sonin.mn

12-р сарын 18-нд Хятадын төв радио телевизийн “2026 оны Хаврын баярын гала тоглолт”-ын бэлгэ тэмдгийг танилцууллаа. Хар хөх толботой дөрвөн хурдан морь хөгжилтэй, өхөөрдөм, эрч хүчтэй давхиж, гала тоглолтын "Аргамаг хүлгийн хурдаар, Алсыг туулах шандастай" сэдэвтэй төгс зохицосон байна. Бэлэг тэмдэгийн загвар нь Хятадын түүхийн адил бус цаг үеийн морины сонгодог зургуудаас санаа авч, урсдаг үүл, уулын үүлний хээ зэрэг эртний хээ угалзыг биедээ агуулж, түүхийн мөнхийн гоо үзэсгэлэн болон шинэ эриний эрч хүчтэй уур амьсгалаар дүүрэн байж, амжилт, гэрэл гэгээтэй ирээдүйн ерөөл бэлгэдэлийг илэрхийлсэн байна.