Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудал Монголын улс төр, эдийн засгийн хүрээнд хорь гаруй жил яригдсан томоохон төсөл байсаар ирсэн. Олон Засгийн газар дамжин хэлэлцэгдэж, олон удаагийн маргаан, эргэлзээний дунд гацаж ирсэн энэ төсөл 2025 онд бодитоор хөдөлж эхэлсэн нь чухал үйл явдал болсон.
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, мөн оны тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийсэн нь олон жил яригдсан санааг бодит ажил болгох эхлэл болсон юм.
Үнэндээ энэ асуудал анх 2004 оноос хойш хэлэлцэгдэж эхэлсэн. Гэвч улс төрийн үл ойлголцол, харилцан хардлага, янз бүрийн суртал ухуулгын нөлөөгөөр төслийн хэрэгжилт удаа дараа хойшлогдож ирсэн. Тэр дундаа “нарийн царигтай төмөр зам тавьбал Хятадын танк орж ирнэ” гэх мэт хэт туйлширсан яриа хүртэл олон нийтийн дунд тараагдаж, бодлогын томоохон төслийг зогсоох шалтгаан болж байсан нь өнөөдөр эргэн харахад цаг үеийн сэтгэлзүйн хэтрэл байсныг харуулдаг.
Ийм олон саад бэрхшээлийг давж байж Монгол, Хятадын талууд эцэст нь Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох тохиролцоонд хүрсэн. Үүнийг олон нийт “Харбины гэрээ” хэмээн нэрлэж эхэлсэн. Энэ гэрээ бол зүгээр нэг дэд бүтцийн асуудал биш, Монголын экспортын гол гарцын хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой шийдвэр юм.
Гэвч сүүлийн үед дотоодын улс төрийн өрсөлдөөн ширүүсэхтэй зэрэгцэн энэ асуудлыг дахин улс төржүүлэх оролдлого гарч эхэлсэн. “Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын гэрээ буруу болсон”, “Харбины гэрээ алдаатай” гэх мэт шүүмжлэл зарим улс төрчдийн зүгээс гарч байна.
Улс төрийн өрсөлдөөнд шүүмжлэл, маргаан байх нь хэвийн үзэгдэл. Тухайн үед энэ асуудлыг тодорхой улс төрчдийг шүүмжлэх сэдэв болгон ашигласан байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч улс төрийн маргаан бодлогын том төслүүдийг гацаах хэмжээнд хүрэх ёсгүй.
Учир нь энэ төмөр зам ашиглалтад орсноор Монголын нүүрсний экспортын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрсийг ихэвчлэн автотээврээр гаргаж байгаа нь өртөг өндөр, логистикийн ачаалал ихтэй, байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй хэвээр байна. Харин төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурч, хил нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, экспортын хэмжээ өсөх боломж нээгдэнэ.
Энэ нь зөвхөн уул уурхайн компаниудын ашиг сонирхол биш. Экспорт нэмэгдэх тусам улсын валютын орлого өсөж, төсвийн орлого нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ бол нэг нам, нэг улстөрчийн асуудал биш, Монгол Улсын эдийн засгийн нийтлэг ашиг сонирхлын асуудал юм.
Тиймээс олон жил дуншиж, маргалдаж байж эхэлсэн энэ хил холболтын төслийг дахин улс төрийн маргаанд живүүлэх шаардлага байхгүй. Алдаа дутагдал байвал хэлэлцэж болно, хяналт тавьж болно. Харин төслийг бүхэлд нь үгүйсгэж, гацаах оролдлого нь бодлогын хувьд ч, эдийн засгийн хувьд ч Монголд ашигтай шийдэл биш.
Эцсийн дүндээ Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр зам саадгүй баригдаж дуусах нь хэнд хамгийн их ашигтай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь тодорхой — хамгийн их ашиг хүртэх тал нь Монгол Улс өөрөө.
Иймээс “Харбины гэрээ”-г улс төрийн маргааны сэдэв болгох бус, Монголын хөгжлийн бодит бүтээн байгуулалт болгож дуусгах нь өнөөдрийн хамгийн зөв сонголт юм.
Б.Баяр
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл8
Нэг муу жижиг төмөр замыг тавьж чадахгүй 20 жил болж бөйна ! дахиад 10 жил болно ! Эсвэл Хятад улс 28 онд Монголд цэргээ оруулж эзэлсэний дараа энэ замыг 7 хонргт л багтаагаад тавих байх ! тэрийг л хүлээхээс өөр арга алга !
10 гамин цэрэг Бээжингээс орж ирээд малгайгаа шидэхэд мантуу сармагчин Хүрэлсүх, гахай хоншоорт Занданшатар нар чацга баасандаа холилдон гадаад руу нуусан хөрөнгө рүүгээ зугатацгаах болно. Хятад цэрэг орж ирэх нь тэдний хувьд сайхан завшаан болох болно.
чи юу бичээд бн аа? мэдрэлээ үзүүлээчээ.
Нүүрсний машин явуулдаг гишүүд олон байгаа болохоор төмөр замыг аль болох гацаахыг бодно биздээ. Тэд юу гэж тийм амархан мөнгөний эх үүсвэрээсээ салахыг хүсэх билээ
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
зөв сонголт хийсэн. 1990 оноос өмнө ямар ч сонголтгүй нийгэм байлаа.
Харвингийн гэрээг биелүүлэх нь зөв ! Харин нүүрсний үнийн хувьд Хятад 5 хувийн хөнгөлөлт хүссэнийг хэн яах гэж 50 хувь хөнгөлж өгсөний г бол ярих хэрэгтэй шүү !!! Эзэн нь тодорхой, энэ бол ДАНХ !!!