Ирэх дөрвөн жилд биднийг төрд төлөөлж, бидний өмнөөс шийдвэр гаргах онцгой эрхийг хэнд атгуулахаа улс төрийн намууд тодорхой болгоод байна. Улс төрийн голлох намууд, тэр дундаа эрх баригч хүчний нэр дэвшигчдийн жагсаалтын эхэнд бичигдсэн хүмүүсийг 2024-2028 оны парламентад автоматаар сонгогдсонд тооцож болох юм. Тийм ч учраас эрх баригч намаас их итгэл хүлээлгэж, жагсаалтынхаа эхэнд бичсэнээр парламентад шууд суулгах эрх олгосон залуусыг олон нийт ихээхэн сонирхож байгаа тул сэтгүүлчид тэдний эрэлд гарсан ч цоожтой хаалга мөргөж мухардаад, бие биенээсээ асууж сураглахдаа тулаад байна.
Өмнө нь улс төрийн хүрээлэлд нэр нь сонсогдож байгаагүй хэдий ч тавдугаар сарын 20-нд МАН-ын жагсаалтыг тэргүүлснээр шууд гишүүн болчихсон Г.Лувсанжамц л гэхэд холбоо тогтоож болох бүх сувгаа хааж цоожлоод “алга болжээ”.
МАН-д хэзээ элссэн, улс төрийн болон хууль тогтоох, бодлого боловсруулах ажлын дадлага туршлага, хувь хүнийх нь үзэл бодол, зорилго тэмүүлэл, улс орны хэмжээнд шийдэхийг зорьж буй асуудал, үгүй ядаж хувь хүнийх нь талаар гээд асууж сонирхох зүйл маш олон байна. Гэтэл “гишүүн” маань хамаг юмаа хааж цоожлоод сураггүй алга болчихдог “цаасан бар, хоосон буу” байжээ. Жагсаалтын МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн М.Энхцэцэгийг ч хайж сурагласан постууд олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.
Иргэдийн шийдвэр гаргах эрхийг авах гэж байгаа улстөрчдийн хувьд хамгийн нээлттэй байж, өөрийгөө, үзэл бодлоо, зорилго чиглэлээ танилцуулах ёстой үе бол сонгууль. Иргэд хэнд саналаа өгөх гэж байгаагаа мэдэх эрхтэй. МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэнээр шууд гишүүн болсонд тооцогдож байгаа залуус одоо ингэж цоожтой хаалга мөргүүлж байгаа юм чинь цаашид ямархан гишүүн болох юм бол доо, хөөрхий.
Сэтгэгдэл27
Бүх зүйл хуурамч.
төрөл арилжаад тэг цэгээс эхлэх нь дээ.
Юу гэж хардах нь таны эрх. Чөлөөтэй хард. Ямар тойрогт нэр дэвшиж байгаа биш далан булчирхайгаа тоочих үүрэг жагсаалтын хэнд орсон хүмүүст огт байхгүй гэдгийг л санаж яв. Зүгээр сэдэв өөрөө гарт чинь ороод ирнэ гэж бодож байгаа бол эртхэн шиг сэтгүүлзүйг орхисон чинь дээр.
Yahav gol n yamar hun devshuulsen gedgeer tuhain namiin rating hamaatai.
Хөөе. Миний төлөө шийдвэр гаргах учраас таныг сонирхоод байгаа хэрэг. Тэгээгүй бол ёстой түй ямар хамаа байнаа.
Гоё чихрийн цаас. Кнопчин. Данхын дарангуйлагч болох замыг засах нэгэн
Сурталчилгаа эхлэх болоогүй биз дээ?
өмнөх бүгдийг дайна. бие сэтгэлийн тэнхээгээ бэлдэж байгаз равсалсамбуу буман булдруунууд.
Жагсаалтыг харсан. Багаа сольсон болохоос үйлдэл нь солигдоогүй л харагдсан шүү.
хурга майлахаа болих уу?
MAN bol sinechlegden hyychchyylaasaa salj holdon zalyy saihan hychineer egneegee ergesgen ikhe l zeb siidbert hyrsen ni haragdsan,ted zaluus chini hen ni ta nart er hamaagyi tyhain nam ni sydlaad neg hoyordygaart neriig ni jagsaagaa biz?.....syrtalchilgaa boloogyi bna hongoryyd mini??????????byy yari!!!!yarbal daarna gedegsen dee!!!!!!!!!!!!
ярилцла өгч болохгүй гэсэн команд өгчихсөн юм болуу.
Сэтгүүлч нэртэй шантаачид атаархагчид бусниулагч бүхэл бүтэн армитай болжээ
нүүрэн дэх мэнгэнүүдээ лазердуулж, нүдний доод зовхины өөхөө авахуул.
олон хэлтэй ч нэмэргүй булгантуяа шиг сэгсийсэн маанаг юм гараад ирэх вийдээ. гадаадын сургуулийн гэх хавтас хуудас ч яахав дээ сургалтын төлбөрөө л төлсөн бол хэнчгл авчихдаг гээз дээ.
учрал хэлсэн шүү. бор халзан хонь ч байсан диплом хавтас авч л орхино гэж
Ажил амьдралын ямар ч туршлагагүй автоматаар кноп дарах амьд машинууд.
туршлага гэхээр намын идмээрчин туршлагууд. ждүчид концессчид боловсрол сан… аймар туршлага болчоод
Энэ хүний оронд Сү.Батболд эсвэл Сумьяабазараа гаргаж ирэх гэсэн Данх-ын нууц тактик байж болно шүү..
Энэ хүн алга болчихлоо.Одоо Сү Батболдыг оронд нь дэвшүүлэхээс өөр арга алга гэж Данх нохойтож мэднэ шүү..
үг орно шинэ хүн тэгээд хасна данх таалахгүй бол тэгээд дараа жагсаалт хүн орно данх нян хэрээ 3 хаантан гууд бна
Eр нь яг тийм хүн байна уу ингэхэд ха ха
Алны Нам/АН/-ын усан тэнэгүүдийн сэтгэлгээ сэжиг хүрэм.Хэнийг ч гаргасан заавал нэг юм олж солиордог дадалтай.Та нар сонгуулийн сурталчилгаа эхлэхээр мэдэж болох юманд адгаж атаархаж нүдний булай болох хэрэггүй. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө улс төрч биш шинэ хүмүүсийг гаргах хэрэгтэй гээд улиад байсан санагдах юм. Одоо тэ үгээ мартсан уу. Та нарын хүсээд байсан хүн энэ биш үү.Алны Нам/АН/ д ийм нэр дэвшигч байна уу. Та нар эрүүгийн элемент тэмүжин Алны Нам/АН/-с нэр дэвшиж байхад дуугүй л байх юм аа. Ёс суртахуун гэж юм Алны Нам/АН/-ынханд алга аа.
Төрийн ажлын а ч байхгүй хямдхан кнопчдыг УИХ д оруулж байгаа нь монголын ард түмнийг дэндүү доромжилж басамжилсаны нэг хэлбэр юм.оюунэрдэнийн ухааны чагтага ийм юм даа
Нэр дэвшигчийг эрэн сурвалжилж байгаам биз дээ. Нэрээ дэвшүүлээд оргон зайлчихсан уу ? Монголын байтугай дэлхийн түүхэнд анхдагч болж бна,лав Булганы гаралтай хүн байхоо, бас нэг анхдагч болох нь дээ !
Бэрх тосгоны хүүхэд гэнээ, Өвөө нь МОНГЕН-ийн захирал байсан хүн гэнэ Херо Баатарын нууц хүү гэсэн шүү Женко нэг орхимол хүүгээ коммунист болгож бгаа юм байхоо.....гээд л гадуур ч мөн цуурч өгч бнаа !
Балай нөхдүүд баярласандаа гостуу нааж яваа бх.намайг 3 т зоогоод өгсн бл би ч ёстой долоож өгнө дөө гэхдээ нууц далд кк