Орон нутгийн цагаар 20-ны өдөр ДХБ нь “Дэлхийн худалдааны тайлан 2025"-ыг нийтэлжээ. Дэмжих бодлого оновчтой хэрэгжсэн нөхцөлд хиймэл оюун ухаан нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, худалдааны зардлыг бууруулаад, 2040 он гэхэд хил дамнасан барааны болон үйлчилгээний худалдааны хэмжээг 34%-37% нэмэгдүүлж, дэлхийн ДНБ 12%-13% өсөх бололцоотой хэмээн уг тайланд тэмдэглэжээ.
Дижитал дэд бүтцийн зөрүүг нөхөх, ур чадварын сургалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ нээлттэй, урьдчилан таамаглах боломжтой худалдааны орчныг хадгалах, илүү хүртээмжтэй өсөлтийг хангах шаардлагатай байгааг тайланд онцолжээ.
ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо Ивеала хэлэхдээ, худалдаа нь хиймэл оюун ухааныг "бүх эдийн засгийн цогцуудад ашиг тустай" болгоход чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэжээ.
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл0