Урвагч гэдэг үгийг оросоор Предатель, англиар Betrayer гэж хөрвүүлдэг юм. Энэ юү гэсэн үг вэ гэвэл эх орон, төр улс, гэр бүл, нийгэм, хамт олон, шашин соёл, өргөсөн тангараг, авсан сахилаасаа няцаж урвасан хүнийг хэлдэг юм. Би бага залуугаасаа Монгол улс яагаад сул дорой болов, яагаад хаангүй, төргүй 200 жил болов, яагаад коммунизмын дарангуйлалд оров, яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдгийг түүх, нийгэм улс төр зэрэг олон талаас нь судалсан. Энэ талаар олон удаа нийтлэл бичсэн. Монголчууд ийм хүнд байдалд хүрсэн нь олон шалтгаанаас болсон боловч нэг том шалтгаанаас болжээ гэсэн дүгнэлт хийв. Энэ бол Монгол улс урвагч нарын балгаас болж монгол төрөөсөө хагацаж сул дорой болжээ гэсэн дүгнэлт юм. Урвагч гэдэг үгийн эсрэг эерэг үг бол Эх оронч юм. Урвагч нараас болж монгол төрөө алдаад зогсоогүй, монгол эх орончдоо алдсан байна гэсэн дүгнэлт гарсан юм. Урвагчдаас болж харийн улсад газар нутаг, хүн ардаа алдсан байдаг юм. Монголчууд адаг сүүлдээ урвагчдыг баатар болгож эх орончдыг дайсан болгосон эмгэнэлт түүх ч байна. Урвагч нарын тухай 3 хэсэг болгож ярих нь зүйтэй.
Би
“1.Ойрдын урвагч ноёд.
2.Халхын урвагч ноёд.
3.Улаантны урвагчид” гэсэн гурван хэсэгтэй “Урвагч” хэмээх энэхүү нийтлэлийг бичлээ. Нийтлэлийн эхний хэсгийг толиллуулъя.
Нэг. Ойрдын урвагч ноёд
Социализмын үеийн хуурмаг түүхийн сурах бичигт Ойрдын хаан Галдан бошигт бол манжийн эсрэг тэмцсэн баатар , харин Халхын Богд Жавзандамба бол Манжийн хаанд бууж өгсөн урвагч хэмээн гүтгэсэн байдаг. Монгол улс яагаад 200 жил улс ч үгүй, хаан ч үгүй буурай болов? Түүхийн үнэнийг судалж үзвэл Халхын ноёд Манжид урваагүй, харин Ойрдын ноёд Монголоос урваж тусдаа Зүүн гар улс байгуулсантай холбоотой байдаг юм. Одооноос 600 жилийн өмнө буюу 1390 онд Арван түмэн Монголын дөрвөн түмтийг Ойрдын Мөнхтөмөр ноён салган тусгаарлаж тусдаа Ойрдын хаант улс болгосноо зарлажээ. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг нас барахад түүний гурван хүү нь болох Махмуд, Тайчин, Батболд нар цаашид ойрдууд бид Монголын хаанд дахин хэзээ ч захирагдахгүй гэдгээ тунхаглаж байжээ. Ойрдын ноёд хятадын Мин улсын хаанаас 1409 онд хэргэм зэрэг хүртэж түүнээс хойш монголын эсрэг дайн өдүүлэх болжээ. Дөрвөн ойрадыг цэрэг монголчуудын их цэргийг хиар цохиж байв.
Дараа нь тэд өөрсдийн хүч хавсран хамт дайтаж явсан хамсаатан хятадын Мин улсын цэрэгт ялагдаж Монголыг хэдэн зууны доройтолд оруулав. Удалгүй Ойрадын Эрдэнэбаатар хунтайж нас нөгчиж, түүний зургаан эхнэрийн арван хөвгүүн эцгийнхээ хаан суудлыг булаацалдан хоорондоо алалцав.
Тэдний нэг нь Галдан бошигт юм. Галдан бошигтын төрсөн хоёр ах дүү аав Эрдэнэбаатарыгаа залгамжлан Зүүнгарын хаан ширээнд суусан Сэнгэ ахыгаа өргөөнд нь хаан ширээний төлөө хөнөөв. Тэр үед Түвдийн Далай ламын дэргэд шавилж байсан Галдан бошигт Түвдийн баруун Зуугаас яаралтай ирж, төрсөн ах дүүстэйгээ алалцаж, Ойрадын хаан ширээний төлөө зүтгэжээ. Тэр үед эхлээд хүч мөхөстөж байсан Галдан Хошуудын чуулган дарга Очирт сэцэн ханы хүчийг ашиглахын тулд Очирт сэцэн ханы охин бөгөөд төрсөн ах Сэнгийнхээ бэлбэсэн хатан Анударьтай гэрлэж хатнаа болгов. Хаан ширээний төлөөх тэмцэлд Очирт сэцэнтэй хүч хавсарсан Галдан бошигт улмаар ялж, дараа нь хадам эцэг Очирт сэцэн ханыг эрх мэдэл булаацалдах нь гэж сэрдээд түүнийг хөнөөжээ. Сэнгэ хааны хүү Цэвээнравдан сүйт бүсгүйгээ авга ах Галданд булаалгаад амь зулбан Эрээн хавирга руу дайжив. Галдан түүнийг хөнөөхөөр нэг мянган цэргээр нэхүүлсэн ч бүтсэнгүй. Галдан Бошигтыг Халх руу дайлаар мордсоны ар хударгаар Цэвээнравдан өөрийгөө Зүүн гарын хаан ширээнд сэм залжээ. Засагт хан Норов нас барж ууган хүү Чу мэргэн залгамжлах байтал хоёр дахь хүү Ванчиг хан ширээг булаав. Гэтэл Засагт ханы хотгойд ноён Лувсан тайж цэрэглэн довтолж, Ванчигийг алаад Чу мэргэнд хан ширээг өгчээ. Галдан бошигт хадам эцэг Очирт сэцэн ханыг хөнөөхөд Очирт сэцэн ханы ач Лувсангомборавдан Түшээт хааны зүг тусламж гуйхаар зугтсан юмсанж.
Засагт ханыхан ухаан хомс Чу мэргэнийг хан ширээнээс буулгаж Ванчигийн дүү Цэнгүнийг хан ширээнд залав. Ингэмэгц Занабазарыг устгах даалгавар Төвдээс тээж ирсэн Галдан Засагт хан Цэнгүнийг хамсаатнаа болгохоор Ванчиг ханы талынхнаас зугтаж дэргэдээ амь хоохойлсон хотгойд Лувсан тайжийг Цэнгүнд тушаагаад Түшээт хааны эсрэг хамтран дайтахыг ятгажээ.
Хаан ширээний төлөө Засагт ханыхан хямралдаж, энэ хямралаас дүрэвсэн ард иргэдийн зарим Орос руу тэнүүчилж, зарим нь Түшээт хааны нутагт оргонов. Хан ширээнд суусан Цэнгүн Галдангийн ятгалгаар өмнө нь Засагт ханыхны хямралаас дайжиж Түшээт хааны нутагт дүрвэсэн харъяатуудаа нэхсэн авч Засагт ханыхан дайн самуунтай төрсөн нутагтаа эргэж очихгүй, ус бэлчээр сайтай эндээ сууршина гэж хүссэнийг Чихундорж харгалзан тэднийг Цэнгүнд өгсөнгүй. Очирт сэцэн ханы хатан Доржравдан Түшээт хааны эмэг эхийн эгч байсан (Чихундорж Занабазарын ээж, Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцын ээжийн эгч байжээ) мөн Очирт сэцэний ач Лувсангомборавдан Түшээт хааны охинтой гэрлэсэн зэргээс Чихундоржийг эхийн талын цус мөн худ ургийн холбоо нь Хошуудын чуулган дарга Очирт цэцэн ханыг өмөөрч Галдантай эвдрэлцэхэд нөлөөлсөн байх магадлалтай ч тэдний хооронд үүссэн гол зөрчил Төвдийн сайд дэсрид Санзайжамцын захиалгаар Галдан бошигт Халхын Богд өндөр гэгээн Занабазарыг Далай ламтай зиндаархагч, дээр нь “улаан”-ы шашинт хэмээн гүтгэж хөнөөхөд оршиж байв. Төвдөд олон зуун жил ужгирсан улаан, шарын тэмцэл Монголд ч орж ирээд цаашид Ойрад Халхыг дайсагнуулах болжээ. Засагт ханыхны тэмцэл Халх Ойрадын хямрал болон тэлэхэд Энх-Амгалан хаан Далай лам руу яаран элч илгээж, байдлыг намжаах чуулган хуралдуулах зарлиг буулгажээ. 1686 онд Халхын Засагт хан, Түшээт хан хоёрыг эвлэрүүлэх чуулганыг Манжийн хаан зохион байгуулж, Далай ламын элчийн удирдлага дор Хүрэн бэлчирт хуралдуулав. Тус чуулган дээр Манжийн хааны найрамдуулах зарлигийг уншин сонсгож, Түшээт хаан, Засагт хан нарыг тэврэлдүүлэн эвлэрүүлж, найрамдлын тангараг өргүүлжээ. Энэ үед Галдан ажиглагчаа оролцуулан чуулганыг хүчингүй болгохыг оролдсон ч амжилт олсонгүй. Галдан Хүрэн бэлчирийн чуулганы шийдвэрийг эсэргүүцсэнээр барахгүй Түшээт ханы эсрэг цэрэглэн орохоо зарлажээ. Засагт хан Түшээт хантай эвлэрсэнд Галдан бачимдаж, Манжид элч зарж, Гадаад Монголын төрийг засах яам, улмаар Энх-Амгалан хаанд бичиг илгээж, түүндээ “Богд эзний (Манжийн хааны) суурин шашин хэмээвээс Шар малгайн шашин, лам хэмээвээс Далай лам болой” гээд Өндөр гэгээнийг “Умар зүгийн амьтны итгэл-Богд Живзундамба хутагт” гэсэн Банчин богд, Далай лам нарын зарлигийг үгүйсгэжээ. Мөн Хүрэн бэлчирийн чуулганд ирсэн Далай ламын элч Галдан ширээттэй Занабазарыг мөр зэрэгцэн суулаа гэж эгдүүцэж байсан нь Галдан Монголын төр шашнаа Төвдийн төр шашнаас доогуур эрэмбэлж явсныг нотолдог юм.
Галдан Халх руу цөмрөн орох бэлтгэл болгож өөрийн дүү Доржжавыг гурван зуун цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд байрлуулж, өөрийн өргөөг зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ.
Энэ үед Түшээт хааны эзэмшил нутаг Сэлэнгэ, Цөх гол орчмоор Оросын тосгоны нүүдэл нүүгэлтэн түрэх болсонд Чихундорж удаа дараа хориг тавьж, нүүн одохыг шаардсан боловч оросууд тоосонгүй. 1681, 1682, 1685 онд Сэлэнгэ, Үдэд суурьшсан Оросын цэргийг Чихундорж бүслэн хааж, Сэлэнгэ, Цөх, Жид голоор байрласан шинэ орос тосгодыг хөөн зайлуулахаар удаа дараа довтолжээ. 1685 оны 6-р сарын 11-нд халхууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлж Монгол нутгаас гар хэмээн шаардав. Бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй болжээ. 1687 онд Түшээт ханыхан Оросын элч Федор Головиныг Үдэд ирэхэд буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг Монгол нутгаас даруй гарах шаардлагыг түүнд тавьжээа. Гэвч Федор Головин хэлэлцээр хийхээс татгалзаж, “Би бие дааж шийдвэр гаргах эрхгүй, Москватай зөвлөлдье” гэсэн хариу өгч цаг хожиж байв. Бүслэлт гурван сар үргэлжилж, Чихундорж тэргүүтэй монголчууд Сэлэнгэ, Үд голоор нутагладаг өөрийн харъяат буриад зоныг зэвсгийн хүчээр эргүүлэн авахыг оролджээ. Гэвч нум сумтай монголчууд Сэлэнгийн шивээг хамгаалахаар ирсэн Москвагийн галт зэвсэгтэй буучдын өөдөөс хүчин мөхөстөж, Түшээт ханы ах Баатар цэргээ авч буцжээ. Ийнхүү Оросын хүчирхэг түрэлт Чихундорж, Занабазар нарыг Манжийн хаанд улам ойртох бодит шалтаг болов. Тэр үед монголчуудад өөр түших улс байсангүй. Оросыг түших, Хятадыг түших нь аюултай байв. Харин Манжийг түших нь ганц зөв зам байв. Тэр үед Чихундорж нутаг руугаа дур мэдэн орж ирсэн Оросын тосгоны түрэлтийг зогсоох гэж тэнцвэргүй хүчээр сөргөлдөж явахад харин Галдан Төвдийн шаардлагаар Занабазарыг даран сөнөөхийн тулд Оросоос зэр зэвсэг гуйж явав. 400 сая хүн амтай Чин улсаас бэргэсэн Орос улс Галданд тусламж өгөөгүй ч Галдан Орос улс надад өч төчнөөн галт зэвсэг, өдий төдий үхэр буу өглөө гэсэн цуу үг тарааж, Түшээт ханы хүч, бодлогыг тарамдуулж байлаа. Халх руу Оросын хийсэн түрэлтийг Галдан бошигт ашиглаж Засагт хантай хүч хавсран Түшээт ханы нутагт довтлохоор тулж ирэв. Галдан завдал өгөлгүй Халхын баруун хязгаар луу уулгалан дайрлаа.Чихундорж Галданы гурван анги цэрэг дөхөж ирснийг сонсмогц тосож хориглохоор хөдлөв. Тэр үед Далай ламын зарсан элч Түшээт хантай учирч Богд хаан (Манжийн хаан), Далай лам нарын хэлүүлсэн бүү байлд, чуулган нээ гэснийг Чихундорж сонсоод зөрчсөнгүй, цэргээ авч хойш эргэж Цогдос нуурын дэргэд чуулганыг хүлээн суужээ. Энэ хооронд Галдангийн их цэрэг Чихундоржийн ар хударгаар Халхын нутагт хулгайгаар цөмөрчээ.
Манжийн хаан, Далай лам хоёрын элчийн үгээр Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээж суусан Чихундорж Галдан нэгэнт Халхад цөмөрснийг сонсоод Эрдэнэ зуугийн зүг яаравчлав. Ойрадын хэт давуу хүчинд цохиулсан халхуудад амиа аврах зам ганц зам үлдэв. Тэр зам нь хаяа нийлсэн Манжийн эзэмшил нутагт шурган орох гарц байлаа.
Галдангийн их цэрэг Эрдэнэ зууг түйвээхэд Занабазар Түшээт ханы эхнэр хүүхдийг авч Жанчидаар дайрч зүүн тийш эргэн Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин дайжсаар Сэцэн ханыг түшихээр очтол тэр үед Сэцэн хан Норов нас барсан байсан тул Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад цааш Сөнидийн нутгийг тэмцэн бараадахаас өөр замгүй болжээ. Эзэн Богд Чингис хаан гал голомт руугаа зэвсэглэн халдахгүй байх тангараг үр хүүхдээрээ андгайлуулсан түүхтэй. Гэтэл Галдан анх удаа энэ тангаргийг зөрчиж, эцэг Чингисийн гал голомтыг самрахаар Түшээт ханы нутаг руу довтолжээ. Энэхүү Галдангийн дайралтыг Манжийн эсрэг тэмцэл хэмээн нэрлэх ямар ч үндэсгүй юм. Галдан Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээ мэдмэгц хойш эргэн Олгой нуурын хөвөөнд Түшээт ханы цэрэгтэй хэд хоног байлдаж Түшээт ханы 20 000 халх цэргийг хөнөөжээ. Энэ бол монголчууд монголчуудаа хядсан хамгийн том хядлага байлаа. Уг тулалдаанд Түшээт ханы цэрэг махан овоо цусан далай болтлоо ялагдаад, амьд үлдсэн нь арайхийж бүслэлт сэтлэн гарч говийг гатлан Өндөр гэгээний араас зугтан очжээ. Галдан Занабазарын Хэнтий нурууны гал элгэнд сүндэрлүүлсэн Сарьдагийн хийд буюу Риво-гэжай-гандан-шадавлинг Хөгнө ханы Өвгөн хийдийн адил үнсэн товрог болгон газартай нь тэгшлэв. Лам хуврагууд нь ойрадуудаас дүрвээд эзгүйрсэн хүнгүй хийдийн гоёмсог сүм дуган бурхан тахилыг үнс нурам болгов. Галдан өөрөө лам хүн байсан боловч тэр бээр Өндөр гэгээнийг уулгалан элдэхдээ зам зуур таарсан халхын сүм хийдүүдийг “улааны талынх” хэмээн шатааж, лам хуваргыг хядсан нь уучилж болшгүй нүгэл юм.
1688 онд Галдан бошигт Манжийн хаанд дахин илч зарж Өндөр гэгээнийг “Зонховын шашныг хиртээсэн хүмүүн,.. шашныг эвдэж хоёрын хооронд муухан явах хүмүүн, аливаад сайн үгүй. Эдүгээ түүнийг сөнөөвөөс Дундад улсын Хуанди болон Далай ламын сэтгэл ч амар болох буй за” гэж хэлүүлж байв.
Тэхлээр Галдан бол Манжийн эсрэг тэмцээгүй, Халхын эсрэг тэмцэж Халх Монголыг сөнөөсөн урвагч хүн мөнөөс мөн билээ. Энэхүү түүхэн баримтыг орчуулж, судалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Хүрэлбаатар асан: “Энэ бол нэгд, Төвдийн дэсрид Санзайжамцын Далай ламын хуурмаг нэрийг барьж (Далай ламын жанч халсныг 15 жил нуусан хүн бол Санзайжамц) үйлдэж байсан ажлын нэг жишээ, хоёрт, Төвдийн төрийн хатгаас Галдан бошигтын явдал хоёр нэг хөлтэйн баримт, гуравт, Галдан бошигт Өндөр гэгээн хоёрыг хавиралдуулсан хэрэг явдлын цаад үндсийг Төвдийн төрийн бодлогоор атгаж суусны гэрч, дөрөвт, Өндөр гэгээн нарын Манжийн хилийн харуулын дотор шургалж орсон нь урваж бус, амь гуйж орсон аргагүйдлийн илрэл, тавд, тухайн тэр үед Манжийн Энх-Амгалан хаан нь Халх Ойрад хоёрыг хүчий нь тарамдуулан, цувруулан идэж дуусгахад бус, эебээр засан зохицуулахад чиглэсэн, их улсын хаяа хилээ хамгаалсан бодлогыг илүү чухалчилж байсны гэрч болно... Үүнээс Галдан бошигтын зорилгыг ажиглахад Живзундамба нарыг Дундад улсын хилийн харуулын дотор оруулахгүй, улмаар баривчилж өгсөн нөхцөлд Манжийн Энх-Амгалан хаан, Төвдийн Далай ламын төр шашны бодлогоос огт гажихгүй, чухамхүү “цавхийтэл” нийлэлцэх тухай өгүүлсэн нь Галдан бошигт Манжийн төрийн эсрэг монголчуудын хүчийг нэгтгэн тэмцэх зорилгыг анхнаасаа агуулаагүй нь илэрхий байна” хэмээн дүгнэжээ.
Хэдэн жилийн дараа Зүүнгар улс мөхсөн. Мөхөхдөө монголын үлэмж их газар нутаг, хүн ардыг харьд алдаад дуусчээ. 1745 онд Галданцэрэн хааныг тахалаар өөд болсны дараагаар хаан ширээний тэмцэл өрнөж Уламбаяр хатан Цэвээндоржнамжил нарын будилантай цуст тэмцэл явагдсан.
1749 оны өвөл Галданцэрэнгийн шивэгчиний хүү Лхамдаржаа гэгч хаан ширээг булаан авсан байдаг. Дөрвөдийн гурван Цэрэн гэгдэх Цэрэн, Цэрэн уваш, Цэрэнмөнх нарын ноёд болон олон ноёд Лхамдаржааг дэмжин дагаж байжээ. Гэвч 1752 оны өвлийн сүүл сарын 27 нд Амарсанаа Лхамдаржааг алж их Цэрэндондовын омбол Даваачийг хаан суудалд суулгав. Тэгмэгц 1753 онд Дөрвөдийн гурван Цэрэн болон Даш, Сайнбилэг нарын ноёд бага Цэрэндондовын омбол Нэмэхжаргалыг хаан суудалд залж Зүүнгар хоёр хаантай болсон байдаг. Даваач Нэмэхжаргалтай тулалдаад ялагдаж зугтаж явхад нь Амарсанаа Нэмэхжаргалыг арга хэрэглэн хуурч алаад Даваачид хаан суудлыг нь дахин өгсөн. Даваач өөрийг нь удаа дараа довтлож түвэг учруулж байсан Дөрвөдүүдийг ихэд занаж өс хонзон тооцож эхэлмэгц 3 Цэрэнгээр удирдуулсан Дөрвөдийн 3700 өрхийн 17000 гаруй хүн 300 ламын хамтаар 1753 оны өвөл Эрчис голын саваас нүүдэлдэн улаан даваа, үенчээр дамжин зугтсан. Тэдний их нүүдэл 19 хоног цасан шуурган дундуур зүтгэсээр Буданч нутагт хүрээд элч илгээн Манжийг дагахаа илэрхийлсэн байдаг.
Манжийн төр тэднийг ихэд хүндэтгэн угтаж түр хугацаанд заг байдрагаар нутаглуулж бэрхшээлт аян замыг туулан ирсэн байдлыг харгалзан үзэж 13.000 хониор тусалсан. 1754 оноос Тэднийг 13 хошуунд хуваан Дөрвөдийн чуулганыг байгуулж зохион байгуулалтанд оруулаад Цэрэн нарт хэргэм зэрэг олгон өндөр шан харамж өгчээ.
Тэр ондоо Дөрвөдүүдийг буцааж аваачих гэж довтолсон Захчины хөгшин Мамуд Манжид цохиулан олзлогдоод дагаар орсон бол дараа жил нь Ил Тарвагатай, Бор талыг өөрт нь өгнө гэж амалсандаа хүрээгүй Даваачтай тангараг тасарсан Амарсанаа Өөлдүүдийг дагуулан ирж Манжид дагаар оржээ. 1755 онд Манж, Халх, Өвөрлөгчидийн нэгдсэн хүчний хамтаар Өөлд, Захчин, Дөрвөдүүд Зүүнгарыг довтлон мөхөөв. Дайны дараагаар Дөрвөд чуулган эрчис голын сав руугаа нүүсэн ч Амарсанаа нарын бослого тэмцэлээс эмээж дайжин буцаж нүүжээ. Цэрэнгийн гуйсанаар тэдний оролцоо гавьяаг үнэлэн Манжийн хаан Тэнгэр тэтгэгч зарлиг гаргаж Улаанхөмд ( Улаангом) суурьшуулж нутагшуулсан түүхтэй ажээ. Ойрдын ноёдын урвалтаас болж эцэстээ хэн хохиров. Монгол улс хохирсон. Бүр Монгол улс гэж байхгүй болтлоо хохирсон. Мөхсөн Зүүнгарын 3.3 сая квадрат км монголын газар нутгийг хаант Орос, Казах, Манж гурав булаан авсан байдаг. Монголын унаган нутаг Алтай , Балхаш нуур, Ил Тарвагатай, Или мөрний нутаг, Иртыш, Енисейн сав газар, Шинжаан зэрэг монголын бүх нутаг харийн нутаг болсон. Хайран эх орон, Хайран ард түмэн.
/ Үргэлжлэл буй /
Доржийн СҮХБААТАР 2026.08.28
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл47
Энэ муу гөлөг худал үнэн холиод баахан юм бичих юмаа түүхийн эрдэмтэн судлаачид тодорхой хариу өгөх ёстой хэн дуртай нь түүх гуйвуулаад байдаг новшнуудыг шалгадаг газар нь өгөх ёстой жишээ нь молор эрдэнэ энэ новш мэтийн юмнууд байна
хүрэлбаатар түүхчийн дүгнэлтийн бичсэн байнаа.
монгол хэлээр хэлээд монголоор бичээд ойлгохгүй. монгол хэл усгүй казах киргизууд минь ээ тэр манжруугаа хятад руугаа далан хар уулын цааш цагаан хэрэмний цааш далд ороо гэж хараагаад байган билээ. соёлтой боловролтой хүний харааж байгааг ч ойлгохгүй орчуулуулчихымаа. 😆
монголын өв уншиж боловсруулж чадахгүй уншаад ойлгохгүй байгаа бол кунз мянз тунзаа үз гэсийшд энэтхэг араб со-г
Галдан Түшээт ханы эсрэг байлдаж байхын оронд хамтраад Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн бол буриадын нутаг Монголдоо үлдэх ч байсан юм бил үү??? Монголчуудын эв нэгдэлгүй, нэг нөгөөгөөс давах гэсэн тэрслүү араншин л биднийг ийм сул дорой улс болгожээ???
хана унахад дахиад алалцах. 10-20 жил бензингүй байхыму яахын
Кхххх. Ёстой солиортол гусчээ. Одоо энэ Ойрд Халх гэдэг эргүү яриагаа болих хэрэгтэй. Хувилай Хятадад хууль бусаар хаан ширээнд суухад түүнийг эсэргүүцэгчид буюу хархорумд Аригбөх хаанаар зарлагдаж түүнийг үнэнч цэргийн жажингууд дэмжиж байсан юм. Эд Аригбөхийг хууль ёсны хаан гэж үзэж байсан ба энэ үзэлдээ үнэнч байсан хүмүүс юм. Эдний зарим нь Ойрдын жанжингууд байсан. Аригбөх Хувилайн цэрэгт ялагдсаны дараа, аажимдаа Ойрдуд хүчирхэгжиж эхэлсэн бөгөөд яваандаа 15-р зуун гэхэд Ойрд-Буриад-Баргын холбоо болон өргөжиж энэ холбоо өмнө зүгийн хааныг хууль ёсны хаан биш гэж үзсээр ирсэн бөгөөд тусдаа бие даасан статустай явж ирсэн байдаг юм. Ер нь 16-р зуун гэхэд ихэнх монголын овог аймгууд Чингисийн алтан ургаас хаанаа томилдоггүй бие даасан статустай байсан байдаг. Товчхондоо хэлэхэд Хувилай хууль бус хаан болсон нь Монголыг талцуулж энэ нь аажимдаа 15-р зуунаас Халх-Ойрдын дайн болж хувирч эцэстээ 1761 онд Ойрдууд манжид бүрэн ялагдсанаар 500 гаруй жилийн тэмцэл дуусч Монгол улс газрын
Монгол улс газрын зурагнаас арчигдсанаар төгссөн байдаг. Үхэр Монголчууд энэ 500 жилийн түүхийн 100 жилийг нь тасалж авчаад Халх-Ойрдын дайн гэнэт бий болчихсон юм шиг алалцаад байдаг тэнэгүүд юм.
хубилай пагваг залав. за ингээд уулын лус савдаг нажууд уулнаасаа бууж эхлэв. энд ч ирэв. харлаа үзлээ.
Үнэн түүх бичжээ. Чи битгий хуц.
одоогийн ойрын удам гэх баруун аймгийнхны байж байгаа царайг хар л даа аймаар жалга хан довхоны үзэлтэй нийтээрээ шүү массаараа тийм юм байна лээ маш хар амин хувиа хичээсэн хүмүүс.ийм хүмүүс тухайн нөхцөлд урвагч болох нь амархан байдаг
Гүюг хаан Ромын папыг "... хүчээ өгөхөөр иртүгэй" гэсэн
Д.Сүхбаатар арай хэтрүүлжээ. Монголын сүүлчийн хаан Лигдэн Мин улстай байгуулсан гэрээнд үнэнч байж Манжид цохиулж Монгол, Мин хоюул сүйрсэн. Гэтэл Галдан бошигт байхгүй Мин улстай яаж холбоо үүсгэв. Бас задарсан,нэгдсэн Монгол улс байхгүй байхад, ханлигууд тэмцэлдэж байхад байхгүй болсон Монгол улсаас яаж урвах уу. Мэдээж шашны бүлэглэлийн тэмцэл,ханлигуудын тэмцэл. Галдан бошигтоос хойш ойрадууд хэдхэн жил биш 50 оршин тогтносон. Захчины хөгшин Мамуд ноён Манжид хүчинд автагдан бууж өгсөний төлөө Даваач тэргүүнд цаазлуулсан атал Манж, халхтай нийлж яаж Ойрадтайгаа тэмцэхэв.
хар цагаан шар улаан хөх. хэд хоногийн өмнө борооны дараа солонго татаад замхрахдаа хамгийн сүүлд хөх өнгө нь арай удаан үлддэг юм билээ.
🪨🍱🎲🕋🖥🎁📦🗂🗃🗄
Галдангын талаар үнэнийг бичжээ. Монголыг довтолж эх орноо харьд алдсан нь түүхэн үнэн
Энэ нөхөр түүхийн эсвэл шашны сэдэв ашиглаж улс төрждөг юмаа Мэррэжлийн түүхч ч биш Галдан бошигт ойрдуудын бахархал шүү Халх Ойрдуудыг хагалах гэж зориуд мушгин гуйвуулж байгаа юм
шар улаан болж хуваагдаж алалцаж чадахгүй шүү. түбэдийн саж дагагч ням дагагч кармап дагагч шар дагагч нарт хэлчье. хоёр бөө хэрэлдэж муудалцахаараа бүх хамаатан шавь нараа дуустал хэрэлддэг гэсэн. хоёулхнаа үлдчээд за одоо хоёулаа больё гэдэг юм гэсэн.
одоо ч ринбүүчий нарын fighting -г шавь нар нь ярих. 🥂 'архи' цалгиулж тулгалцахдаа өөрийн 🍸 руугаа илүү юүлээд авчихдаг шиг байган 😡🔥
yychilaarai,chi Galdangaa meddeggyi hyn baij ee;;bid tyyhee l medehiuin tyld ene niitleliig zeb talmaas ni sydlaj ynsbal boloh ni ter?..hereb ee ta gyn gynzgii sydlah abaas olon zohiolyyd odoo chagt neelttei bolson suu......Galdan bosigt bol jinhene yrbagch men baisan syy!!!!!!!!!!!!!!!!
Энэ нөхөр түүхийн эсвэл шашны сэдэв ашиглаж улс төрждөг юмаа Мэррэжлийн түүхч ч биш Галдан бошигт ойрдуудын бахархал шүү Халх Ойрдуудыг хагалах гэж зориуд мушгин гуйвуулж байгаа юм
too dev гуайн хэлснээр сүнс залж хүүхдүүдийг шөнө тэмтэрдэг тэгэхлээр нь хонины сүүл тэмтрүүлчээрэй гэсэн.
GALDAN BOL UGAAS BUTEHGUI ETGEED BSAN UURIIN ULSAA SUITGEED URUULIIN ULSIIG BALLAAD HAMGIIN SUULD HEER HOR UUJ UHSEN N TUUHEN UNEN BOLOI. URVAGCH NAR URGELJ BSAN AGVARJIN JONON HAAN AH TODBUHAASAA URVAJ OIRDUUDTAI NIILJ AXIIGAA HUUGUUD UURUU HAAN SUUGAAD YAJUHSEN BILEE. MONGOLIIN HAMAG NOEDUUDTAI HAMT UHSAN NUHEND JADAN DDER UNAJ UHSEN . AMARSANAA BNA BUH TALD URVAJ YAVSAN ADGIIN AMITAN
галданы шүлэг байдгийшд. cement. хөзөр хуниа дарааллаар өөлөх
Энэ Сүхбаатар гэгч этгээд болвоос Монголчуудыг Оросын эсрэг турхирдаг байснаа одоо Орос ялах нь тодорхой болмогц, халхуудыг Ойрдын эрсэг турхирдаг болжээ. Ийм хүмүүс бол түүхийг гуйвуулж, үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байгаа тул нэн даруй шалгаж, бүх насаар нь хорих буюу цаазаар авах ял оноох хэрэгтэй.
Орос хэнийг ч ялахгүй, харин удахгүй бутрах гэж байна!!!
Үнэн түүх бичжээ. Чи битгий хуц.
Солиорол тэнэгт хязгаар үгүй болжээ
Ойрадуудыг Монголын түүхэнд ийм их гай тарьсаныг уншлаа. Тэгэхдээ Монголын Их Эзэнт улсын үед Эзэн Богд Чингис хаан маань өөрийн 6 хүүд өөрийн эзэлсэн дэлхийн хагасыг эзэлсэн газар нутгаа 6 хуваан өгсөнтэй холбоотой. Тэр үед Ойрадууд дандаа шагнал, албан тушаалаас хоцорч байсан тул нэгдэн нийлж өөрийн зүүн гарын улсаа байгуулж хоорондоо дайтаж эхэлсэн. Манжид урвах болсон шалтгаан бол хүчгүйдэж ирсэнтэй холбоотой. Хаан ширээний төлөө маш их цус урссан тул Манжтай нэгдэх нь ч дүүрсэн. Харин энд Халх - Ойрадын тэмцэлд Батмөнх даян хаан орж ирсэнгүй.
далай их хаан эзэн богд. 1206 онд төрсөн, бишээ өргөмжилсөн цол. юуг хэнийг хэлсэн гээч. гэсэн чинь юу вэ манжийн энхамгалан богд ч гэх шиг. галзуурцгаасан л дөө.
ноос унгаснаас төрнө
Үнэнийг яг бичсэн танд баяраллаа Оросууд манай түүхийг гуйвуулж урвагч пайсныг маань баатар байсан болгоод бүр хөшөө босгуулсан бдг одоо урвагч Галдан Амарсанаа Цэдэнбал нарын хөшөөг нураавал таарна
Yneheeriin Galdan gedeg chini lam hyn baisanaa tebdees yaralttai irj daind orolzon ene ikhe gai tyitgeriig yysgen Manjid dagaar orson byzar yrbagch ni menees men..;ter Galdan tebded baih daa nileed sain erdem syrch baisan gej bi ynsij bailaa,tegsen hernee sasinii zan yilee ymartan Mongoliig doroityylah yrbagch bolj mandsan ni daanch haramsaltai ya?..eneederch bidnii dynd Galdang sytdeg hymyys ger orondoo Galdangaa zyragiig nio tahidag ni nyyz bis?..tiim hymyys yagaad ter yrbagchiig sytej baigaagaa nerlej niited zarlan todorhoiloh ni zyi yosnioi eryyl tynhaglal baih bolno...bid neg l ylas oron baryyn zyyneer bys?...Mongol ylasiinhaa ynen gal golomtiig zeb badryylaj yabah hyyli erh yndsen hyylitai ylas yum!!!!engersen tyyh tedyi geh argagyi ene Mongoliig doroityylaj yabsan byzar sibsegt heregees yrgelj zailshiin yabah ni bidnii dotood seremj ,zeb yhaan baih bolno..........................
пирамид сүлжээд элсээд судлаагүй уншаагүй бол заавал чадуулна. понз
Молор - Эрдэнэ урвагчаа бичээч
анодын энхтөр: далай тэнгисээ давж ирцгээчээд олон юмаа донгосоочээ гэж байна. тамачи батаачинуудаа. батцагаан хөвгүүдээ.
Улсыг эзлэе гэвэл соёлын нь эзэл
талын цагаан 🍄
Шал хөгшин өвгөн болчоод аль амбасыг үеийн зургаа тавьж түүх гуйвуулан баахан худ юм бичдэг Дебель өвгөн.
killbill 🛎️🎊 🤱♾️
Битгий хуц.
Шал хөгшин өвгөн болчоод аль амбасыг үеийн зургаа тавьж түүх гуйвуулан баахан худ юм бичдэг Дебель өвгөн.
Маш сайн, яг үнэнийг нь бичсэ н бнаа !!! Бид түүхээ ийнхүү зөвөөр нь, үнэнээр нь мэдэж авах нь чухал шүү, алийн болгон хүний бичиж өгсөн худлаа түүхийг чээжилж явахав дээ !!!
Үнэнийг бичжээ.
Өөөөө энэ хүн чинь тэгээд хэрэг дээрээ хятад өвөөтэй, халх нэр зүүсэн хүн байсан болоод явчихлаа ккк
Галдан, Занабазар гээд бүгд л гадны эрх ашгийг хэрэгжүүлэгчид байсан. Нээх нэгийг нь муулаад нөгөөг нь өмөөрөөд байх юм байхгүй. Жижиг улсынхны тархины хэмжээ тиймэрхүү л байна, өнөөдөр ч тэр.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!