Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч Та
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
- Зорчих хэсгийг чөлөөлөх;
- Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
- Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.
Сэтгэгдэл3
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон оркуудыг 3 эсвэл 5 жил шоронд хорь.
Хурд хэтрүүлж давхих гэж донтнууд бол өөрөө өөрийнхөө алуурчин юм. Энэ алнууд өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэдэг. Сэтгүүлч гэсэн мэргэжлийг гутаасан харанхуй мунхаг хүн хогнууд энэ "ард түмэн"-ээ өмгөөлж өөгшүүлдэг. Үнэндээ бол сэтгүүлчид жил бүр автын ослоор нас барж буй 500 хүний амь хөнөөсөн үйлийн үрээ эдэлнэ.
Сонин.мн нисэхийн замд саяхан нэг дор мөргөлдсөн 17 машины ослыг сонин дээрээ гаргахгүй байгаа нь Нямбаатарын тушаал гэнэ шүү..