12-р сарын 20-ны үдээс өмнө Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн захиргаа Алтан бадамлянхуа талбайд далбаа мандуулах ёслолын ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж, Макао БНХАУ-д эргэн нэгдсэний 26 жилийн ойгоо тэмдэглэв.
Мөн өдрийн өглөөний 08:00 цагт Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн албаны тусгай ангийн бүрэлдэхүүнээр бүрдсэн далбаа өргөх баг таван одтой улаан далбаа болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн далбааг өргөн Алтан бадамлянхуа талбайд алхан орсон бөгөөд төрийн далбаа болон онцгой бүсийн далбааг мандууллаа.
Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Цэнь Хаохүй, Макао дахь БНХАУ-ын Ардын төв засгийн газрын харилцах албаны дарга Жэн Шиньцүн зэрэг Макаод суугаа төвийн байгууллагуудын дарга нар, мөн онцгой бүсийн гол гол албан тушаалтнууд болон нийгмийн олон салбарын зүтгэлтнүүд уг ёслолд оролцсон байна.
Г.Бямба
Даваа - 12 сарын 22,
2025

Сэтгэгдэл6
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach ou
Япон улс цөмийн зэвсэг бүтээх бүрэн чадамжтай бөгөөд олон улсын харилцаа, аюулгүй байдлын шинжээчдийн дунд маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн юм. Тэднийг цөмийн зэвсэгтэй болоход нь зөвхөн технологийн бус, харин цэвэр улс төрийн шийдвэр л шаардлагатай. Таро Коно бол жирийн нэг парламентийн гишүүн биш. Тэр Либерал Ардчилсан Намынхаа хамгийн нэр нөлөө бүхий, ирээдүйн Ерөнхий сайд болох магадлалтай улс төрчдийн нэг. Тиймээс түүний үг маш их жинтэй. Таро Коногийн энэ мэдэгдэл нь Ерөнхий сайд Санае Такаичигийн мэдэгдэл, Хятад-Японы хурцадмал байдал, мөн Хойд Солонгосын тасралтгүй пуужингийн туршилтын дараа гарч байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь Хятад, Хойд Солонгост хаягласан маш тодорхой дохио юм. "Хэрэв та нар биднийг болон манай холбоотнуудыг (Тайвань) заналхийлсээр байвал, бид зүгээр нэг Өөрийгөө хамгаалах хүчээ бэхжүүлээд зогсохгүй, эцсийн арга хэмжээ болох цөмийн зэвсэгтэй болох сонголтыг ч авч үзэхэд бэлэн шүү."
Дэлхийн 2-р дайны төгсгөлд Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувьд Японы ард түмний дунд цөмийн зэвсгийн эсрэг үзэл маш хүчтэй байдаг. Гэхдээ нөгөө талаас, өсөн нэмэгдэж буй аюулын өмнө "АНУ-ын цөмийн шүхэрт" найдаад суух нь хангалттай юу гэсэн эргэлзээ ч мөн нэмэгдэж байгаа. Япон улс нь эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд олон арван цөмийн реактор ашигладаг. Тэд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулж, түүнээс нь плутонийг ялгаж авах бодлого баримталдаг. Албан ёсны мэдээллээр Япон улсад 45-47 тонн орчим цэвэршүүлсэн плутони хадгалагдаж байгаа. (Энэ тоо нь бага зэрэг хэлбэлздэг). Нагасакид хаясан "Fat Man" бөмбөгт ойролцоогоор 6.2 кг плутони ашигласан. Онолын хувьд, Японы энэ нөөц нь хэдэн мянган цөмийн бөмбөг хийхэд хангалттай. Түүхий эдийн асуудал тэдний хувьд аль хэдийн шийдэгдсэн. Цөмийн зэвсэг бүтээхэд маш өндөр түвшний шинжлэх ухаан, инженерчлэл шаардагддаг. Японд энэ бүхэн бий.
Сүүлийн үед хятадыг магтан суртчилдаг хятадад сургууль төгссөн инфлүүнсер хүмүүс олширч эхэллээ тухайлбал одмөндөр подкастыг санаачлагч хятадын имижийг эерэгээр магтан дуулдаг хүмүүс монголд олширсоор 2049 онд бнхау байгуулагдсны 100 жилийн ойгоор монгол улсыг элгэндээ тэврэх тохироог нь бүрдүүлээд байна уу даа хятадыг магтан суртчлагчид
Японы эрдэмтэд, инженерүүд цөмийн физикийн салбарт Дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэд олон арван жилийн турш цөмийн реактор ажиллуулж, удирдаж ирсэн асар их туршлагатай. Цөмийн цэнэгт хошууг бүтээхэд шаардлагатай нарийн механикийн эд анги, тэсрэлтийг удирдах өндөр хурдны электроник, компьютерчлэлийн технологи нь Японы аж үйлдвэрийн хамгийн хүчтэй тал. Тэд суперкомпьютер ашиглан, бодит туршилт хийлгүйгээр цөмийн тэсрэлтийг маш нарийвчлалтайгаар симуляци хийж, загварчлах бүрэн мэдлэг чадамжтай. Цөмийн бөмбөгтэй байх нь нэг хэрэг, түүнийгээ дайсны байнд хүргэж чадах нь огт өөр асуудал юм.
Японы сансрын агентлаг нь H-IIA, H-IIB, Epsilon зэрэг маш найдвартай, өндөр технологийн пуужингуудыг амжилттай хөөргөсөөр ирсэн. Эдгээр сансрын пуужингуудыг маш багахан өөрчлөлт хийгээд л тив алгасах баллистик пуужин болгон өөрчлөх боломжтой. Тэдний хийх ёстой зүйл бол хиймэл дагуулын оронд цөмийн цэнэгт хошууг нь байршуулах юм. Япончууд шумбагч онгоц, сөнөөгч онгоц, эсвэл далавчит пуужингаар цөмийн зэвсгийг хүргэх технологийг маш хурдан хугацаанд хөгжүүлж чадна. Тиймээс Япон улс цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай бүх түүхий эд, технологи, харвах системийг аль хэдийн эзэмшсэн. Тэд бол "сэрүүлгээ тохируулчихаад, унтаж буй" цөмийн гүрэн. Хэрэв тэдний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учрах жишээ нь, АНУ-ын хамгаалалт сулрах, Хятад Тайвань руу довтлох тэдний улс төрийн удирдлага шийдвэр гаргавал, тэд маш богино хугацаанд буюу 6 сараас 1 жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн гүрнүүдийн нэг болох бүрэн чадамжтай юм.