НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярьж, бүс нутаг дахь хурцадмал байдал нэмэгдэж буй асуудлаар санал солилцсон талаар НҮБ-ын хэвлэлийн алба мэдээллээ.
Албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар, Гутерриш НҮБ-ын гишүүн орнууд олон улсын эрх зүйг чанд мөрдөж, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд хурцадмал байдлыг бууруулах шаардлагатай гэсэн НҮБ-ын байр суурийг дахин нотолсон байна.
Харин Ерөнхийлөгч Мадуро АНУ-ын зүгээс Венесуэлийн тусгаар тогтнолд заналхийлж буй талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад анхааруулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “колоничлолын шинжтэй” хэмээн үзсэн мэдэгдлүүдийг онцолсон байна. Үүний хариуд Гутерриш нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Н.Отгон
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл1
Халтайсан орк,,,бөгспутиныг дагаж навсганаад,,,,,,””””украины ард түмнийг ал хяд”””””хэмээн орьлоод байсан нүглийн чинь хариу,,,, одоо толгой дээр чинь бууж байгаамдаа,,,