ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров, Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль нар утсаар ярилцаж, АНУ-ын хориг, бүслэлтэд Венесуэлийг дэмжихэд Москва бэлэн байгаагаа дахин нотлов гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд мэдээллээ.
Иван Хиль Telegram хуудсандаа бичихдээ, “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Венесуэлд бүслэлтийн эсрэг бүх талын хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, энэ хүрээнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн” гэжээ.
Ярилцлагын үеэр талууд Карибын бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, АНУ-ын түрэмгий үйлдэл, олон улсын эрх зүйн ноцтой зөрчлүүдийг онцлон ярилцжээ. Үүнд хөлөг онгоц руу халдах, шүүхийн шийдвэргүйгээр цаазлах, далайн дээрэм зэрэг үйлдлүүд багтсан бөгөөд Венесуэль улс эдгээр хариуцлагыг АНУ-д ногдуулж байгааг дурьдсан байна. Сергей Лавров хэлэлцээний үеэр ийм үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг сануулж, Венесуэлийн ард түмэнтэй тууштай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн, бүс нутгийн энх тайван болон олон улсын эрх зүйн зарчмыг хамгаалахад ОХУ дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулжээ.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: minval.az
Мягмар - 12 сарын 23,
2025

Сэтгэгдэл1
Нохой Замурагийн хүү халтар Мадурог Трамп балай жаахан дээрэлхэх гээд бөйгаа нь тун ёс зүйгүй үйлдэл юм ! Тэр Нүб бүб нь энэ дээр дуугарахгүй байгаа нь мөн ёс зүйгүй хэрэг юм ! Анусууд эрэг дээр нь бууж зүрхлэхгүй бөгөөд холоос тэнгисээс жаал сүржигнэж байгаад болих байх ! Мадура жаахан тэсэх хэрэгтэй ! Трамп удахгүй 9 дэхь дайныг зогсоочихлоо гэж балайрна !