээс хойш нөхцөл байдал эрс муудаж эхэлсэн. Чинбаа хэдий хараагүй боловч зорилгоо маш тодорхой харж яваа хүн. Тэрээр шударга ёс, хариуцлага, ил тод байдлыг нэхэж улсынхаа нийслэл Улаанбаатарын гудамж талбайд тэмцлээ хийсээр байгаа юм. Тэрээр хэд хэдэн удаа баривчлагдаж мөн хоригдож бас удаан хугацаанд цоожтой хаалганы цаана суух занаа сүрдүүлгэд өртсөөр яваа. Гэвч бууж өгөх бол түүний сонголт байгаагүй.
Барууны ертөнцөд олон хүн Монголыг “Дорно дахь ардчиллын тулгуур”, зарим нь “Ардчилалын баян бүрд” гэдэг. Эдгээр зүйрлэлүүд зарим талаар оновчтой нь үнэн. Харин олны нүдийг оройд нь гаргадаг энэ ололт амжилтууд нь Чинбаа шиг мянга мянган хүний өдөр тутмын тэмцэл зүтгэлгүйгээр оршин байх аргагүй юм.
Ердөө арваадхан жилийн өмнө Монгол нь Олон Улсын Ардчилалын Нийгэмлэгийн нэр хүндтэй удирдагч орон байлаа. Коммунизмын дараах үеийн Монголын эдийн засагт улсын ДНБ-ний 70 гаруй хувийг хувийн бизнесүүд нь дангаараа бүрдүүлж, 2011 онд хамгийн хурдтай өсч байгаа эдийн засгаар тодорч, авилгалыг огцом бууруулсан улс болон бид дэлхийд гайхагдаж байв. Улс төрийн шинэ тогтолцоо бүхий зөв чиг хандлага барьсаны үр дүнд манай улс ердөө 25-н жилд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаадын шууд оруулалтын хувь хэмжээ ч хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Гэвч дангаар ноёрхох засаглал, түүний хүнд сурталын бараан үүл Монголыг дахин бүрхээд байна. Эрх мэдэл, эд баялгийн завшилтаар улам хөлжиж бэхэжсэн хуучны коммунист нам 2016 оноос Монголын парламентад үнэмлэхүй олонхи болж сонгуулийн бүтэн 2 мөчлөг дамнан найман жилийн турш ноёрхож улс төрийн хүчний аливаа тэнцвэр, хяналтгүйгээр засаглаж байна. Монголын улс төрийг зайдагнаж байгаа МАН Үндсэн хуульд хоёр удаа гараа дүрж урт хугацааны туршид ужиг хөнөөл учруулах өөрчлөлтүүдийг оруулж амжлаа.
Парламентын гишүүдийн тоог үлэмж нэмэгдүүлж, намын жагсаалтаар парламентад гишүүн болж орж ирэх боломжуудыг нээсэн гэх эдгээр өөрчлөлтүүд нь намын ноёрхогч байр суурийг улам бэхжүүлж, намын удирдах хэсгийн эрх мэдэл, бяр тэнхээг өнөд хадгалан улс орныг урагш биш хойш татах хорлонтой үр дагаврыг дуудаж байна.
Кремлийн дохио зангаа, дэмжлэгээр бамбай хийсэн популист Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэний толгойлсон бүлэглэл зонхилдог засгийн эсрэг Чинбаагийн хийж байгаа тэмцэл бодит амжилтанд хүрээгүй хэвээр. Чинбаа Монголыг “гүн хямралд орсон” хэмээн тодорхойлсон. Тэрээр Эзэн Чингис хаанаар нэрлэгдсэн төв талбайд Засгийн газраас хариуцлага нэхэж газар аваад байгаа авилга хээл хахуулийн хэргүүдийг илчлэн тодорхой арга хэмжээ авахыг шаардан өлсгөлөн зарлаж байв. Чинбаа Ерөнхий сайдыг олон нийтийн итгэлийг урвуулан ашиглаж, харин асар ихээр газар аваад буй эрх баригчдын авилгалыг бодитой зогсоох сонирхолгүй байгааг буруушаан түүнийг даруй огцрохыг шаарддаг. Монгол нь Оросын сунан унжих гүзээг түрэн Хятадын ар нуруун дээр амсхийх завгүй цуцашгүй тэмцэгч ардчилал байсаар байх болно. Ардчилалын үлгэр дууриалал, урам зориг болон бадарч байх Монгол улсын стратегийн ач холбогдол нь үнэлж баршгүй өндөр бөгөөд хэзээ ч мөхөж болохгүй юм. Олон Улсын Ардчиллын Холбоо (ОУАХ) -ноос Монголын ардчилалын асуудлаар хоёр тусгай Тогтоол гаргаж олон нийтэд танилцуулсан. Эдгээр тогтоолуудыг өнгөрсөн 12-р сард АНУ-ын Вашингтон болон энэ сард Шинэ Зеландын Веллингтон хотоос гаргажээ.
ОУАХ эдгээр тогтоолдоо “Монголын ардчилсан тогтолцоонд чанарын уналт, ухралт гарч байгаад" сэтгэл гүнээ түгшин ХАРАМСАЛ илэрхийлээд “улс орон дахь хууль ёсны, дэвшилтэт сөрөг хүчнүүд лүү эрх баригчдын халдлага хийж” байгаа үйлдлийг эрс ЗЭМЛЭН БУРУУШААСАН билээ.
Энэ оны 6-р сарын 28-нд болох ихээхэн хүлээлттэй Монголын парламентын сонгуулийг бүгд харж байгаа. Гэвч иргэдийн сэтгэл санаа ихээхэн түгшүүртэй, нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд улам ундууцаж дургүйцэх нь нэмэгдсээр байна. Засгийн газраас сүүлд хийсэн судалгааны дүнгээр 15-65 насны иргэдийн олонхи нь боломж олдвол улс орноо орхиж явна гэсэн хүсэлтэй байгаа дүн гарч. Нийгмийн сэтгэл зүйг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах замаар ардчилалыг нураах зорилготой хүчнүүдийн үйл ажиллагаа нь Монголд төдийгүй АНУ болон бусад ардчилсан тогтолцоонд бүхэлд нь маш хүнд сорилт бэрхшээлүүдийг учруулсаар байна. Ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ Чинбаа ганцаар биш. Энэхүү хараагүй дайчин эр дэлхий дээрхи олон сая тэмцэгчдийн нэг бөгөөд тэд бүгд өөрсдийн эх орондоо эрх чөлөөний дуу хоолой болон хошуучилж байгаа. Эрх чөлөөний тэмцлийн тэргүүн шугамд байгаа эдгээр дайчид хэзээ ч ухардаггүй. Тэдний тэмцэл олон өнгөтөй, тэд Путины балмад түрэмгийллийн эсрэг Украйны далбай барин зогсдог, тэд Кампуч, Куба, Иран, Ливичүүд, Мьянмар, Орос, Венесуэлчүүд гээд үй олон үндэс ястан, угсаа гарвалын ялгаатай. Гэвч тэд олон янзын хэлээр нэг л зүйлийг шаарддаг. Хувь хүний эрх чөлөө, ардчилал. Угаас эрх чөлөөний цэнгэг агаараар амьсгалж явах хувь заяатай бидний хувьд эдгээр тэмцэгчдийн тэмцэл зүтгэл нь зөвхөн өөрсдийнх нь төлөө биш нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөөх үйлс юм гэдгийг ойлгох учиртай. Чинбааг сонсдог хүмүүс улам олон болсоор байна. Тэр бол YouTube дээрхи “Үнэн Яриа”, “Улс төрийн анализ” зэрэг токшоунуудын хөтлөгч, санаачлагч юм.
Тэрээр нэгэнтээ “Бидний энэ үе эрх чөлөө хэмээх энэ эрхэм зүйлийг алдах эрхгүй. Бид эрх чөлөөгөө Монголд алдах нь хүн төрөлхтний хувьд ч томоохон гарз байх болно.
Ихээхэн тэмцэл зүтгэлээр олж авсан энэ эрх чөлөөгөө бид ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой. Монголын ардчилал нь тэр чигээрээ Монголын тусгаар тогтнолтой дүйдэг" хэмээн тэр ярьдаг юм. Сонгууль ойртож байгаа энэ үед дэлхий дээрхи бүх ардчилал миний элэг нэгт иргэдтэй улам ойртож, сонгуулийн үйл явцыг гярхай ажиглаж, үе үеэрээ эрхэмлэж ирсэн бидний эрх чөлөөг хамгаалахад туслах шаардлага үүсээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдаар ажиллаж байсан, одоогоор Стэнфордын Их Сургуулийн Бернард болон Сюзан Литауд Зочин Судлаач Цахиагийн ЭЛБЭГДОРЖ.
Сэтгэгдэл37
ишш зайлаа
Oyunerdeniin yariltslagiig ogloo niitelsen baisnaa avsan baina. Eebiigiin gar hol urt yumaa, haa baisan Californiin ergees sonin mn-d yu niitlehiig meddeg
Энэ лалар 37 оны ногоон малгайтнуудын амилсан сүнс бил нарт Ардчилао заах пм гэнэ
Зайлдаа чи муу новш. Монгол улсын түүх хэзээ өдөр чамтай тооцоо бодох цаг мөч ирнэ.
Энэ хүн монголд болсон муу муухай бүхэндтэй холбоотой.
Энэ балай сохор залуу одоо хүртэл дээр үеийнхээ төсөөллөлтэйгээ үлдсэн тэнэг тул хурдан улс төрийн гэмт үйлдлээр нь хорих цаг болсон.
Чи яагаад Иранд очоод цөмийн зэвсэг байхгүй энэ тэр гээд олон улс даяар зарлаад байв. Чи ухаантай бусад тэнэг гэнэн хүн сүрэг байна уу. Чи өөрийгөө дэлхийн улс төр тодруулбал Украйны дайнтай холбох гээд бай. Чи бол ямар ч үнэ цэнэгүй хог. МАН ч гэсэн авилгачид. Гэхдээ тэд бол ойлгомжтой. Харин чи ардчилал гэдэг онгон охиныг бузарлагч. Улс орноо золиослоод өөрийгөө цэвэрхэн авч гарна гэж бодож байвал том эндүүрэл.
20 тогтоолоор зарим овсгоотой хүмүүс нь баяжсан. Овсгоотой бол юуг ч хийнэ
Ашигтай ажиллаж байгаа улсын үйлдвэрүүдээ хувьчлахгүй. Ашиггүйг нь хувьчлах нь жинхэнэ зах зээл. Энэ философи
... тэр бас яах аргагүй АНУ ахтай нэгэн ...
zailaa sda minx
Шуналын тулам.
Чинбаа гэдэг залуу Элбэгдоржийн бичлэгээс болоод нэр төр нь бүрэн унаваа. Чи эх орондоо ирээд худал ярьсан, хулгай хийсэн, хүн амины хэрэгт холбогдсон, улсын мөнгө хулгай хийсэн гэх мэт ялт үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн нь дээрдээ. Бичсэн зүйлийнхээ ард юун сүр дуулиантай, хүн ичмээр юм сараачдаг юмдээ!
Хятадын нуруун дээр гэж хужаа Цахиад аавыгаа маш ухаалгаар тодорхойлжээ үнэн хэзээд ил болно гэж аргагүй юм даа нас нь ахих тусам улам ургаа дууриагаад сайн хардаа энэ хужаа элийрэгчийг яг шүү кк
Монголдоо ирэх нүүр алга даа угаасаа харийн сэтгэлтэй байсан шүү дээ
Эби одоо болсон.Болсоооон. Please stop. That’s of course not all bullshit and nonsense. But people of Mongolia and Society doesn’t accept you and all your stuff. Please be GOOD Man! Just 🛑 Stop your endlessly speeches! Thank you !
Please,please!
Үгүй ш дээ Элбэгдорж худлаа хуцаж байна, тэдний тэмцэл гээд байгаа зүйл зөвхөн МАХН ын ТХ ны Улс төрийн товчоог огцруулснаар дуусаж байгаа юм. Харин ардчилсан хувьсгалыг бол эх орноо гэсэн чин сэтгэлтэй дэвшилт үзэлтэй зуу зуун мянган залуучууд дэмжиж амжилтанд хүргэсэн түүхтэй. Түүхийг ард түмэн бүтээдэг.
Chi ch bas zaluu nasandaa emegtei hvn zodoj hvchindej baisan udaa bdg l gesen shvv.
Ардчлалыг хараагаад бай, 2 хөршийн бөгс долоосон долдой болох вий! Монголд бууны ноход олширч бна, цаагуураа олигтой угаадас хүртсэн новшууд биз дээ!
Ардчлалыг хараагаад бай, 2 хөршийн бөгс долоосон долдой болох вий! Монголд бууны ноход олширч бна, цаагуураа олигтой угаадас хүртсэн новшууд биз дээ!
Хүмүүс би ийм алдаа хийсэн, ингэж болохгүй юм билээ гэж залуучууддаа захиж ярихгүй би мундаг байсан чи юу юм бэ гээд байдаг нь харамсалтай
Фэйсбүүкээр чиний бузар булай хэргүүд нийтлэгдэж байна.
Ene huzuugyi odoo yuch yaraad humuus huleej avahgyi dee
Чи одоо юу гэж хуцаад чиний үгийг тоох хүн олдохгүй
Gnts ta nar bishee 90 ond 20-30-tai bsn buh zaluuchuud ardchilliig demjsen, Sayahan hurtel demjseer l bsn. Harin etsest ni ted nariig kommunistuud bolgood duusav.
Elbegdorjiin noxoi zan mun duu. Ene noxoigoos ix yum garna. Ene noxoi mongol ulsiig samarsan. Odoo xulduu olon xamsaatnaa chirnee
Одоо хэчнээн улин хуцаад ч нэмэргүй дээ цаг хугацаа бүгдийг илчилсэн
Ene neeree yostoi eliircen balaircan xvzvvgvi p.izda yumaa!
элбэгдоржийн хамсаатан нь гэхээр яаж ч бодсон гэмт хэрэгтэн шоронжсон ёс зүйтэй лалар болж таарлаа. элбэгдоржийн баг бол улс,үндэстний дайсан гэсэн үг. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн шээснүүдийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Чиний хошгоруулдаг цаг үе өнгөрсөн. Фэйсбүүкээр чиний хийсэн бузар хэргүүд нийтлэгдсээр байна.
Элбэгдорж гэж хүн хувийн үзэл бодлоо яаж илэрхийлэх нь түүний эрх гэдхээ Монголчуудын өмнөөс Монгол улсын өмнөөс Оросууд уруу элдэв юм ярьж гай болохгүй байвал сайн байна, түүгээр яваа гайг үүгээр дуудах хэрэггүй, тэгээд ч Украйнууд шиг буруу туйлшрах шаардлага Монголчуудад байхгүй, Монгол хүний саруул ухаан гэж бий
Huuli duudval zangiagaa zuugeed gutlaa toslood ochih yostoi hervee irehgui bol OOROO Cham deer ochinoo Elbegee
Ene huniig ardchilagch gej bodddog baisan ue bailaa. Getel ih balagtai hun baij
chamd odoo iiml ym oldono do
huzuugui huur
За мэдэхгүй Ардчилал гэх нэрээр 34 жил туг хийгээд явлаа яагаад болдоггүй юм Бүү мэд Улам дордоод байх юмдаНэг бол Манайд огт тохирохгүй бна уу Маш их үнэт зүйлээ алддаг л юм бна Өв соёл хүн чанар эрүүл мэнд ёс зүй байгалийн баялаг гээд Одоо яаж бна Муу бүхэн цэцэглэдэг юм бна Архидалт ажилгүйдэл Хорт хавдар биеэ үнэлэлт Хар тамхи Авиглал хулгай худал залилан луйвар Ийм л тогтолцоог Ардчилал гэдэг юм байна гэж бодох юм Муу ярьдаг Соц нийгмийн үед дээрх муухай юмнууд байгаагүй шүү Одоо монгол хүний үнэ цэнэ гэж байхгүй Хог дээр амьдардаг болсон Муу гэдэг Соц нийгэм хүнээ хог дээр гаргаагүй шүү