sonin.mn

Сэтгүүлч арван хоёрдугаар сарын 17-нд мэдээлснээр, Хятадын Оюуны өмчийн хүчирхэг улс байгуулах ажлын яамд хоорондын хамтарсан хуралдааны алба холбогдох байгууллагуудтай хамтран “Оюуны өмчийн хүчирхэг улс байгуулах хөгжлийн тайлан (2025)”-г (цаашид “Тайлан” гэх) боловсруулж дуусгажээ.


Тайланд Хятад улс оюуны өмчийн хүчирхэг улс болох зорилгын хүрээнд гаргасан ерөнхий ахиц дэвшил, хүрсэн бодит үр дүнг нэгтгэн дүгнэж, өнөөгийн хөгжлийн түвшнийг үнэлэн, тулгарч буй нөхцөл байдал, сорилтуудыг шинжилж, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон байна.


Тайланд дурдсанаар, Хятад улс оюуны өмчийн хүчирхэг улс байгуулахад баттай алхмууд хийж, шинэ дэвшил, шинэ үр дүнд хүрснээр Хятадын онцлогтой орчин үеийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлжээ. Оюуны өмчийн эрх зүйн тогтолцоо улам бүр боловсронгуй болж, нэгдсэн удирдлагын тогтолцооны шинэчлэл гүнзгийрч, хууль эрх зүйн баталгаа сайжран, хамгаалалтын түвшин тогтмол нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ бүтээлийн чанар тогтвортой дээшилж, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үр ашиг хурдацтай нэмэгдэн, нийтийн үйлчилгээний түвшин тасралтгүй сайжирч, нийгэм-соёлын орчин илүү таатай болжээ. Мөн олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөөн гүнзгийрч, оюуны өмчийн нийлмэл өрсөлдөх чадвар тогтмол өссөн байна.


2025 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас (WIPO) гаргадаг Дэлхийн инновацын индексийн тайланд Хятад улс анх удаа эхний 10 байрт багтжээ. Түүнчлэн дэлхийн шилдэг 100 технологийн кластерын тоогоор гурван жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна.


Мөн Хятадын оюуны өмчийн хүчирхэг улс байгуулах индекс тогтвортой өсөж, 131.8 оноонд хүрсэн нь өмнөх оноос 6.3 оноогоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Бүс нутгийн оюуны өмчийн хөгжлийн индексийн дундаж оноо 81.73 болж өссөн бөгөөд Гуандүн, Шанхай, Бээжин, Жэжян, Жянсү зэрэг бүс нутгууд улсын хэмжээнд тэргүүлэх байр суурь эзэлж байна.