sonin.mn

2-р сарын 20-ны өдөр АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан Газын асуудлаарх тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор мөн өдөр Америкийн интернет хэрэглэгчид сэтгэгдлээ бичиж, дургүйцлээ илэрхийлцгээж байна. Тодруулбал: “Улс орон мань түүхийн буруу талд зогсож байгаад Америкийн иргэн болсны хувьд би маш сэтгэл хангалуун бус байна”, “Улс орныхоо одоогийн байдалд би ичиж байна" гэх мэтээр...

Уг төслийг Арабын орнуудын нэрийн өмнөөс Алжир улс дэвшүүлсэн юм. Төсөл нь Газад нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг үтэр түргэн суллаж, хүмүүнлэгийн тусламжийн эд бараа нэвтрүүлэх боломжийг ханган, албаар нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэх зэрэг гол агуулгатай. Энэ нь Аюулгүйн зөвлөлийн нийтлэг ойлголт бөгөөд гал зогсоож дайныг эцэслүүлэхийг хүссэн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл юм. Гэтэл АНУ хориг тавих эрхээ ахиад л ашиглажээ.


АНУ яагаад ганцаараа татгалзах санал өгсөн бэ?АНУ өөрсдөө: “Одоогоор яг явагдаж буй Палестин-Израилын хоёр талын барьцаалагдсан хүмүүсийн асуудлаарх хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө” гэх шалтаг хэлжээ. Энэ бол ямар ч үндэслэлгүй шалтаг гэдгийг шинжээчид дүгнэж буй. Яагаад гэвэл тогтоолын төслийг дэмжигчид дунд Иордан, Египет зэрэг Палестин-Израилын мөргөлдөөнийг эвлэрүүлэх зуучлагчид бий. Хэрэв төсөл батлагдвал яриа хэлэлцээний уур амьсгал бүрдүүлэхэд тустай бөгөөд гал зогсоож дайныг эцэслүүлэхэд чухал боломж бий болох байсан. Үүний зэрэгцээ тогтоолын төсөлд Израил Газын бүс дэх цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан нь эвлэрэхийг ятгасан зуучлагч талуудыг амжилтад хүргэн, Палестин- Израил аль болох хурдан “барьцааны хүмүүсээ солилцох” боломжтой болох юм.

Иймд АНУ-ын хоригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд дургүйцэн, сэтгэл ханамжгүй буйгаа илэрхийлж байна. 


Яг үнэнийг хэлбэл хоригийн санал ашиглах талаар АНУ ихээхэн туршлагатай.


2023 оны аравдугаар сард Палестин-Израилын энэ удаагийн мөргөлдөөн үүссэнээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг асуудлаар 8 удаа санал оруулсан ч хоёрхон тогтоол баталж чаджээ. Энэ үйл явцад Газын бүсэд гэмгүй номхон иргэдийн амь нас хохирч буйг АНУ үл ойшоон, хоригийн эрхээ олон удаа ашиглаж, Аюулгүйн зөвлөлд үйл ажиллагаа явуулах хамгийн том саад тотгор болж байна.


Татгалзах санал оруулсан шалтгаас нь харахад АНУ ерөөсөө Палестин -Израилын асуудлаарх шударга зохицуулагч, зуучлагч байгаагүй, харин нэг талыг нь өмөөрөгч хэвээрээ байна. Шинжээчид дүгнэхдээ, "АНУ-ын дотоодын шалтгаан ч үүнд нөлөөлж байна. Еврейчүүд нь АНУ-ын хамгийн их цөөнх үндэстний нэг бөгөөд АНУ-ын сонгуулийн цаадах гол “мөнгөний эзэд”. Түүнчлэн НҮБ-ын тогтоолын төсөлд хориг тавихаар дамжуулан, АНУ дайны талбарт Израилд орон зай, цаг хугацаа олж өгөхийг оролдож байна. Мөн Палестин- Израилын асуудлаар НҮБ “Олны анхаарлыг АНУ-аас илүү татах ”-ыг хүсэхгүй байгааг харууллаа гэжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ мөн"Израилийг цэргийн үйл ажиллагаагаа түр зогсоохыг шаардсан” агуулгатай шинэ тогтоолын төсөл бэлтгэж байна. 

Энэ удаагийн Палестин -Израилын мөргөлдөөний гол шалтгаан нь Палестины бие даан тусгаар тогтносон улс байгуулах эрхийг АНУ, Израил ойшоож авч үзээгүйд оршино. 

Палестин Израилд гал зогсоох тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьж, Израилд цэргийн тусламж үзүүлсээр байгаа тул мөргөлдөөнийг хурцатгаж буй төдийгүй өөрсдөө Ойрх Дорнодын хямралын нөхцөл байдлын хамгийн том оролцогч болж байна. Хэрэв энэ мэтээр хядлагыг дэвэргэсээр байвал Газын дайны гал бүс нутгийг залгисан гамшиг болж магадгүй. Аюулгүйн зөвлөл цаашид шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. АНУ-ын хориг Газын дайны галыг унтраахад саад тотгор болох ёсгүй.


Наянтайн Далантай