12 дугаар сарын 17-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргаллаа.
Сэтгүүлч: Тайландын арми Камбожтой мөргөлдөөн болж буй бүсэд Камбожийн цэргийн байрлалаас Хятадад үйлдвэрлэсэн танк эсэргүүцэх удирдлагатай пуужин зэрэг зэвсэг, техник олзолсон гэх мэдээлэлд Хятадын тал ямар байр суурьтай байгааг асуув.
Гүө Жякүнь тодорхой асуудлын талаар холбогдох Хятадын эрх бүхий байгууллагаас тодруулахыг зөвлөсөн бөгөөд Хятад улс Тайланд болон Камбожтой хэвийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь ямар нэг гуравдагч талд чиглээгүй, мөн Камбож–Тайландын хилийн мөргөлдөөнтэй огт холбоогүй гэдгийг тодотголоо.
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл0