Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын төмөр замын үндсэн хөрөнгө оруулалт 640 тэрбум 700 сая юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр зам нийт 155500 км-ээс давжсан ба үүний 43700 км нь өндөр хурдны төмөр зам аж.
Хятадын төмөр замын групп 11-р сараас хойш тодорхой арга хэмжээ авч төмөр замын барилга байгууламж барих үеийн аюулгүй байдал, чанарын хяналтыг чангатгаж, хэд хэдэн шинэ шугам ашиглалтад оруулаад байна.
Тодруулбал тус улсын Жинань хотоос Жэнжөү хүрэх өндөр хурдны төмөр замыг бүрэн ашиглалтад оруулсан ба мөн Лижиангаас Шангри-Ла хүртэлх төмөр зам, Сычуань-Чинхай чиглэлийн төмөр замын Чинбайжяндунгээс Жэньжянгуань хүртэлх хэсгийг мөн ашиглалтад оруулжээ. Түүнчлэн Тяньжин-Бээжин чиглэлийн Дашин олон улсын нисэх буудлын төмөр зам, Наньчан-Жиндэжэн-Хуаншань чиглэлийн хурдны галт тэрэг, Чэнду-Зигун-Ибинь чиглэлийн хурдны төмөр зам, Шантоу-Шанвэй чиглэлийн өндөр хурдны төмөр замын Шантоу нань- Шаньвэй хүртэлх хэсэг, Лун ян-Лунчуань чиглэлийн өндөр хурдны төмөр замын Лун янь-У пин хүртэлх хэсэг зэрэг барилгын төслүүд мөдхөн ашиглалтад орно. Саяхан Янь ань-Юлинь хүрэх хурдны төмөр зам, Хуан тун-Байсе чиглэлийн төмөр замыг барьж эхэлжээ.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0