УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Уг сонгууль дараах гурван онцлогтой.
Үүнд:
Нэгдүгээрт, Бид түүхэндээ анх удаа УИХ-ын 126 гишүүн сонгоно.
Хоёрдугаарт, Түүхэндээ хоёр дахь удаагаа холимог системээр сонгууль зохион байгуулна. УИХ-ын 2012 оны сонгууль яг ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байсан.
Гуравдугаарт, Мөн түүхэндээ анх удаа УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл өрсөлдөөний дүрэм тодорхой болжээ. Энэ тохиолдолд хэнд давуу байдал байна вэ? Ер нь УИХ-ын 2024 оны сонгуульд аль нам, эвсэл ялалт байгуулах магадлал өндөр вэ? гэсэн асуултанд хариулт өгч, дүн шинжилгээ хийх боломжтой болсон гэсэн үг.
Гэхдээ энэ асуултанд хариулахын өмнө түүх сөхөх хэрэгтэй. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд БНМАУ-ын Үндсэн хуулинд байсан: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист, ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн." гэсэн заалтыг авч хаясан.
Гэвч тус намыг хааж, тарааж, хориглоогүйгээр үл барам хатуу гишүүнчлэл бүхий, улс орны засаг захиргааны нэгж бүрт салбартай, Зөвлөлт маягийн нүсэр том бүтцийг яг тэр чигээр нь үлдээсэн юм. Ингэснээр улс төрийн намуудын гарааны тэгш өрсөлдөөн огт болоогүй, болох ч боломж үгүй болсон билээ. Мөнгө гэх капитилист нийгмийн “ид шид”-тэй хөдөлгүүрийн үр дүнд Монгол Ардын Намын уг нүсэр бүтэц өдгөө улам хүчтэй, улам бат бэх болжээ. Товчхондоо бол УИХ-ын аливаа сонгуульд сонгогчдын 27-30 хувь нь ямар ч эргэлзээгүй МАН-ын төлөө саналаа өгөх бөгөөд чухам энэ нь л мөнөөх бүтцийн хийх ёстой хамгийн гол үүрэг нь юм. Эдгээр МАН-ыг хатуу дэмжигчдийн дийлэнх нь 2000-аад оны дунд үе хүртэл социалист нийгмийнхээ сайн сайхныг санагалзсан ахмад настнууд байсан бөгөөд явцын дунд асар их санхүүжилтээр тэжээгддэг сүлжээ болон хувирчээ. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн үр дүнг жишээ болгон авч үзье. МАН УИХ-ын 2016 оны, УИХ-ын 2020 оны сонгуулиар 62, 65 суудал авч үнэмлэхүй олонхи болсон. Ингэхдээ 2016 онд 45.2, 2020 онд 44.9 хувь буюу нийт бүү хэл сонгуульд оролцсон сонгогчдын талынх нь саналыг ч авч чадаагүй.
Мэдээж уг үр дүнд санал гээгддэг мажоритар системийн онцлог нөлөөлсөн ч хамгийн гол нь хатуу дэмжлэгээ багцалж чадсан явдал шийдвэрлэх ач холбогдолтой байв. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө МАН сонгуулийн тойргийг томсгох шийдвэр гаргасан юм. Энэ нь өөрийнхөө авдаг мөнөөх багц саналынхаа үнэ цэнийг өсгөх зорилготой байлаа.
Жишээлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэг гурван мандаттай нэг тойрог байв. МАН-ын гурван нэр дэвшигч ямар ч эргэлзээгүйгээр намынхаа багц санал буюу 30-35 хувийн саналыг авна. Харин түүнээс бусад бүх нам, эвсэл, бие даагчид ердөө л санал хуваагчид болж хувирдаг. 2020 оны сонгуульд гэхэд л МАН, АН-аас гадна МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”, “Шинэ” эвсэл, ХҮН, ЗЁН, МСДН-ын “Зөв хүн Электорат” эвсэл, Т.Ганболд тэргүүтэй бие даагчдын нэгдсэн хөдөлгөөн гээд улс төрийн дөрвөн том хүчин оролцсон. Эдгээр дөрвөн блок улсын хэмжээнд тус бүрдээ 200-300 мянга орчим санал авсан бөгөөд хамгийн хорлонтой нь бүгд л тухайн тойргийнхоо мандатын тоонд тулгаж, нэр дэвшүүлжээ. Заавал АН-ыг ч юм уу? ШИНЭ эвслийг ялуулна, та нар сонгуульд битгий оролц гэх нь утгагүй. Тэгэхдээ улс төрийн хүчин биелэх боломжтой тодорхой зорилт дэвшүүлж, түүнийхээ төлөө сонгуульд оролцох ёстой. Уг онолоор бол эдгээр дөрвөн хүчин хоорондоо тохиролцож, ялах магадлалтай нэр дэвшигчдийнхээ тойргийг зөрүүлж дэвшүүлэх гэх мэт тодорхой зөвшилцөлд хүрвэл амжилт гаргах магадлал нь ихсэх нь зүй. Гэвч харамсалтай нь тэд ердөө санал хуваахын төлөө мэт л сонгуульд оролцож, МАН-ын ялалтыг бататгадаг. Мөнөөх Сүхбаатар дүүрэгт гэхэд л ялалт байгуулсан МАН-ын Ц.Мөнхцэцэг, түүний дараа орж, ялагдсан АН-ын Р.Амаржаргал нарын саналын зөрүү 5000 орчим. Тэгвэл эдгээр санал хуваагчид дунд нэгэн эвслээс нэр дэвшсэн, АН-ын угшилтай эмэгтэй бий бөгөөд түүний авсан санал мөн л 5000 орчим байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл зөвхөн тэр эмэгтэй нэр дэвшээгүй байсан бол л Р.Амаржаргал Ц.Мөнхцэцэгийг ялах магадлалтай байсан гэсэн үг. Гэтэл тухайн тойрог дахь АН-ын нэр дэвшигчдэд нийт дөрвөн блокоос нэр дэвшсэн 12 санал хуваагч оногдож байсан юм. Чингисхаан гэх лайвчин залуу, Дэлхийн Монгол Нам энэ тэр гэсэн 10-аад жижиг нам, бусад бие даагчдыг эс тооцоод шүү дээ...
УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж явуулахаар болсон. Уг саналыг гаргасан эрх баригчид: “Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих зорилгоор” хэмээн тайлбарласан билээ. Мэдээж энэ бол зөөлхөн хэлэхэд гэнэн яриа. Сонгуулийн тойрог ямар хэлбэрээр зохион байгуулагдахаас хөгжил хамаардаг гэдэгт итгэх гээд үзье л дээ. Тэгвэл яагаад дийлэнхдээ жижиг мажоритар хэлбэрээр сонгууль явагдсан байхад хөдөө орон нутаг эзгүйрч, жилд л нэг аймаг татан буугдсантай тэнцэхүйц иргэд Улаанбаатар хотыг зорьж байгаа юм бэ? Орон нутаг хөгжөөд, ажлын байр, амьжиргааны чанар дээшлэх ёстой юм биш үү? Тэгвэл энэ шийдлийн ард юу байна вэ?
Шулуухан хэлэхэд МАН 2020 оны сонгуулийн аргаа бүр давуулан хийх гэж байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулснаар бие биенийхээ саналыг хуваагчдын тоо 2-3 дахин өсөж, нэг тойрогт гэхэд л 24-36 болж үржинэ гэсэн үг. Бүсчилсэн тойргийн нэг онцлог нь өөр өөр аймгуудыг нийлүүлсэн байгаа. Ингэснээр нам, эвсэл, бие даагчид гэхээс гадна аймаг аймгаараа мөн л санал хуваагдана. Жишээлбэл Архангайнхан Баянхонгорын нэр дэвшигчид, Өвөрхангайхан Архангайн нэр дэвшигчид саналаа өгөх магадлал эрс багасна. Өөрөөр хэлбэл санал байж болох бүх хэлбэрээр задарна, хуваагдана. Гагцхүү МАН-ын мөнөөх хатуу багцлагдсан сонгогчид намынхаа нэр дэвшигчдэд ямар ч эргэлзээгүй саналаа өгч таарна. Энэ тохиолдолд яаж ч бодоод УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялах магадлал л хамгийн өндөр байна.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Сэтгэгдэл36
МАНАН бүлэглэлийг дахин төрд гаргавал арчаагүй хүлцэнгүй монголчууд өөрсдөдөө гомдоорой
ОЮУН-ЭРДЭНЭ ХААНА БАЙНА ТЭНД САНАЛАА ӨГНӨ ДӨӨ, АРД ТҮМЭН МЭРГЭН ШҮҮ, НЭГЭНТ ЭХЛҮҮЛСЭН АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭНЭ, НӨГӨӨ ХУЛГАЙЧИД Ч СОНГУУЛЬД ГОРЬДООД Л ЭРГЭЖ ГАРЧ ИРЖ ШАРХАА НӨХӨХ ГЭЭД ХЭЛ АМАА ДОЛООГООД Л БАЙЖ БАЙГАА
МАНАН бүлэглэлийн АН нь дотроо алалцаад,МАН нь түүнийг хуулийн хүрээнд хөөрхөн дөнгөөд,даргыг нь батлана,батлахгүй гэх мэтээр замаасаа зайлуулж чадсан,одоо АНыхан баярцогт мэтээ даргаар тавихаар яг санал авч харагдаач,залуус сонго-уйлд оролцохгүй амралт зугаалганд явах боломжоор зориуд хангасан өдөр зарласан тул манын фенүүд саналаа хэн өгч,хэн ялах нь тодорхой шүү дээ
Shaagaal, AH yalna za
АН гэж байхгүй
Монгол төрийн хоёр багана гэгддэг МАН, АН ын аль нэг нь олонх болно энэ нь ч дээр. Тэнэг л биш бол цүнхний гэгдэх ахан дүүс найз нөхдийн намд санал өгөх хүн ховор байх өө. Харин энэ хоёр нам хулгайч луйварчидаасаа бүрэн салж цэвэр нэр дэвшигчийг сойвол амжилтад хүрнэ
Ээ бурхан, энэ удаад МАН ялах хэрэгтэй бна хэрэв АН ялвал енее гайхал Женко гарч ирээ д Монгол Улсыг Путин-Гитлерт хямдхаан зар чина шуу даа !
Монгол төрийн хоёр багана гэгддэг МАН, АН ын аль нэг нь олонх болно энэ нь ч дээр. Тэнэг л биш бол цүнхний гэгдэх ахан дүүс найз нөхдийн намд санал өгөх хүн ховор байх өө. Харин энэ хоёр нам хулгайч луйварчидаасаа бүрэн салж цэвэр нэр дэвшигчийг сойвол амжилтад хүрнэ
содбаатар энхбаяр гээч эд нар ЖДҮ хулгайлсан хулгайчид дахин хулгай хийхээр зэхэж байна
Монгол төрийн хоёр багана гэгддэг МАН, АН ын аль нэг нь олонх болно энэ нь ч дээр. Тэнэг л биш бол цүнхний гэгдэх ахан дүүс найз нөхдийн намд санал өгөх хүн ховор байх өө. Харин энэ хоёр нам хулгайч луйварчидаасаа бүрэн салж цэвэр нэр дэвшигчийг сойвол амжилтад хүрнэ
Нэг ч ХУЛГАЙЧИД санал өгөхгүй байж чадвал нэг учир ургаж болох юм , өөрөөр ч манай МАН - г барахгүй дээ , танар ... Ж нь , " жагсаалтад " - аа ядаж нэг ХУЛГАЙЧ оруулсан нам - г дугуйлахгүй байх г . м ... Ж нь , ЖДУч Я. Содгэрэл , Ж . Энхбаяр , Казиноч Тогтохсүрэн г м ...
ялахгүй ээ. ард түмний дунд нэр хүнд муутай бна
ялахгүй ээ. ард түмний дунд нэр хүнд муутай бна
Ганц нэг жижиг сажиг зүйлийг эс тооцвол маш сайн анализ болжээ. Чамд амжилт хүсье... Судлаач Х.Д.Ганхуяг.
Санал хуваагчид их бнаа
Ямар нам ялах нь сонгогчдын сэтгэлгээнээс шалтгаална. Өөрөөр хэлбэл соён гэгээрсэн нийгмийн олонхи сонгуулийн хувь заяг шийдвэрлэх болно.

СОНГОГЧДЫН ТООНЫ ҮЗҮҮЛЭЛТ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХГҮЙ. СОЁН ГЭГЭЭРСЭН СЭТГЭЛГЭЭТЭЙ СОНГОГЧИД ГОЛ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ.
Одоогийн УИХ-аас нэр дэвшсэн МАН-ын хүнд л саналаа өгөхгүй байвал МАН-ыг сая ялж чадна. Өөр гарц байхгүй, ард түмэн саналаа, хүчээ нэгтгээд нэг үзээч хө.
Одоогийн УИХ-аас нэр дэвшсэн МАН-ын хүнд л саналаа өгөхгүй байвал МАН-ыг сая ялж чадна. Өөр гарц байхгүй, ард түмэн саналаа, хүчээ нэгтгээд нэг үзээч хө.
АН-д энэ удаа өгөөд үзэх хэрэгтэй
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Санал гээгдэнэ
Хичнээн гүтгэн гүжирдэж, гутаан доромжилсон ч МАН-аас өөр тулхтай улс төрийн хүчин байхгүй. Л.Гүндалай, С.Ганбаатар, Ж.Батзандан мэтийн нам дамжсан этгээдүүд сайхан нэртэй нам, эвсэл байгуулаад худал үнэн их ярьсан боловч амжилт олсонгүй. 2024 онд Номтойбаярын эвсэл гарч ирээд л ................................

Ene jil Nomtiin evseld ugnuu, Nomt min uls ornoo irgedee uud n tataad haruulaad ug ene luuvarchdad
Ene jil Nomtiin evseld ugnuu, Nomt min uls ornoo irgedee uud n tataad haruulaad ug ene luuvarchdad
Номтайшир, Нямтайбаяр бас л луйварчингууд.
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Үгүй ш дээ гэмт бүлэглэл ялахгүй, Монголчууд ялалт байгуулж улс орноо аварна.
Үгүй ш дээ гэмт бүлэглэл ялахгүй, Монголчууд ялалт байгуулж улс орноо аварна.