Орон нутгийн цагаар 12-р сарын 16-нд буюу Арабын өргөн нэвтрүүлгийн холбооны (ABU) 45 дахь их хурлын үеэр Хятадын төв радио телевизийн “2026 хаврын баярын гала тоглолт”-ын сэдэв болон гол логог танилцуулж, Арабын орнуудын өргөн нэвтрүүлэг, телевизийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон тус салбарын төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татсан байна.
2026 он бол Хятадын билигийн тооллын морин жил бөгөөд морь нь Арабын уламжлалт соёлын дотрох утга зохиол болон урлагийн чухал бэлгэдэл юм. Хятадын төв радио телевизийн Морин жилийн хаврын баярын гала тоглолт нь "Аргамаг хүлгийн хурдаар, Алсыг туулах шандастай" сэдэвтэй бөгөөд ерөнхий өнгө аяс нь сэтгэл сэргээн урагш тэмүүлэх, баяр ёслолын, хөгжилтэй, орчин үеийн уур амьсгалаар дүүрэн байх юм. Хаврын баярын гала тоглолтын гол лого нь "Аргамаг хүлгийн хурдаар, Алсыг туулах шандастай" хэмээх сэдвээс санаа авсан бөгөөд “дөрвөн морь зэрэгцэн давхиж байгаа” мэт бүтээлч дүр зургийг харуулсан байна, энэ нь Хятадын уламжлалт хээ угалзыг ухаалгаар нэгтгэж, уламжлалт гоо зүйн сэтгэл татам байдлыг харуулаад зогсохгүй бас үсрэнгүй урагшилж буй цаг үеийн хөгжил цэцэглэлтийг илэрхийлсэн байна. Энэхүү нээлт нь Хятадын хаврын баярын гол логоны ерөнхий бүтээлч санаа хийгээд дүрслэлийн хэв маягийг харуулж, Арабын орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон үзэгчдэд илгээсэн Хятадын хаварын баярыг хамтдаа тэмдэглэхийг хүссэн чин сэтгэлийн урилга юм.
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл0