2025 оны 1–11 дүгээр сард улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 61,207 шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.9 хувиар өссөн байна. Энэ хугацаанд бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалт 693.18 тэрбум юань болж, 7.5 хувиар буурчээ. Харин 11 дүгээр сард бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалт 26.1 хувиар өссөн байна.
Салбараар нь авч үзвэл, үйлдвэрлэлийн салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 171.72 тэрбум юань, үйлчилгээний салбарт 506.29 тэрбум юаньд хүрчээ. Мөн өндөр технологийн салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 221.26 тэрбум юань болсон байна. Үүнээс цахим худалдааны үйлчилгээ 127 хувиар, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 46.5 хувиар, агаар, сансрын техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 41.9 хувиар тус тус өсжээ.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд, Швейцарь, АНЭУ, Их Британи улсаас Хятад руу хийсэн бодит хөрөнгө оруулалт 67 хувь, 47.6 хувь, 19.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. (Чөлөөт боомтоор дамжуулсан хөрөнгө оруулалтын мэдээллийг багтаасан.)
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл0