Тавдугаар сарын 29-ний үдээс хойш БНХАУ-ын Ардын их хурлын ордонд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын ерөнхийлөгч Абдул Фатах Аль Сиси, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ жил манай хоёр орон стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн 10 жилд бид нар 11 удаа уулзаж учран, хоёр талт харилцааны хөгжлийг чиглүүлсэн. Манай хоёр орны харилцаа нь нэгэнт Хятад улс болон Арабын орон, Африкийн орон, Исламын орон, хөгжиж буй орнууд хооронд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийн бодит тусгал, үлгэр жишээ болсон юм.
Эмх цэгцтэй дэлхийн олон туйлт хөгжил, бүгдэд хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн интегралчлалыг Хятад улс санаачилсаар ирсэн бөгөөд Египет улстай итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулан, олон улсын шударга ёс болон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамтдаа хамгаалж, бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн" гэжээ.
Абдул Фатах Аль Сиси хэлэхдээ, "Эрхэм Ши дарга танд болон нийт Хятадын ард түмэнд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Ноён таны урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний X хурлын нээлтэд оролцох гэж байгаадаа маш баяртай байна. Энэ удаагийн айлчлал нь мөн манай хоёр орон стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн үеэр болж байгаагаараа онцлог юм" гэсэн байна.
Г.Бямба
Даваа - 10 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
Hyatadiin bodlogo aihtar daa,Amerikiin esreg bol chetgertei ch geree hiihed belen sib?.............