Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дууслаа.
Тус барилгыг буулгах ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн юм. Ингээд 115 өдрийн хугацаанд буюу гэрээнд заасан хугацаандаа багтан барилгыг буулгаж дууслаа.
Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэв. Барилга буулгалтаас нийт 9800 тонн хүнд хог бууж, 520 удаагийн рейсээр хог тээвэрлэжээ. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.

207 дугаар байрын оршин суугч “Бид гэр орондоо буцаж орохыг их хүсэж байна. Өнөөдрийг хүртэл биднийг орхиогүй нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд баярлалаа. Одоогоос хоёр жилийн өмнө бид орон гэргүй болсон. Төр 63 өрхийн 220 иргэнийг гудманд гаргалгүй түрээсийн асуудлыг шийдэж ирсэн. Ингээд байрыг маань буулгаад дахин барьж өгөх гэж байгаад их талархаж байна” гэлээ.







Ням - 01 сарын 11,
2026

Сэтгэгдэл12
Dear Mongols: Under the name of real estate financial scams are going on. Kleptocrats will screw everything. You will get nothing but chain of debts. Make positive changes. Sincerely Iron Leader the Great
Uder bur dergeduur ni yavah daa baharhaj bailaa Ta nar chadlaa, chadnaa Kinon deerees harj baisan zuiliig nudeer uzmeer AMJILT
бариулахгүй гэж байсан төв шуулангийн урьдах барилгыг бариулчихсан авилга хорооллыг бариулахгүй гээд бариулчихсан барьж өгнө гэж ард түмнийй хүмүүсийн хөрөнгө орулагчдын мөнгө аваад хэдэн жил болдог гранд маршалыг яах гэж байнаа
Барилга барихдаа ирээдүйн нэг өдөр буулгах цаг ирнэ гэж төлөвлөж баримаар юм байна ш дээ
жишээ нь орос монголын гуравдугаар сургуулийн хашааны гадна орсын ёоциализмын үеийн ирээдүйд буух угсармал таван давхрын зүүн хойт өнцөг дээр барьсан 12 давхар барилга үдээс хойшны нар халхалсан гээд таван удаа захиргааны шүүхээр шүүхээр ороод хойшлоод байна орос сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй сургах гэж байгаа хүүхдүүдтэй айл бүхэн тав зургаан зуун сая төгрөгөө бэлэн өгсөн айл эцэг эхчүүд НАЙМАН сараас хойш хүлээж хадгаламжийн зээлийн мөнгөөрөө хохирч байна монгол улсад ийм зуршил үүсээд удаж байгаа тул мөнгөө алдчих вий гэж айх юм орос ёургуулийг эргэсэн хорин таван давхруудыг бариад л байх юм нар салийг нь хаасаар л байх юм чингэс И МАРТЫН урд ширэнгэн ой шиг 25 давхар барьсаар л байх юм нэгч сургууль цэцэрлэг байхгүй л байх юм
Сайн байна шд тэндерт санал өгөхийг хүлээлгүй ингээд эртхэн эхэлсэн бол эрт дуусаад өдийд барьчих хугацаа өнгөрлөө. Одоо хурдан барьчихвал болж бн.
za chi muu gelegt dyt!!!!!!!!!!!!!!!!!!!!
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com
ene 63 erhiin 220 irgeniig gal golomtiig ni sergeej saihan oron syyzaar hyrdtai barij oryylbal sain asan daa,Mongolchyydiin bydyyleg teneg aldaatai baidalaas (ajilaas ni bolj)hymyys hohiroh albagyi ee!!!!Masin barij baigaa ta ch yalanguya tesreh delbereh zyiluudiig achij yabaa bol hediid herhen bolgoomjlol hyanalttai haa hyrehee saitar medej yabbal barab.Heneeggyi ter nyydelchdiin chag hygazaa ylirah tysam engerseer sine zyyntai tylgarch hyn amiin nyagtral hiigeed gai tyitger bolgoomjlol mas ikhe heregtei chagt ta bid nar amidarch aj terj baigaasan bilee"........................ter jolooch ynen gasilsan tolgoi doo???????????????????????
ЮУ НЬ Ч СҮРЖИН ЮМ БЭ ? САНСРЫН ХӨЛӨГ БҮТЭЭГЭЭД, ӨӨРӨӨ НИСЭЭД, ЭРГЭЭД ИРСЭН ЮМ ШИГ .
Бүх хариуцлагыг Дашваанжилгаз үүрэх ёстой. Замын дүрмээр бол баруун гар үйлчилдэг. Тэр жипийг явуулаад дараа нь эргэх ёстой. Хайран хоёр залуу.!!!!
Дэлбэрэлтэнд өртсөн хайран сайхан хоёр монгол залуухан хүүхдүүд онцгойд ажилладаг. Энэ барилга нурнуу байна уу падлийгүй. Хайран хоёр монгол залуучуудын амь насыг яагаад хэн ч бичихгүй байна?!! Тэр муу байшинг дэлбэлсэн ч дэлбэлээгүй ялгаагүй юм бишүү. Монгол хүний амь нас Атар талхны үнээс доогуур орж!!!!