sonin.mn

Тавдугаар сарын 24-нд Хятад, Америкийн тэнгисийн асуудлаарх хоёрдугаар шатны хэлэлцээ видео хэлбэрээр болжээ. БНХАУ-ын ГХЯ-ны Хил, тэнгисийн асуудал хариуцсан газрын дарга Хун Лян, Америкийн Төрийн департаментын Хятадын асуудал хариуцсан зохицуулагч, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Азийн товчооны Марк Ламберт нар уулзалтыг даргалсан байна.


Хоёр тал тэнгисийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой асуудлаар санал солилцож, яриа хэлцэл, харилцаа холбоогоо үргэлжлүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийж, тэнгисийн асуудлаар гарч болох эрсдэлийг зохицуулахаар тохиролцов.


Хятадын ойролцоох усан хилд Америкийн хууль бус ажиллагаа, өдөөн хатгалга хийж буйд Хятад улс ноцтой санаа зовинож буйгаа илэрхийлж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийг чин сэтгэлээсээ хүндэтгэж, Хятад болон түүний хөрш орнуудын тэнгисийн маргаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, бусадтай сүлбээлэн "тэнгисээр Хятадыг хязгаарлах" оролдлого хийхгүй байх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг Америкт уриалсан байна.


Г.Бямба