АН-ын "4/11" хэвлэлийн хурал боллоо. Хурлын эхэнд
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж: "Дэлхий нийтээрээ эрчим хүчний шилжилтийн үед амьдарч байна. Одоогийн байдлаар Европын холбооны улсуудын хүлэмжийн хий, гаалийн зохицуулалтын механизмууд батлагдсантай холбогдуулан дэлхий нийтээрээ Европын холбоотой худалдаа хийдэг улс орнуудын өмнө хүлэмжийн хийн татварыг тавих зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ нь манай бүс нутгийн хувьд нэлээн том сорилт болж байна.
Азийн зах зээлээс 45 тэрбум долларын хүлэмжийн хийн татвар ноогдохоор бараа бүтээгдэхүүн европын холбоонд худалдаалагдаж байна. Энэ нь цаад агууллагаараа манай өмнөд хөршийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд европын холбоонд экспортлогдохдоо хүлэмжийн хийн татвартай болно гэсэн үг. Тэгэхээр бүхэлдээ манай эрдэс баялгийн гол бүтээгдэхүүнийг худалдаж авдаг өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбар зардал өндөртэй болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Эрчим хүч, эдийн засгийн бодлогын зөвлөл хуралдаад Монгол улсад Энэ хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хэр хувь нэмэр оруулж чадах вэ? Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиглах боломжтой юу? Гэдэг асуудлаар олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Ардчилсан намын эрчим хүч, эдийн засгийн бодлогын зөвлөл дараах шийдэлд хүрлээ.
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг бие даасан эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх, Ойрын найман жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбар салхи, нарны цахилгаан станцуудыг 100GW хүртэл хүчин чадлыг суурилуулах ийм зорилтыг тавин ажиллах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.
Энэ нь их том тоо сонсогдож байж магадгүй манай эрчим хүчний суурилагдсан чадлаас 60-70 дахин том чадлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр барьж байгуулах боломжтой. Үүний тулд бид эрчим хүчний стратегиа шинэчлэн боловсруулж батлах шаардлага тулгарч байна. Хоёрдугаарт БНХАУ болон бүс нутгийн улс орнуудтай эрчим хүч экспортлох гэрээ байгуулах, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бизнесийн орчныг сайжруулах, эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, Сэргээгдэх эрчим хүчний технологи дамжуулах төв, инженерийн сургууль, зэрэг цогцоор нь энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрээд байна." гэв.
Мөн Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж: " УИХ-ын гишүүд зудын онцгой нөхцөл байдалтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгаар явахгүй өөр аймгуудаар явж байна. Ямар ч тэнэг хүн хараад сонгуулийн далд сурталчилгаа гэж ойлгоно. Ямар нэг юмыг далимдуулж, хууль зөрчдөг явдал эрх баригчдын гэм биш зан боллоо. Энэ бурангуй байдал нийгэмд муу нөлөө үзүүлж байна. Төрийн хүний хэлж байгаа үг, үйлдэл олон нийтэд үлгэр дууриалал болох ёстой ч зарим сайд дарга нарын сэтгэц нь эрүүл саруул байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Улстөрч гэхээр авлигачид гэж боддог боллоо. Энэ бүх болох, болохгүй зүйлийг хийж байгаа гол буруутан нь эрх баригч намын бодлого.
Ард түмний итгэлийг хөсөрдүүлж, ёс суртахууны ялзрал доройтолд хүргэж байна. Ардчилсан нийгэмд ажил хийсэн хүн хохирч, үг хэлэх эрхгүй боллоо. Бүх боломжийг төр авч, хааж боодог боллоо. МАН-ын Удирдах зөвлөл өнөөгийн нийгмийг удирдаж, дарангуйлж байна. Жишээлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг байхгүй болгож, аймаг болон нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болсон. Үүний эсрэг Ардчилсан нам дуугарна." гэсэн бол
Ардчилсан намын ҮБХ-ний гишүүн Д.Ганбаяр:
"Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо өнгөрсөн хугацаанд 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа намынхаа гишүүд болон хүмүүстэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр Монгол Улс хүний эрхийн индексээр ухарсан. Энэ бүхний цаана шударга шүүх. Үндсэн хуулийн 14.2 зүйлд заасны дагуу үзэл бодол, эвлэлдэн нэгдсэн намаар нь ялгаварлан гадуурхаад байна. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны шүүх хурал болсон.
Гэтэл яг одоо нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны хурал болж байна. Энэ асуудлыг нээлттэй явуулж өгөөч гэхээр өчигдөр 17.00 цагт хүсэлт өгсөн. Тийм учраас шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдэг хариуг өгсөн. Уг нь журамд хүсэлтийг нэг хоногийн өмнө өгнө гэж заасан байдаг. Яагаад шүүх хурлыг процессыг ил тод явуулж болдоггүй юм бэ. Шүүгчид нь улс төрийн захиалгаар ажиллаж байна. Үүний цаана шүүгдэж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ бүхний зохион байгуулагч нь МАН. Одоо газрын сонсгол хийх юм гэнэ. Газартай холбоотой асуудлыг гаргаж тавих гэнэ. Өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсгол хийсэн ч нэг нөхөрт бага хэмжээний ял өгч, торгууль авдаг. Шүүх байгууллагын бодлого ялгавартай байгаад байна. Бид энэ асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан. Тусгай шинжээчид асуудлыг шинжилж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх баригч намыхан үлдсэн гурван сарын хугацаанд шударгаар өрсөлдье гэдгийг онцлов.
Н.Отгон
Сэтгэгдэл13
МАН-ын бүдүүн данжаадуудын өөрсдийнх нь бөгсийг АН дорго шиг ухаад идсэн уусныг нь гаргаад өгөөчээ. Дэмий балай юм хуцалдаад байхаар..МАН-ынхны бөгсийг ухахгүй гэж амлаад мөнгө авчихсан уу? АН-ынхаан..
АН МАН-тай бие биенийхээ бөгсийг ухахгүй гэж тохиролцож хөлс шан авсан байна.Үхсэн элийний чинь шударгаар өрсөлдөх..
АН-ыхан та нар засаглах үедээ дандаа хулгай луйвар хийж эдийн засагаа самарч байсанаас сэргээж байсан түүхгүй
зайлаа өөрсдөө хэнээ өвчин туссан балай шахуу юмнууд байж
Bat- erdene geh 1 t1 buh l yavj baigaa haragdsan daa busad ni yalgaagui bugd ichih bulchirhagui humuus
Bat- erdene geh 1 t1 buh l yavj baigaa haragdsan daa busad ni yalgaagui bugd ichih bulchirhagui humuus
Bat- erdene geh 1 t1 buh l yavj baigaa haragdsan daa busad ni yalgaagui bugd ichih bulchirhagui humuus
Soliotoi tengerin gajig yum yaria shaagad. Manaih shig buurai uls naadhig chn buuruuna gj bhgui. Nuurse tulne hulemjin hiige gargana gargahaas ch uur arga bhgui.
ymarvaa hural haalttai bolno gedeg n huvilaadanii shinj ene AN.s ehtei zuil , harin end Tuvdendorj gej mudak ym yriad zogsch bgaa n AN .g muuhai haragduulj bndaa ! ene t1 .g zailuulah heregtei , ymarch chadvargui busdiin nuluund yvdag odoo bolnoo !
Хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг Данх гээд МАН-ын тэнэгүүд эхэлнэ шдэ
Хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг Данх гээд МАН-ын тэнэгүүд эхэлнэ шдэ
Хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг Данх гээд МАН-ын тэнэгүүд эхэлнэ шдэ
gahai shig targalsan pizda..Gulug tsarailsan balainuud ergeed yu shinshileed garaad irev ee..