sonin.mn

12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.


Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь АНУ-ын тайлан дахь Хятад улстай холбоотой агуулгын талаар тайлбар хийхдээ: "Энд дурьдсан АНУ-ын дотоод тайлан гэгч зүйлийг мэдэхгүй байна, АНУ-ын иймэрхүү цуурхал дуулиан нь түүний зуршсан заль мэх бөгөөд өөрөө цөмийн зэвсгээ хурдацтай шинэчлэх, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг алдагдуулах ажиллагаа явуулахдаа шалтаг хайх зорилготой учраас үүнийг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой мэдэж байх ёстой.


АНУ нь цөмийн зэвсгийн хамгийн том агуулахтай цөмийн том гүрний хувьд, цөмийн зэвсгээс ангижрах онцгой бөгөөд тэргүүлэх үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж, цөмийн зэвсгээ цаашид үлэмж хэмжээгээр хорогдуулж, цөмийн зэвсэгтэй бусад улс орнууд цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад нэгдэхэд нөхцөл бүрдүүлж өгөх нь нэн тулгамдасан үүрэг юм.


Хятадын Засгийн газар саяхан "Шинэ эриний Хятад улсын зэвсгийн хяналт, зэвсэг хураах, түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай цагаан ном" гаргаж, Хятад Улсын цөмийн бодлого, зэвсгийн хяналтын байр суурийг бүрэн тодорхойлсон. Хятад улс цөмийн зэвсгийг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлогыг тууштай журамлаж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг баримталж, цөмийн хүчийг үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгаж, аливаа улс оронтой цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалздаг. Хятадын тал Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээг хянан хэлэлцэх үйл явц болон цөмийн зэвсэгтэй таван улсын механизмын уулзалтад идэвхтэй оролцож, цөмийн зэвсгийг хянах асуудлаар бүх талуудтай яриа хэлцэл өрнүүлж байна" гэжээ.


Г.Бямба