sonin.mn

12-р сарын 25-нд Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь АНУ-д TikTok-ийн хамтарсан компани байгуулах гэж байгаа талаарх асуултад хариулахдаа, компаниуд Хятадын хууль тогтоомжийг даган мөрдөж, ашиг сонирхлоо тэнцвэржүүлсэн шийдлүүдэд хүрнэ гэж Хятадын засгийн газар найдаж байна гэжээ.




Мөн өдрийн Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сурвалжлагч : "TikTok АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд гурван хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, TikTok АНУ-ын шинэ хамтарсан компани байгуулахаар байгаа хэмээх мэдээлэл авлаа. Энэ талаар та тайлбарлах уу" гэж асуув. Хэ Юнчянь үүнтэй холбоотойгоор дээрх хариултыг өгсөн юм.


Хэ Юнчянь үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад, АНУ-ын удирдагчдын утсаар ярьсан чухал тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд хоёр талын эдийн засаг, худалдааны баг өмнө нь харилцан хүндэтгэж, тэгш зөвлөлдөх үндсэн дээр хамтын ажиллагаагаар дамжуулан TikTok зэрэг асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх үндсэн хүрээний тохиролцоонд хүрсэн. АНУ нь Хятадтай ойртон урагшилж, хамтран ажиллаж, холбогдох амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлж, Хятадын компаниудын АНУ дахь тогтвортой үйл ажиллагаанд шударга, нээлттэй, ил тод, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлэн өгч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны тогтвортой, эрүүл, үргэлжилсэн хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэжээ.