12-р сарын 22-нд Хятадын Худалдааны яам нь Европын Холбооноос гаралтай импортын сүү сүүн бүтээгдэхүүний нөхөн олговрын эсрэг шалгалтын тухай урьдчилсан дүгнэлтээ зарлав. ЕХ-ноос гаралтай импортын сүү сүүн бүтээгдэхүүн нөхөн олговортой учраас Хятад улсын дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний холбогдох үйлдвэрүүд бодит хохирол амссан, түүнчлэн нөхөн олговор болон бодит хохирол хоёрын хооронд учир шалтгааны холбоо оршиж байгааг мөрдөн шалгалтын албаныхан урьдчилсан байдлаар тогтоожээ.
“Нөхөн олговрын эсрэг тогтоол”-ын 29, 30 дугаар зүйлд заасны дагуу, ЕХ-ноос гаралтай импортын холбогдох сүү сүүн бүтээгдэхүүнд нөхөн олговрын эсрэг түр арга хэмжээг авахыг Хятадын Худалдааны яам Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комисст санал болгов. Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комисс нь Худалдааны яамны зөвлөмжийг үндэслэн, ЕХ-ноос гаралтай импортын холбогдох сүү сүүн бүтээгдэхүүнд нөхөн олговрын эсрэг түр арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл0