Арван хоёрдугаар сарын 15-ны үдээс хойш БНХАУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээллийн газрын дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жян Бинь мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч: АНУ саяхан шинэчилсэн “Үндэсний аюулгүй байдлын стратеги”-ийн тайлан гаргаж, Тайванийн хоолойн одоогийн байдлыг аливаа нэг тал дангаараа өөрчлөхийг дэмжихгүй гэж мэдэгдсэн. Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан “Батлан хамгаалах эрх олголтын тухай хууль”-д Тайвантай холбоотой сөрөг агуулгууд багтсан байна. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Рейганы Батлан хамгаалахын форум дээр, Тайванийн хоолойд мөргөлдөөн гаргахгүй байх зорилгоор “нэгдүгээр арлын шугам” дотор цэргийн саатуулах хүч байгуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?
Жян Бинь: Дэлхий дээр нэг л Хятад улс бий, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн. Энэ нь түүхэн болон эрх зүйн баримтаар нотлогдсон маргашгүй үнэн юм. Тайванийн асуудлыг хэрхэн шийдэх нь Хятадын ард түмний дотоод хэрэг бөгөөд ямар ч гадаад оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах” аливаа оролдлого бүтэлгүйтэх нь зайлшгүй.
АНУ-ын тал "Нэг Хятад"-ын зарчим болон Хятад–Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг бодитоор мөрдөж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын салан тусгаарлагч хүчнүүдэд буруу дохио илгээхээ зогсоож, Тайванийн хоолойн бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээ болих ёстой.
Түүнчлэн Хятадын талаарх стратегийн ойлголтоо засаж, Хятадын талтай эсрэгцэх бус, нэг чигт алхаж, мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй байх зарчмыг баримтлан, тэгш эрх, харилцан хүндэтгэл, энх тайвнаар зэрэгцэн орших, тогтвортой эерэг цэргийн харилцааг хөгжүүлэхийг бид Америкийн талд хүсэж байна. Ингэснээр хоёр улсын харилцаа, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү их тодорхой байдал, эерэг эрч хүч нэмж чадна гэжээ.
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл0