12-р сарын 18-нд Хайнаний чөлөөт худалдааны боомтод арлын хэмжээний гаалийн хяналтын онцгой бодлого албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Олон улсын зүтгэлтнүүд ХТРТ-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, Хайнаний чөлөөт худалдааны боомтод арлын хэмжээний гаалийн хяналтын онцгой бодлого хэрэгжүүлж эхлэх нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж ахуйн нэгжүүдэд шинэ боломжуудыг авчирч, дэлхийн эдийн засаг, худалдааны салбарын нээлттэй хамтын ажиллагаанд чухал тавцан хангах болно гэжээ.
Их Британий 48 группын дарга Жек Перри хэлэхдээ, Гадаадын компаниуд Хайнань руу нэвтрэхийг дэмжих нь зөвхөн Хятад улсад ашигтай төдийгүй гадаадын компаниудад шууд зам тавьж өгсөн явдал юм. Гадаадын компаниуд Хайнань руу хөрөнгө оруулалт хийж, зөвхөн оффис байгуулаад зогсохгүй бас үйлдвэрүүд барьж, чөлөөт худалдааны боомтын давуу талыг ашиглан эх газарт бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болох юм гэжээ.
АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Сани Зеюди хэлэхдээ, Энэ бол Хятадын засгийн газрын өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх томоохон санаачилгын нэг юм, энэ чиглэлээр Хятад, АНЭУ-ын хооронд хамтын ажиллагаа, солилцоо хийх асар их боломжтой. Хайнаний чөлөөт худалдааны боомтын арлын хэмжээний гаалийн хяналтын онгоц бодлого нь АНЭУ-ын хөрөнгө оруулагчдад маш их сонирхолтой байгаа бөгөөд манай компаниудыг Хайнаний чөлөөт худалдааны боомтод бүртгүүлэхэд соронздон татаж байна. Хайнаний чөлөөт худалдааны боомт нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг дэмжинэ гэдэгт би бат итгэлтэй байна, Хятад, АНЭУ хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны эрч хүчийг хуримтлуулж, гүнзгий хөгжлийг нь дэмжиж байна гэжээ.
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл0