СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт зэвсгийг буцаан худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдлээ.
Түүний хэлснээр, сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй хамгийн том хэмжээний энэхүү хөтөлбөрийг галт зэвсгийн эргэлтийг зохицуулах тухай үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлж эхлэх ажээ.
“Засгийн газар уг хөтөлбөрийг бүс нутаг, мужуудтай хамтран 50:50 харьцаагаар санхүүжүүлэх бөгөөд галт зэвсгийг цуглуулах, иргэдэд төлбөр олгох бүх ажлыг бүс нутгууд шууд гүйцэтгэнэ” гэж тэрбээр мэдэгджээ. Цугларсан зэвсгийг устгах ажлыг Австралийн цагдаагийн газар гүйцэтгэнэ гэдгийг Э.Альбанезе мөн тодотгосон байна. Үүнээс өмнө мужууд, нутаг дэвсгэрүүдийн засгийн газрын тэргүүн нар галт зэвсгийн эргэлтийг зохицуулах тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ.
Үүний тулд бүс нутгийн эрх баригчдад галт зэвсгийн үндэсний бүртгэлийн газрыг яаралтай байгуулах, нэг хүн эзэмшиж болох галт зэвсгийн тоог хязгаарлах, зэвсэг эзэмшигчдэд хугацаагүй зөвшөөрөл олгохыг зогсоох, мөн зэвсэг эзэмших зөвшөөрөл авахад Австралийн иргэншилтэй байх шаардлагыг заавал тавих зэрэг ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. Эдгээр ажлыг Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Крис Миннс болон Баруун Австрали мужийн Ерөнхий сайд Рожер Кук нар гүйцэтгэх бол энэ үеэр Холбооны Улсын засгийн газар галт зэвсэг, түүний дотор 3D принтерээр хийсэн зэвсэг, тоног төхөөрөмж, сум хэрэгслийг импортлохтой холбоотой нэмэлт гаалийн хязгаарлалтууд нэвтрүүлж эхлэх юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 01 сарын 11,
2026

Сэтгэгдэл3
АНУ Австрали галт зэвсэг эзэмшиж худалдахыг маш хатуу хоригло.
Шуурхай зөв арга хэмжээ авч эхэлжээ.
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com