Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ.
Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна.
Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна. Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл2
Их дээд сургуульд нэг үрэлгэн орон тоонууд байна: чанарын менежер гэнүү үүнийг устгавал нилээд мөнгө хэмнэнэ гэж бодож байна. Энэ нь тухайн захирлын мэддэг шагналын албан тушаал юм шиг байна лээ
Төр дэнхифгээд байна аа , ЭЗ - санхүү чинь уначихлаа , ядуурал хүн амын талаас давчихлаа гэж эрдэмтэн мэргэд битгий хэл энгийн нэг гуйлагачин эцэс төгсгөлгүй гуйгаад байхад цомхтгох нь байтугай элдэв нэртэй албан тушаалаар ХУЛГАЙЧДАА тэжээгээд байдаг ЯМАР ТӨР вэ ... Танар ЗГ -ынхээ - 20 - иод сайдыг жагсаагаад үз дээ - бүгдээрээ ХУЛГАЙЧИД : эхнээсээ Занданшатар гэхэд л КАЗИНОЧ , Хадг . банжны тонуулч , - Х . Ганхуяг гэхэд Хөгж . банкны ХУЛГАЙЧ , Дамдинням , Энхтүвшин нарын гал хам , Ж . Энхбаяр гэхэд л ЖДҮЧ , Зандан , гад . сайд Б . Батцэцэг нарын гал хам гээд ... жагсаа л даа ... Монголын дөрвөн сая иргэнээс нэгэн эрэн өнгөрөхөд МА\х\Н - ын ХУЛГАЙЧДААС өөр хүн олдохгүй байна уу , БУРХАААН ...