Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Шанхай хотын талаар хэлэхдээ, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төв байгуулах түүхэн үүргийг хүлээж байгаа тул боломжийг ашиглан, үндэсний стратегиудад үйлчилж, шинжлэх ухаан, технологийн инновацийн эх үүсвэр, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэлийн тэргүүлэгчийн үүргээ тасралтгүй сайжруулж, дэлхийд нөлөө бүхий шинжлэх ухаан, технологийн инновацийн төв болохоор хурдацтай хөгжих ёстой гэжээ.
Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Шанхай хот шинжлэх ухаан, технологийн инновацийн чиглэлээр идэвхтэй тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн инновацийн хүчин чадлыг тасралтгүй сайжруулахад түлхэц болж байна.
2014 оны тавдугаар сард Ши Жиньпин дарга Шанхай хотыг "дэлхийд нөлөө бүхий шинжлэх ухаан, технологийн инновацийн төв болох замналаа хурдасгах ёстой" хэмээн шинэ шаардлага тавьсан бөгөөд 2018 онд Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн цогц хөгжлийг үндэсний стратеги болгон өргөжүүлэхээр дурдсан юм. Ши Жиньпин дарга, "Шанхай болон Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс нутаг нь өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй, улс орны өндөр чанартай хөгжлийг дэмжих шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх ёстой" гэж тодорхой заажээ.
Энэ оны эхний хагаст улсын хэмжээнд олон улсын шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гурван өгүүлэл тутмын нэг нь Шанхайгаас гаралтай байна. Шанхайд 25 мянга гаруй өндөр технологийн аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд өдөрт дунджаар 320 шинэ технологийн компани байгуулагддаг. Шанхайн тэргүүлэх гурван салбар болох интеграл хэлхээ, биоанагаах ухаан, хиймэл оюун ухаан нь 800 мянга гаруй боловсон хүчнийг татаж байна.
Өнөөдөр Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн инновацийн түвшин үргэлжлэн өссөөр байна. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-ын 2025 оны Дэлхийн Инновацийн Индексээр Шанхай-Сүжөү хот шилдэг 100 инновацийн кластерын 6-р байранд орсон бол Ханжөү, Наньжин, Хэфэй хот нь тус тус 13, 15, 39-р байранд жагсжээ.
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл0