НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Тужийн нарсанд зохион байгуулсан Энх тайвны мод тарих ёслолд оролцож, дурсгалын мод тарилаа.

Тужийн нарсны нөхөн сэргээлт бол Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилтын тод жишээ гэж болно. 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага, нутгийн иргэд хамтран түймэрт өртсөн ойг нөхөн сэргээж, 3,250 га талбайг ойжуулан, 11 сая гаруй нарс мод тарьж, арчилж хамгаалж байна. Ёслолд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо. Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтран ажиллаж байна. БНСУ 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг зохион байгуулжээ.



Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл5
МҮН ЖЭ ИН ЕРӨНХИЙЛӨГЧ ЁСТОЙ МУНДАГ УДИРДАГЧ БАЙСАН. ХОЙТ СОЛОНГОСД АЙЛЧИЛЖ САНДАГ ХАЛИМАГТАЙ ТАРГАН БАЦААНТАЙ НАЙЗ БОЛЖ БАЙСАН ТҮҮХЭН УДИРДАГЧ.
шаардаад бадамаа энэ хүнийг монгол явсан гэсэн ард түмэн ахиж битгий ирээрэй солонгосд гээд 1000хүний 999 бичсэн байна лээ
скайтелын хашаанд солонгосын ерөнхий сайдын тарьсан мод ургаагүй шүү
ter yslaagyi l biz dee!!!archilgaa chyhal suu!!!iluu ygtee??????????????????
оронд нь нүбд байсан хүн кимирсэний хөшөө босгочихгүй ард түмэн үүрд мартахгүй